Бид цагийг юу юунд хэрхэн зарцуулдаг вэ?
Хүн төрөлхтөн цагийг алттай зүйрлэдэг. Тэгвэл алт шиг үнэ цэнэтэй
энэхүү цаг хугацаагаа амьдралынхаа турш юу юунд хэрхэн зарцуулдагийг та
мэдэх үү? Тэгвэл “Live Longer, Live Better” уриатайгаар үйл ажиллагаагаа
явуулдаг “World Life Expectancy”-гаас гаргасан судалгаан дээр
үндэслэсэн нэгэн нийтлэлийг хүргэж байна. Энэхүү статистик мэдээлэлд хүн
хэрвээ 78.6 жил насалбал амьдрах хугацаандаа цагийг юу юунд хэрхэн
зарцуулдаг талаарх сонирхолтой тоон баримтуудыг дэлгэжээ. (Тоон
баримтууд нь Америкчуудын дундаж наслалт 78.6 жил байдаг гэсэн бодит
судалгаан дээр үндэслэсэн болно.)
• Өдөрт дунджаар найман цаг унтдаг гэж үзвэл амьдралынхаа 25 жилийг унтаж өнгөрүүлдэг.
• Долоо хоногт дунджаар 40 цаг ажилладаг гэж үзвэл 78.6 жил амьдрахдаа 10.3 жилийг нь ажиллаж хөдөлмөрлөхөд зарцуулдаг.
• Судалгаагаар сексийн төгс харилцааны оршил нь 7 мин байдаг бол сексийн өрнөл нь 12 мин байдаг болохыг тогтоожээ. Тэгэхээр амьдралынхаа 48 өдрийг хурьцал үйлдэж өнгөрүүлнэ гэсэн үг юм.
• Германы эрдэмтдийн үзэж байгаагаар эрчүүд амьдралынхаа турш 9 цаг 18 секундыг, харин эмэгтэйчүүд 1 цаг 24 минутыг дур ханаж өнгөрүүлдэг байна. Сонирхолтой нь эрчүүдийн дур ханалт 12.4 сек байдаг бол эмэгтэйчүүдийнх 1.7 сек л үргэлжилдэг гэнэ.
• Эмэгтэйчүүд 1 жилийг юу өмсөх эсэхээ шийдэхэд зориулдаг бол найман жилийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг байна. Энэ нь өдөр бүр нэг цагийг шоппинг хийж өнгөрүүлнэ гэсэн үг юм. Мөн түүнчлэн 78.6 жилийн амьдралынхаа 17 жилийг нь жингээ хасахад зориулдаг юм байна.
• Тэгвэл эрчүүдийн хувьд нэг жилийг нь эсрэг хүйстэн рүүгээ харц унагаж өнгөрүүлдэг.
• Амралтын өдрөөрөө зурагт үздэггүй хүн ховор. Тэгвэл өдөрт 2.8 цагийг зурагт үзэж өнгөрүүлснээр 78.6 жилийн амьдралынхаа 9.1 жил нь зурагт үздэг гэсэн үг юм. Эсрэгээрээ 5 жилийг компьютер дээр ажиллаж буюу интернет ухаж өнгөрүүлдэг аж.
• Хүн өдөрт дунджаар зургаан удаа угаалгын өрөө явдаг. Тэгвэл 78.6 жил амьдрахдаа 1.5 жилийг нь угаалгын өрөөнд өнгөрүүлдэг гэнэ. Харин 00-ын суултуур дээр 92 өдөр өнждөг байна. Эрчүүдийн 00-ын суултуур дээр өнжих хугацаа нь эмэгтэйчүүдийнхээс 4 минут илүү байдаг.
• 2.5 жилийг нь хоол хийж өнгөрүүлдэг бол 3.66 жил буюу өдрийн 67 минутыг идэхэд зарцуулдаг гэнэ. Ингээд 78.6 жил амьдрахдаа 35 тн орчим хоол хүнсийг иддэг ажээ.
• Тэгвэл машин барихад 4.3 жилийг зарцуулдаг. Энэ хугацаанд туулсан зам нь саран дээр гурван ч удаа оччихоод эргээд ирэхтэй тэнцэхээр хол зай байдаг байна. Мөн түүнчлэн нэг жилийн 38 цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг нь амьдралынхаа турш 3 сарыг зам дээр өнгөрүүлдэг гэсэн үг юм.
• Хүн өдөрт 4 - 6 удаа зүүдэлдэг. Тэгэхээр жилд 2190 зүүд зүүдэлнэ гэж бодохоор 78.6 жил наслахдаа хэдий хэмжээний зүүд зүүдлэх нь тодорхой. Гэвч хүмүүс зүүднийхээ 80 хувийг мартчихдаг.
• Өдөрт найман минутыг ямар нэг байдлаар гомдоллож өнгөрүүлдэг. Энэ нь 78.6 жил амьдрах хугацаандаа 5 сарыг нь гомдоллоход зориулна гэсэн үг.
• Амьдралынхаа турш 177.028 км замыг алхаж өнгөрүүлдэг. Энэ нь дэлхийг дөрвөн удаа тойрсонтой тэнцэнэ.
• Амьдралынхаа турш 402.000 удаа хий гаргана. Энэ нь өдөрт ойролцоогоор 14 удаа хийгээ гадагшлуулдаг гэсэн үг.
• Өдөрт 1.6 аяга кофе уудаг гэж бодвол 78.6 жилд 12.000 аяга кофе ууна. Хэрвээ цай уудаг бол 21.7 кг цай ууна.
• Өдөрт дунджаар 10 удаа инээнэ. Энэ нь амьдралынх нь турш 290.000 удаа инээсэнтэй тэнцэнэ.
• 14 өдрийг үнсэлцэхэд зарцуулна. Энэнээс ч олон өдөр байгаасай гэж хүсдэг хүн олон бий.

Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
10:17 PM
Rating: