Sunday, January 8, 2012

Steve Jobs

"Оршуулгын газар дотор хамгийн баян хүнээр очиж хэвтэхдээ гол нь биш... Бид гайхамшгтай зүйлс бүтээсэн гэж хэлээд орондоо орох л сайхан... энэ л надад чухал."- Steve Jobs 1955-2011 [The Wall Street Сэтгүүл, 5 сарын 25, 1993]

Friday, December 30, 2011

Амжилтанд хүргэх арван мянган цаг

Энэ жилийн химийн Нобелийн шагналыг кристаллографд гаргасан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Dan Shechtman-д олгосон байна. Тэрээр Стокгольм Их Сургууль дээр ирж лекц уншихдаа хэрвээ амжилтанд хүрье гэвэл нэг зүйлийг төгс сурч эзэмших хэрэгтэй гэж ярилаа. Үнэхээр л өөрийн хувь нэмрээ оруулъя гэвэл олон хүний дэмжлэгийг авах ч гэсэн бас бусдын эсэргүүцэлтэй тулгарах болно. Тэр болгоныг давж байж л зорьсон зорилгодоо хүрэх болно. За түүний хэлсэнтэй зуун хувь биш ч гэсэн санал нийлж байна. Тэгвэл яаж нэг зүйлийг төгс эзэмших вэ гэсэн асуулт гарч ирнэ. Өчигдөрхөн Кламсон Их Сургуулийн entrepreneurship-ийн профессор Bill Gartner гуайн story telling гэсэн семинарт суулаа. Тэрээр өөрийн таних зорилгодоо хүрсэн хүмүүсийн тухай сонирхолтой ярилцлага хийсэн. Нэг нь зайрмаг хийх бизнес нь амжилттай болж баяжсан, нэг нь ваар хийх сонирхолдоо хөтлөгдөн 3 жилийн дараа дэлхийд номер нэгт тооцогдох ваарчин болсон түүх байлаа. Тэдний нэг онцлог нь өөрийн сонирхолтой  зүйлээ олоод түүндээ амжилт гаргахын тулд тууштай зүтгэсэнд байгаа юм. Дэлхийд алдартай ваар хийдэг болохын тулд асар олон муу ваар хийсэн байж таарна. Тэгвэл хэр хугацаа хэрэгтэй бол гэж бодож байгаа байх.

Нэг чадварийг төгс эзэмшихийн тулд ойролцоогоор арван мянган цаг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг гэнэ. Тэр тооцооноос баклавр 4 жил, мастер 6 жил гэж гарч ирсэн юм байна. Өдөрт дунджаар 4 цаг зарцуулахад 6 жилийн дараа хүссэн чадвартаа гарамгай болох юм байна. 8 цаг зарцуулахад 3 жилийн дараа гэхэд тэр чадвараа төгс гаргууд эзэмшсэн байх юм байна. Гартнер гуай өөрөө энийг гэрчилж байлаа. Тэрээр зохион бичлэгт их муу байжээ. Харин өөрийн хичээл зүтгэлээр бичих чадвар нь сайжруулж одоо жижиг өгүүллэг бичдэг болсон. Академид сайн болъё гэвэл өдөрт 4 цаг бичих зөвлөгөөг докторын зэрэгт орж байгаа оюутнуудад өгөхөд төгсөхдөө үнэхээр үр дүн өгсөн байдаг гэсэн. За тэгвэл үнэхээр амжилтанд хүрье гэвэл аль болох эрт өөрийн сонирхолтой чиглэлээ олоод арван мянган цагаа зарцуулахад болох нь. Түүний нэг жишээ нь Билл Гейтс арван ёстэйдөө комъпютер программд арван мянган цагаа зарцуулсан байсан юм билээ. Тэр нь их сургууль төгссөн оюутнуудтай адил түвшинд байсан гэсэн үг байх нь. Нобелийн шагналтан Шечман гуай ч гэсэн 10 жилээсээ эхэлж өөрийн сонирхосон чиглэлдээ мэргэшээрэй гэсэн зөвлөгөө өгч байсан. Миний бодлоор өөрийн сонирхолтой чадвартаа анхаарч гэртээ өдөрт 4 цаг давтаад их сургуульд үзэж болох өөр чиглэлийн хичээлүүдийг бас аль болох ахиу үзэх хэрэгтэй санагдсан. Яагаад гэвэл бүх л чиглэлүүд уялдаа холбоотой болохоор олон талын мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Арван мянган цаг  гэдэг нь мэдлэг биш чадвар эзэмших гэдгийг анхаарна уу. 

Билл Гартнер гуайн санал болгосон ном : David McClellands ”The achieving society”
http://wp.me/1dAZn Жаргалан Гэрэлсайхан

Thursday, October 6, 2011

Хайрын галыг сэтгэлдээ тээх нь жинхэнэ баялаг



Хөрөнгө мөнгө, эд хогшил, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч гэсэн тэр нь үнэндээ өр өвдөх зүйл огтхон ч биш л дээ. Хүн гээч амьтан энэ бүхэндээ аминаасаа илүү хайртай байдаг. Гэвч энэ бүхэн хүний зүйл биш. Харин хүн өөрийн хүнлэг эрхэм чанараа гээж үгүй хийвэл тэр нь л хамгаас хайран байх болно. Үнэн чанартаа хүний хамгийн эрхэм дээд өмч хөрөнгө бол гарцаагүй хүнлэг зан чанар билээ. Хэн нэгнийг хайрлах, газарт унасан хүүхдийг өргөж босгох их хайрын галыг сэтгэл зүрхэндээ тээгчийг жинхэнэ баян хүн гэж ойлгодог. Тэрхүү хайр, хүн чанарыг олж авдаг ёс суртахууны сургууль бол гэр бүл юм. Аз жаргалтай сайхан амьдралын түлхүүр бол гагцхүү хүний дотоод сэтгэлийн хайр юм. Хэн ч зовлон зүдгүүрт амьдралыг хүсэхгүй шүү дээ. Урсан өнгөрөх цаг хугацаа, өдөр хоногууд таны хайр эрхэм чанараар дүүрэн жаргалтай амьдралын тань бүтээн цогцлоож байгаа билээ. Хайр гэдэг мөн чанартаа тархиараа бодох биш зүрхээрээ мэдрэхийг хэлдэг билээ. Бидний амьдралаас хүсдэг зүйлс бүгдээрээ үнэтэй. Гэтэл яг үнэн чанартаа биднийг хамгаас илүү сэтгэл хангалуун байлгаж чадах зүйл ямар ч үнэ төлбөргүй байж л байдаг. Тэр бол баяр баясал, хайр энхрийлэл, хүнлэг чанар. Та бид хүнээрээ байхын тулд энэ бүхнийг зүрхэн тольдоо хадгалах хэрэгтэй юм байна аа. 

Я.Баярбаатар “Өдрийн сонин” 2011.10.01

Sunday, May 8, 2011

Бусдад хэр их урам зориг, урамшуулын үг, эрч хүч, эерэг энерги өгнө төдий чинээ бусдаас энэ бүгдийг эргүүлээд хүртэх боломжтой байдаг

Укагийн facebook дээр бичсэн сургааль үгнүүдийг иш татав. Олон хүнд урам өгнө гэдэгт итгэлтэй байна.

Ялалт ялалтуудын дундаас хамгийн чухал нь өөрийгөө ялан дийлэх...

Хаалга тогшихоос наана онгойлгож өгдөггүйн адил алхам авахаас нааш амжилт ирэхгүй. Амжилтын хаалгаа одооноос эхэлж тогшоорой.

Матай7:7-11 дээр байдаг...
"7 Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
8 Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. " - гэдэг ишлэлтэй :)

Хүн бүрт өдрийн 24 цаг бий. Чи хэдэн цагийг телевиз-нд зарцуулж байна вэ? Энэ нүдний бохийг зажилахаа зогсоосноор өөртөө өөгөөжтэй цагийг уртасгана.
Төлөвлөгөөтэй зорилго нь мөрөөдөлдөө хүрэхэд хугацаа тогтоосныг хэлнэ - Diana Scharf Hunt
Зорилгоо бичээд түүнийгээ биелүүлэх товлосон өдөр гаргах тухай би урьд нь хэлсэн. Зарим тохиолдолд бид товлосон хугацаандаа зорилгоо биелүүлж чаддаггүй. Тэглээ гээд битгий бууж өг. Дахин өдөр товлож төлөвлөгөөгөө өөрчлөөд үз. Бидний зорилго нэг боловч хүрэх зам өөр өөр байж болно.
АЛДААН ДОТРООС АМЖИЛТЫГ ОЛНО
Өнгөрсөнд болсон амьдрал чинь одоо болтол чамд саад болдог уу? Хэрэв тийм бол өнгөрснийг орхи, битгий бод. Зөвхөн эерэг, чамайг дэмжсэн сайхан бодол дээр анхаарлаа төвлөрүүл. Өнгөрсөн амьдралаа тэр чигт нь цуцал.
Хэрвээ чи өөрийгөө огт өөрчлөхгүйгээр яг одоо байгаагаараа, хийдгээ хийгээд үргэжлүүлэх юм бол амжилтанд хүрч чадахаар байна уу? Дахин нэг сайн хараад, тунгаан бодоод үз....... Хэрвээ үгүй бол өөрийгөө өөрчлөх алхам яг одооноос авч эхлэээрэй!
Бүхэл бүтэн амьдралынхаа турш юу хүсч байгаагаа мэдэхгүй, тавьсан зорилгогүй байна гэдэг аймшигтай.
Зорилго байхгүй бол санаанд оромгүй, хүсээгүй зүйлстэй нүүр учрах нь их.
Ялагдал хүлээх нь гаслантай ч, үйлдэл хийхгүй бол бүүр гаслантай.
Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүргэх дадал зуршилтай болох хэрэгтэй.
Амжилтанд хүргэх дадал зуршил гэж юу вэ гэвэл хүмүүсийн хийх дургүй зүйлс байдаг. Хүмүүсийн хийх дургүй юм нь юу вэ гэвэл амжилтанд хүрсэн хүмүүс ч мөн адил хийх дургүй юмнууд байдаг. Гэвч тэд дургүй ч гэсэн хийдэг. Яагаад гэвэл ирэх үр шимийг нь ойлгодог учраас ТЭД ХИЙДЭГ.
Юу аймшигтай санагдана түүнийгээ даван туулах ёстой - Francis Chichester
Хэн ч чамайг үгүйсгэж чадахгүй, зөвхөн чи өөрөө өөрийгөө үгүйсгэдэг. Чи өөрийгөө хаана, хэзээ үгүйсгэнэ тэнд чи зогсоно.
Итгэл айдаснаас илүү хүчтэй! Өөртөө итгэ!
Чи өөрөө хэн бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрvvлээрэй!
Чиний хийж байгаа vйлдэл болгон чинь онцгой, сонирхолтой байх естой. Яагаад гэвэл ЧИ өөрөө маш ОНЦГОЙ, СОНИРХОЛТОЙ хvн учраас!
Хаана ч явсан хамаагүй (автобусны буудал дээр, цахилгаан шатанд, хүлээлгийн танхимд...) яриа өдөж, өөрийгөө танилцуулах зуршлыг хөгжүүлэх.
Өөрийгөө бусдад хэн бэ, юу хийдгээ танилцуулах боломжийг байнга хайж гаргаснаар өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүдэхээс гадна чамайг дэмжих, чамд туслах, адилхан хүсэл эрмэлзлэлтэй хүмүүстэй таарах боломж их.
Дуугай чимээгүй яваад байвал чамайг хэн ч хаанаас ч олж, сонирхохгүй шүү!
"Ирээдүйн амьдралаа хардаг бол гоё шүү" гэж бодож байгаагүй хүн бараг үгүй. Зарим хүмүүс үзмэрч дээр очиж ирээдүйгээ уншуулдаг.

Хэрэв бид амьдралдаа зорилготой, түүнд хүрэх төлөвлөгөөтэй, биелнэ гэдэг итгэлтэй, түүнийгээ төсөөлж, харч, мэдэрч чадах юм бол бид ирээдүйгээ харж байна гэсэн үг. Мөн хаана хүрэхээ маш сайн мэдэж байна гэсэн үг.

ӨӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ҮЗМЭРЧ БОЛЦГООЁ!
Өдөр болгоныг амжилттай өнгөрөөж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
Өнөөдөр өөрийнхөө амьд явааг мэдрэх юу хийв?
.....хэн нэгнийг баярлуулах, шинэ зүйлс сурч, өөрийгөө хөгжүүлэх, хамгаас хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх, биеийн тамир спортоор хичээллэж, дасгал хийх зэрэг чиний амьдралд зөв энерги өгдөг, амьдрах шалтгаан өгдөг үйлдлүүд хийснээр өдрийг амжилттай өнгөрөөлөө гэж бодох хэрэгтэй.
Ертөнц чамайг үргэлж дэмждэг, чиний сонгосон амьдралыг чинь өгдөг.
Хүмүүс чамайг гомдоох, доош нь чихэх, хэл амаар доромжлох тохиолдлууд зөндөө гардаг.
Тэр хүмүүс ихэвчлэн өөрийн үнэлэмж муутай, өөрөө өөртөө итгэдэггүй, айдас ихтэй, гутранга хүмүүс байдаг.
Тиймээс тэд бусдыг өөрийн төвшинд оруулахын тулд элдэв үгээ цацаж, бусдыг доош чангааж явдаг.
Тийм учраас БИТГИЙ ТОО! Зөвхөн өөрийнхөө зорилгодоо анхаарч үргэлжлүүлэн хийх нь чиний жинхэнэ хэн бэ гэдгийг илэрхийлнэ.
ЧИ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ БҮТЭЭЛ.
Бүтээсэн бүтээл чинь хэр их чанартай байна вэ?
Өнөөдөр чи аль шатанд байна хамаагүй амжилт ирнэ гэдэгт итгэ, түүнийгээ төсөөл, мэдэр.
Хэрвээ хүмүүс чиний урмыг хугалсан, бэрхшээл тоочсон зөвлөгөө өгсөн ч тэдэнд талархаад цааш үргэжлүүлэн яв. Ондоо дэмжих хүн зам дээр гарч ирнэ.
Өөрийгөө хараах, өөртөө муу муухай үг хэлэхийг бүү зөвшөөр. Чам шиг ийм мундаг, зөв бодолтой, зорилго руугаа тэмүүлсэн хүн маш ховор. Яваад хүссэнээ олж авдаг нь ЧИ мөнөөс мөн. АМЖИЛТ!
"Хийж чадахгүй гэж бодвол хийх ёстой гэж бод"- Anthony Robbins
Өөрөө өөрийгөө олж мэд!
Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөр!
Өөрөөрөө байж сур!
Хэн ч хуурмаг, дууриамал юм хүсдэггүй...... Тэд жинхэнэ, ориг юманд дуртай! - Chuck Swindall
Гайхамшгийг өөрөөсөө хайж олсноор дэлхийг өөрчлөх хүчийг олно.

Monday, April 18, 2011

Шинэ мянганы босгон дээр

Буцааж болдоггүй гурван зүйл
1. Үг хэл
2. Боломж
3. Цаг хугацаа

Хэзээ ч итгэж байддаггүй гурван зүйл
1. Хүсэл мөрөөдөл
2. Амжилт
3.Аз

Таныг агуу хүн болгож чадах гурван зүйл
1. Хөдөлмөр
2. Чин сэтгэл
3. Боломж

эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай лам хэлсэн болой.

Wednesday, April 13, 2011

Эрлийн үнэтэй зах зээл

Ажлын байр олон байхад яагаад олон хүмүүс ажилгүй байна вэ? Эдийн засгийн бодлого ажилгүйдэлд хэрхэн нөлөөлөх вэ? 2010 оны Нобелийн эдийн засгийн шагналтнууд эдгээр асуултанд хариулахад тус болох онол боловсруулжээ. Энэ онолыг ганцхан хөдөлмөрийн зах зээлд гэлтгүй бүхий л зах зээлд ашиглаж болох юм байна.


Олон зах зээлд худалдагч, худалдан авагчид нэг нэгнээ даруй түргэн олдоггүй. Жишээ нь хоорондоо таарч тохирох ажил олгогч, ажил хайгч хоёр учрахад цаг хугацаа, хүч чармайлт шаардагдаг нь зах зээлд “эрлийн зөрчил” бий болгодог ажээ. Өөрөөр хэлбэл таарч тохирох ажил, ажилтнаа хайхад үрсэн цаг хугацаа, хүч чармайлтийг тооцох нь ажилгүйдлийг ойлгоход тус дөхөм болох аж. Ийм “эрэл зөрчилддэг” зах зээлд худалдан авагчийн шаардлага хангагдахгүй, зарагч хүссэн хэмжээгээрээ бараагаа зарч чаддаггүй бол харин хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл, сул ажлын орон тоо хоёр зэрэгцэн оршсоор байдаг байна.

Сонгодог зах зээлийн онолд “эрэл зөрчилдэхийг” тооцдоггүй байж. Өөрөөр хэлбэл ажлын сул байр байгаа тохиолдолд ажилчид заавал олдох ёстой, үүнд ямар ч зардал гарахгүй гэж үздэг байсан байна. Гэтэл бодит амьдралд ийм байсангүй. Бүгдийг ажилтай болгож, хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулахад асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг. Хэрэв үүнийг тооцохгүй бол ажлын сул байр, ажилгүйчүүд хоёр зэрэгцэн өссөөр байх аж.


Массачусетсийн их сургуулийн эдийн засагч Питир Даймонд (АНУ), Нортвестрен их сургуулийн профессор Дейл Мортенсен (АНУ), Лондонгийн эдийн засгийн их сургуулийн профессор Кристофер Писсаридес (Англи) гурав “эрэл зөрчилддөг зах зээлийг” шинжилснээрээ 2010 оны эдийн ухааны Нобелийн шагнал хүртэж, 10 сая кронор буюу 1.5 америк доллар хувааж авахаар боллоо.


Гурван эрдэмтний нэрээр нэрэлсэн “ДМП модел” онол нь хөдөлмөрийн зах зээлийг илүү ойлгоход тус болж, олон жил бодлого боловсруулах чухал хэрэгсэл болж ирсэн байна. Питир Даймонд “эрлийн зах зээлийн” үндсийг судалж, Дейл Мортенсен, Кристофер Писсаридес нар онолыг өргөжүүлж, хөдөлмөрийн зах зээлд хэрэгжүүлсэн байна.

Энэ гурвын дэвшүүлсэн онол нь эдийн засгийн бодлого, хууль дүрэм нь ажилгүйдэл, ажлын орон тоо, цалин хөлсөнд хэрхэн нөлөөлдөгийг ухаж ойлгоход дөхөм болох ажээ. Тэдний гаргасан нэг дүгнэлт бол ажилгүйдлийн тэтгэлэг өгөөмөр байх тусам ажилгүйдэл өсөж, ажил хайх хугацаа уртсдаг байна.

62 настай Писсаридес 1970-аад онд Европт ажилгүйдэл ихсэхэд энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Тухайн үед хөдөлмөрийн зах зээлийг ойлгох бүрэн боловсруулсан онол байдаггүй байж. “Ажилгүйдлийг судлах онол бидний судлаж байсан асуудалд тохирохгүй байсан… Ажилгүйдлийг эдийн засгийн орчин өөрчлөгдснөөс болж ажилгүй болсон хүн гэж төсөөл” гэж тэр хэлжээ. Писсаридес ажилгүй хүн ажилтай болоход нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг тогтоохыг хүссэн байна. Жишээ нь, “Ажил хайсан хүн ажил эрэх явцаа хурдасгаж болох уу?” гэсэн асуултанд Писсаридес болон түүний хамтрагчид “Ажилгүйдэлтэй тэмцэх хамгийн том хүчин зүйл бол ажилгүй хүнийг аль болох хурдан ажилтай болгох гэхдээ заавал үнэ өртөгтэй сургалтанд хамруулах шаардлагагүй” гэж хариулсан байна.

71 настай Мортесен ажилчид хэрхэн ажил хайдгийг судалсан анхны хүмүүсийн нэг юм байна. Тэрээр ажлын зах зээлийн хөшингө байдал нь өндөр ажлын цалин хүссэн хүмүүстэй зөрчилдсөнөөс ажилгүйдлийг бий болгох талтайг баталжээ. Ажил хайгчдын ажил эрэх явцын эрчийг ажилгүй хэр удаан байхаас шалтгаалж тодорхойлох ба ажилгүйчүүдийн тэтгэлгийн төвшин, хугацаа үүнд нь бас нөлөөлөх ажээ.

Харин 70 настай Даймонд үр ашиг, бүтээмжийг судлаад өчүүхэн төдий эрж хайхад л эрэлт хэрэгцээ хоёр уулзахад асар их нөлөө үзүүлдэгийг тогтоожээ.

Орчин цагийн зах зээлийг, тэр тусмаа хөдөлмөрийн зах зээлийг, шинжлэх аргачлалын суурийг тавьсан олон жилийн нөр их хөдөлмөрийг үнэлж Нобелийн шагналыг олгосон нь энэ жилийн “хамгийн нүдээ олсон” шагнал гэж дэлхийн олон улсын шинжээчид дүгнэсэн байна. Мөн дээрх гурвын шагнагдсан бүтээл нь өнөөгийн дэлхий дахинаа нүүрлээд буй ажилгүйдэлтэй тэмцэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжүүлэхэд олон улс орны төр засагт туслана хэмээн дэлхийн мэдээллийн агентлагууд бичсэн.

Жич: 1895 бичиж үлдээсэн Алфред Нобелийн гэрээслэлд эдийн засгийн салбар багтаагүй байсан тул 1968 оноос хойш Шведийн төрийн банкны 300 жилийн ойгоор эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг анх олгохоор болжээ. Анхны эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг 1969 онд олгосноос хойш өнөө хүртэл 67 хүн энэ шагналын эзэн болжээ.

Монцамэ