Эдийн засаг ба хот хөдөөгийн хүний хөгжлийн ялгаатай байдал

Аливаа хүн улс эх орондоо ихийг бүтээхийн тулд тухайн нийгмийн янз бүрийн хүчин зүйлсүүдээс хамаарч байдаг. Үүний нэг нь эдийн засаг билээ. Тэгэхээр эдийн засаг гэж юу вэ? Өнөөдөр Монгол орны хот, хөдөөгийн хүний хөгжлийн ялгаатай байдалд эдийн засаг нь хэрхэн нөлөөлдөг вэ? гэх мэт олон асуултууд ар араасаа хөврөн гарч ирж байна. Хэрэв эдийн засаг-ийг утгачлан орчуулбал өрх гэрээ хэрхэн удирдан зохион байгуулах вэ? гэсэн утгатай бөгөөд тиймээс эдийн засгийн удирдлага бол төрийн гол чиг үүргийн нэг юм. Монголын эдийн засгийн хөгжлийг зөв чиглэлд залахад төр идэвхитэй оролцож өсөлт нь эрх тэгш, өргөн суурьтай тогтвортой байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн ололт нь ирээдүйн үеийнхийг эрсдэлд оруулахгүй байх учиртай. Манай орон 21 аймаг 340 сум 1600 гаруй багтай, сумууд нь зах зээлээсээ хол, дэд бүтэц хөгжөөгүй, түүнийгээ дагаад үйлдвэрлэл үйлчилгээ үндсэндээ байхгүй, сурах сургууль, үзэх эмнэлэг нь хүртэл хоцрогдсон, ахуйн соёлын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй болсон зэргээс харахад хот, хөдөөгийн хүний хөгжлийн ялгаа нь хөгжлийн ялгаа нь өдрөөс өдөрт холдсоор байгаа нь илэрхий юм. Тархай бутархай цацсан будаа мэт олон сумуудын нийгмийн үүрэг багасаж засаг дарга нь өвөлдөө төсөв санхүүгийн ихэнхи хувийг уурын зуухандаа зарцуулж, зундаа баяр наадмын үйл ажиллагаандаа зууралдсаар өдөр хоногийг өнгөрөөдөг байна. Энэ бүхнээс болж хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн өрнөж хот, хөдөөгийн ялгаа (нийт хүн амын хөдөөгийн хүн амын эзлэх хувь) 1985 онд 46,5 байсан бол 1995 онд 48,1, 2000 онд 47,8 хувьтай болтол буурсан байна. Хот, аймаг, сумуудын хүний наад захын хэрэгцээг хангах чадвараараа шатны гишгүүр адил дээр доор байдаг. Жишээ нь: Соросын сангаас 10 жилийн сурагчдаас солилцооны тэтэглэгт хөтөлбөрт хамрагдах шалгалт авахад 300 гаруй сурагч оролцсон бөгөөд хотын 200, аймгийн 95, сумын 5 сурагчаас нийт 56 сурагч тэнцэж, үүний 52 нь хотын, 4 –н аймгийн сурагч байсан байна. Үүнээс үндэслэн хэлбэл хот, хөдөөгийн хүний мэдлэг, хөгжлийн түвшингийн эрс ялгаатай байдал нь өнөө үеэсээ хоцрогдмол, мэдээллээс хол хөндий, хэрэгцээгүй болсон мэдээллийн эх сурвалжтай байдаг зэргээс болж байна. Хүний өөдлөх замнал нь айл гэрийн өнгө төрхөөс ихээхэн шалтгаалдаг. Хүн амьдралынхаа гуравны нэгийг гэртээ өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр ямар ч хүн гэр орноо өөд нь татаж, бусад хүнээс дутахааргүй амьдрахыг хичээхэн зүйн хэрэг юм. 1997 оны байдлаар малчин өрхийн 71 хувь нь 51-100 хүрэхгүй малтай, гэтэл 100 хүрэхгүй толгой мал эдийн засгийн хувьд ашиггүй үздэг бөгөөд эзэд нь ядууд тооцогддог. Ойрын хэдэн жилийн зуд, хавсаргыг хэрэв тооцохын бол хичнээн хүн малгүй, идэх хоолгүй хоцорч ядуусын тоог нэмэгдүүлж бол. Глолбальчлал, мэдээллийн эрин зуун гэж заралчихаад байхад бид өнөө л ганц байрны үнэ хүрэхгүй хоньтойгоо зууралдаж зуд хавсарганд өртсөөр байхыг хэн бүхэн хүсэхгүй нь мэдээж, тиймээс хөдөөнөөс хот уруу нүүх их нүүдэл өрнөх нь аргагүй билээ. Бид өнөөдөр ойрхон орших олон жижиг сумуудаа нэгтгэж, бүсчлэн хөгжүүлэх саналыг дэмжих нь зүйтэй болов уу? гэж боддог. Ингэснээр хот хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг арилгах бодлого, янз бүрийн төсөл хэрэгжих, хууль эрх зүйн талаарх хүнд суртлыг багасгах, өөрийн бие даасан хот бий болгох зэрэг маш олон давуу талуудыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Төрөөс хүний хөгжил, эдийн засаг хоёрын уялдаа холбоог нарын анхаарч, хөгжлийн замыг тодорхойлох нь ирээдүйн иргэд маань сайн сайхан амьдрах үүд хаалга нээгдэх болно. Хэдийгээр төр засаг маань хот хөдөөгийн хүний хөгжлийн ялгаатай байдлыг арилгаж зөв чиглэлд оруулахад бүхэлд нь дэмжиж чадахгүй ч залуус бид дутууг нь гүйцээж дундуурыг нь дүүргэх ёстой хүмүүс юм. Дээрх дурьдсан зүйлийг бол эдийн засгийн гүйцэтгэх үүрэг, хүний хөгжлийн талаарх ойлголтыг тодорхойлохыг оролдсон билээ. Одоо энэ хоёрыг зангидан бичие. Хүний хөгжил нь улс орныхоо нүүр царайг тодорхойлдог. Тэр улсын ард түмний мэдлэгийн эрс ялгаатай байдлыг зөрөө нь хэдий чинээ бага байна төдийн чинээ хөгжил дэвшил хурдан явагддаг. Бид эх орныхоо дотоод бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн өөрчилж, хөгжлийн замналыг тодорхойлж хот, хөдөөгийн хүний хөгжлийн ялгааг арилган, бүтээмжийг нэмэгдүүлж, судалгаа, шинжилгээний ажлыг өсгөх зэрэг бүхий л үйл ажиллагаагаа хамтран шийдэж нэгтгэн дүгнэх хэрэгтэй байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Хэрэв энэ бүхнийг шийдвэрлэж чадах юм бол эдийн засгийн өсөлт нэмэгдэж, сурч мэдэх нөхцөл сайжирч Монголд олон нобелийн шагналтан төр нь гэдэгт би итгэлтэй байдаг. Оюутан бид багш нарынхаа заасан бүхнийг анхаарч тунгаан сууваас их хэргийг бүтээх мэдлэг болох буй за.

Эх орон минь мандан бадартугай


2002.02.26 ЭЗО-
III
Эдийн засаг ба хот хөдөөгийн хүний хөгжлийн ялгаатай байдал Эдийн засаг ба хот хөдөөгийн хүний хөгжлийн ялгаатай байдал Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 7:43 AM Rating: 5
Powered by Blogger.