ОНОВЧТОЙ СЭТГЭЛГЭЭ

Шинэ он гараад удаагүй байна. Хүн бүр өөрийн гэсэн амьдралаа үнэлж дүгнэдэг цаг хугацаа энэ долоо хоногоор дуусаж байгаа байх. Миний хувьд ч мөн адил. Өнгөрсөн 2008 оноо үнэлж дүгнээд сууж байхдаа би энэхүү материалыг олсон юм. Цаасыг шинжвэл "Өдрийн сонин"-оос авсан хайчилбар хуудас бололтой. Энэ чиглэлийн судлал өнөө цаг үед эрч хүчээ авч байгаа гэж би үздэг. Эдийн засгийн 2000-оноос хойших нобелийн шагналòàíãуудын материалуудад энэ талаар илүү дурдах болсон. Оновчтэй сэтгэлгээ бидэнд их чухал шүү дээ. Яагаад гэвэл бид өмнөх хүмүүсийнхээ үргэлжлэл учраас алдаанаас нь суралцаж алдаагийн давтахгүй бол оновчтой сэтгэлгээтэй байна гэж үзэж болно. Мөн "Хүн хүнтэйгээ ярилцсанаар хэрсүүждэг, Хүн ном уншсанаараа мэдлэгээ тэлдэг, Хүн бичиж, тэмдэглэгсэнээр алдаагаа багасгадаг" гэсэн мэргэн үг үүний хариулт болох болов уу.
Өнөөг хүртэл оновчтой сэтгэлгээг нарийвчлан судалж, нягтлан шинжилж байсан удаагүй. Ногоон өнгө бол байгалийн гол өнгө гэдгийг бид мэднэ. Гэхдээ шар ба хөх өнгүүдийг нийлүүлснээр ногоон өнгийг гаргаж авч болдог гэдгийг олж нээсэн тэр цагаас ногоон өнгийг их хэмжээгээр гарган авах болсон байна. Үүнтэй ижлээр хэрвээ бид “Оновчтой сэтгэлгээ”-ний мөн чанарыг ойлгож бүтцийг нь тодорхойлж чадах юм бол байнга өөрсдийнхөө амьдралд хэрэглэж болох бололцоотой юм.
Оновчтой сэтгэлгээ нь ямар ч тохиолдолд хэрэглэж болдог онцлогтой. Өөрөөр хэлвэл та оновчтой сэтгэлгээг хэрэглэхийн тулд заавал пуужин зохион бүтээгч байх шаардлагагүй. Та амьдралынхаа ямар ч үед амьдарч бай оновчтой сэтгэлгээ таны амьдралд туслах болно.
20 жилийн турш аз жаргалтай хамтран амьдарч буй нэгэн хосын жишээг авч үзье. Тэд хоёулаа эмч мэрэгжилтэй. Тэднээс хэрхэн ийм амжилттай амьдарч чаддагийг нь сонирхоход эхнэр нь “Бид өөрсдийн зан авир сэтгэл санааны онцлогт тохирсон хариуцлага хүлээж хоорондын харилцаагаа сайхан байлгахын тулд бүхнийг хийдэг”, “Бид харилцаагаа хамгийн дээд хэмжээнд яаж байлгах вэ?”, “Бид хоёрт хоёуланд маань хамгийн дээд зэргээр ашигтай байж болох зүйл байна уу” гэсэн асуултуудыг байнга өөрсөндөө тавьдаг гэж хэлсэн бол нөхөр нь, “Хэрвээ бид ямар зүйлийн талаар маргалдвал, зөвхөн одоогийн байдлаа эрэгцүүлэн боддогоос гадна өөрсдийн дотоод сэтгэлийг ойлгохыг хичээж, дараа нь бид хоёрт хоёуланд маань тохирох тийм шийдвэрийг гаргадаг” гэсэн байна.
Та оновчтой сэтгэгчдийг ялган таньж чадах уу?
Түүхийн номнууд Оновчтой сэтгэгчдээр дүүрэн байдаг гэдэгт итгэж болно. Альберт Эйнштэйн л гэхэд хүмүүсийг Оновчтой түвшинд амьдрахыг уриалдаг байжээ. Тэрээр
Хүн төрөлхтний хамгийн гол хариуцлага бол өөрсдийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлсийг дээд хэмжээнд хийж гүйцэтгэх явдал гэжээ.
Америкийн аж үйлдвэрлэлийн мэрэгжилтэн Харвий Самуэль Файерстоун хүмүүсийн хоорондын оновчтой харилцааг сонирхон судалдаг байсан байна. Оновчтой сэтгэлгээ:
- Яавал хамгийн зөв шийдэлд хүрч болох вэ?
- Би хамгийн чухал зорилгондоо хүрэхийн тулд хамгийн ухаалаг алхмыг хийж байна уу?
- Би чадах бүхнээ хийж байна уу?, үгүй юу?
- Би хамгийн их сонголттой байхыг хичээнэ.
- Би өөрт байгаа цаг хугацааг яавал хамгийн үр ашигтайгаар зарцуулж чадах вэ?
Хэрвээ та дээрх төрлийн асуултуудыг өөртөө тавьдаг бол оновчтой сэтгэлгээний ертөнцөд тавтай морилно уу. Оновчтой сэтгэлгээ бол өөрийнхөө хамгийн дээд хүчин чадлыг мэдрэхэд тань туслах хэрэглүүр мөн. Ингэж тусалснаараа оновчтой сэтгэлгээ нь өөрийн дээд боломжийг ашиглахгүй дэмий назгай байдлаар цаг хугацааг өнгөрөөх явдалд таныг оруулахгүй байх болно. Та өөрийнхөө хүссэн цагт хамгийн шилдэг сонголтоо хийж чадахаас гадна. Ингэж оновчтой сэтгэж чадсан тохиолдолд та бусдын хувьд шилдэг мэт санагдах тэр зүйлст анхаарлаа хандуулахаа больж, хэнтэй ч өрсөлдөхөө болино. Нэг үгээр хэлвэл та зөвхөн өөрийн чинь хувьд хамгийн шилдэг байж чадах зүйлст анхаарлаа хандуулах болж үүнийхээ үнэ цэнийг мэдрэх болно. Мэдээж шилдэг гэсэн ойлголт хүн бүрийн хувьд өөр өөр л дөө. Хэрвээ та сэтгэлгээний энэхүү дээд хэлбэрийг зөв ашиглаж чадвал, хамгийн ихээр бүтээлч байж чадна. Ингэснээрээ та “шилдэг”, “хамгий дээд зэрэг”, “хамгийн ухаалаг”, ”хамгийн үр ашигтай” гэх мэтийн үгсийг өөрийн мэдэлгүй хэрэглэдэг болох ажээ. Доорх замаар дэвшил гарч болно гэдэгт итгээрэй:
Та оновчтой сэтгэлгээг өөрийн амьдралд хэрэгжүүлж чадсанаар доорх асуултуудыг өөрөөсөө байнга асуудаг болно.
- Надад юу хамгийн их чухал зүйл юу вэ?
- Тэр зорилгондоо хүрэхийн тулд ямар эх сурвалжуудыг хэрэглэвэл хамгийн их үр
дүнтэй байх вэ?
- Миний хамгийн гол зорилт юу вэ?
- Миний хамгийн шилдэг авьяас чадвар юу вэ?
- Тэднийгээ би яавал хамгийн дээд зэргээр ашиглаж чадах вэ?
- Миний одоо хийж болох хамгийн үр бүтээлч алхам юу вэ?
- Өөрийн зорилго, хүсэл мөрөөдлийг хуваалцахад хамгийн тохирох хүн хэн бэ?
- Би өөрийн амьдралыг яавал хамгийн утга учиртай байлгаж чадах вэ?
Оновчтой сэтгэлгээг ашигласнаар та өөртөө туслахыг гадна бусад хүмүүст ч мөн дэм болж чадна. Та ердөө л бусдад юу хамгийн их хэрэгтэй байна тэр зүйлээ олж авахад нь тэдэнд туслахад хангалттай. Ингэхийн тулд:
- Энэхүү нөхцөл байдлаас яавал хялбархан гарч болох вэ?
- Хамгийн зөв шийдэл юу вэ?
- Танд одоо хамгийн чухал гэж үзэж байгаа зүйл юу вэ?
- Та өөрт нь олдох боломжийг яавал хамгийн дээд зэргээр ашиглаж болох вэ?
гэдэг асуултуудад хариу өгөх хэрэгтэй болно. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол оновчтой сэтгэлгээний тусламжтайгаар ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Доорх оновчтой асуултууд өөртөө тавьсаар та өөрийн бизнесийн давуу болон сул тал, боломж, аюул, занал, үнэ цэнэ, зорилго, төлөвлөгөө гэх зэргийг тодорхойлж чадна.
- Энэ компани хамгийн давуу тал нь юу вэ?
- Хамгийн бүтээлч ажилчдад нь хэн хэн бэ?
- Компанийн хамгийн шилдэг худалдан авагчид нь хэн бэ?
- Тэдний хамгийн чухал хэрэгцээ нь юу вэ?
- Хамгийн их орлого оруулж чадах бүтээгдэхүүн буюу үйлчилгээ юу вэ?
- Давуу талуудаа яавал хамгийн дээд зэргээр ашиглах вэ?
- Бидний хамгийн сул тал нь юу вэ?
- Сул талуудаа яавал багасгах вэ?
- Хэн оновчтой сэтгэж чаддаг вэ?
Бид бүгдээрээ л оновчтой сэтгэгчид мөн. Бидний зарим нь оновчтой сэтгэлгээг хааяа нэг õэрэглэдэг. Харин бидний ихэнх нь тууштай хэрэглэж чаддаггүй байна.
