Б.Лхагвасүрэнгийн "Цэцгэн эрх" шүлгийг уран сайхнаар бичлэг хийж үзэгчдэд хүрэгсэн нь үнэхээр сайхан бахархууштай байлаа. Төгсгөлд ...ээжээ би таны үргэлжлэл хэлэхэд өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөж билээ. Сэтгэлийг чавхдасыг хөндсөн өөрийн эрхгүй хөндсөн шүү. Үнэхээр сайхан шүлэг. ....Ээжийнхээ хөдөлмөр алдарыг үзээд сууж байхад миний өмнүүр 30 жилийн түүх тайзан дээр урсан өнгөрөх шиг болж байхад энэ шүлэг толгойны минь бодлыг улам хурцалч өгч байсан. Тэр бодлуудаа одоо нэхэн дурсаж сийрүүлэн бичихийг хичээлээ. " Ээж маань УБИС-ийг төгсөөд анх багш босноос хойш 7 үеийг төгсөгжээ. Энэ 7 үе бүхэн өөрийн гэсэн түүхтэй, тодорхой цаг хугацааны үргэлжлэл болон манай гэр бүлийн баяр хөөр, гуниг, харуусал, зэрэг амьдралын бүхий л түүхийг өөртөө хоногшин үлдээсэн 7 үе байсан. Тийм ээ энэ 7 үед ээж маань залуу, халуун насаа элээж, эдгээр он жилүүдэд өөрийн зовлон, жаргалыг даван туулсаар 30 жилийг ардаа орхижээ." гээд бодол болоод сууж байтал хөтлөгч одоо том хүү нь та бүхний өмнө үг хэлж, дуу дуулна гэдэг байгаа би нэлээд хөглөж байж хоёр дүүгээ дуудан байж, ээжтэй хамтран "Амьдралаа би чамд хайртай" дууг дуулж билээв. хэ хэ Тэгээд ээж "Хүү минь чи гурав дахь үеийн багш шүү гэж надад хэлэхэд нь" өөрийн эрхгүй нэгийг бодогдуулсан шүү. ...Ээжийн чинь ээжийн талын гурван үеийн түүх ээ гэж нэг материал өгч байсныг нь уншсанаа эргэн бодоход би үнэхээр 3 дахь үе нь болж байлаа. Өвөө маань механик инженерийн багш (би өвөөгөө төмөр бүжиглүүлэгч гэж нэрлэдэг юм.), Нансал эмээ маань бага ангийн багш хийж байсныг ээж өвлөн авч би үргэлжлүүлж байгаа энэ. Ээжийнхээ тэмдэглэсэн гурван үеийн намтарыг сийрүүлэн бичихэд: Миний ээжийн ээжийн эх нь Увс аймгийн Туруун сумын Айраг нуурын хөвөөнд малчин ард Тунгаагийн хоёр дахь охин нь болон төрсөн Хумбагар гэдэг нэртэй эмэгтэй байжээ.
Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, миний өвөө эцэг Магванжавтай ханилан сууж мал аж ахуйг эрхлэн таван хүүхэдтэй болон тэднийг асарч бойжуулахын хамт биеэ дааж бичиг үсэгт суралцаж, үр хүүхдүүддээ зааж сургадаг энэрэнгүй сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан байна. Тэрээр 1921 онд Оросын цагаантны оргодлуудаас зугтан Айраг нуурын хөвөөны дэрсэнд нуугдаж явсан гэдэг. Харамсалтай нь 1925 онд өвчний улмаас нас барсан. гэж тэмдэглэжээ. Мөн миний эмээ Нансал нь 1925 онд ядуу ард Магванжавын гуравдугаар охин болж төрөөд гурван сартай байхдаа эхээс өнчин хоцорч нагац эгч Баясгалангийн гар дээр 7 нас хүртэл өсөж бойжиж байгаад өөрийн эцэг дээр ирж Увс аймгийн Улаангомын бага сургуульд сурч 1941 онд төгсөж өвөөгийн хамт 1941 онд Улаанбаатар хотноо шилжин ирж 1942 онд Комбинатын бага сургуульд багш 1945 онд Улсын төлөвлөгөөний комиссд байцаагч, 1947 онд миний өвөө Бадамгаравтай ханилан сууж Жаргалантын САА-д бичиг хэргийн эрхлэгч, 1952 онд Увс аймгийн Баруунтурууны САА-д тоо бүртгэгч 1956 онд Төв аймгийн Борнуурын САА-д мөнгөний нярав, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, 1960 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн САА-д боловсон хүчний байцаагч, намын хорооны кабинетын эрхлэгч, номын сангийн эрхлэгч, 1964 оноос Улаанбаатар хотын хөнгөн хүнсний хангамжийн баазад нярав хийж байгаад 1979 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. 1982 онд өвчний улмаас нас барсан. Улсаас алдарт эхийн 1, 2 – р одон, 40-н жилийн ойн медаль, засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ. (Эмэг эх, өөрийн эхийн намтар бичсэн Нарантуяа 1987 оны 12 сарын 26-нд гэжээ). Би ээжийнхээ бичсэн энэ тэмдэглэлийг нээх өөрчлөхийг хүссэнгүй. Түүх бол үнэхээр их сонирхолтой зүйлийг өгүүлдэг. Энэ цаг хугацааны үргэлжлэл болсон би мөн дээрх шиг ингэж дараагийн үедээ ингэж бичигдэх нь тодорхой шүү дээ.



0 comments:
Post a Comment