Канад манай экспортын 2 дахь түнш

2009 оны байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын талаар Д. Готов сайд Mongolia – Canada relations and investment opportunities (Монгол-Канадын Харилцаа ба Хөрөнгө Оруулалтын боломж) сэдвээр илтгэв (dayarmongol.com). Сайдын илтгэл 3 хэсгээс бүрдсэн байв. Эхлээд Монгол Улсын тухай ерөнхий зүйлсийг танилцуулга маягаар, дараа нь Монгол-Канадын харилцааг дүгнэн өгүүлэв. 3-р хэсэгтээ Монголд оруулах Канадын хөрөнгө оруулалтын боломжийн талаар илтгэсэн нь сонирхолтой байлаа. Канад улс манайд 3 чиглэлд төмөр зам, мөн засмал зам барихаар төлөвлөж байгаа юм байна. Байшин буюу хаус барих хөтөлбөр хэрэгжиж эхлээд жишээ болгож Канад маягийн хаус 48-ийг барьсан байгаа гэнэ. 2008 оны байдлаар манай нийт экспортын 72% нь Хятад, 9% нь Канад, 5% нь АНУ, 3% нь ОХУ руу гарч байгаа, өөрөөр хэлбэл Канад манай экспортын 2 дахь том түнш юм байна. Монголд хөрөнгө оруулж буй гадаадын компаниудын мөнгөн дүнгээр ч Канад хоёрдугаар байранд орж байна. 1990 оноос хойш манай улсад Хятадын компаниуд 1203.8, Канадынх 500, Солонгосынх 158.9 сая ам. долларын хөрөнгө тус тус оруулжээ.

Канад манай экспортын 2 дахь түнш Канад манай экспортын 2 дахь түнш Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 9:02 PM Rating: 5
Powered by Blogger.