Англи хэлний 1 сая дахь үг

Энэтхэгээр Жай Хо буюу Оскарын шагнал хүртсэн “Ядуусын хорооллын саятан” киноноос үүдэлтэй “Slumdog” гэдэг үг англи хэлний сая дахь үгийн эцсийн шатны өрсөлдөөнд өөр 73 үгтэй өрсөлдөж байгаа юм. Хэлний сүүлийн үеийн чиг хандлага, сонголт зэрэгт дүн шинжилгээ хийдэг Дэлхийн хэл хянах газар зургадугаар сарын 10-нд 73 үгнээс англи хэлний нэг сая дахь үгийг сонгох аж. Одоогоор англи хэлэнд 999927 үг хэрэглэж байгаа гэж тус газраас мэдээлжээ. Англи хэлний сая дахь үгийг сонгох өрсөлдөөнд "Cuddies", “panties” зэрэг үг багтжээ. /С.Отгонбаяр, MONTSAME/
Англи хэлний 1 сая дахь үг Англи хэлний 1 сая дахь үг Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 8:31 AM Rating: 5
Powered by Blogger.