Хөгжлийн гайхамшиг цувралаас: Арабын Нэгдсэн Эмират улс

Дэлхийн хамгийн баян, хөгжилтэй
Исламын шашинт улсын эдийн засгийн гайхамшигтай түүхтэй танилцъя. Арабын
нэгдсэн Эмират улс нь эдийн засгийн хүчин чадлаараа бүс нутагтаа
төдийгүй дэлхийд хүчирхэг орнуудын тоонд орж байна.
Анх
тусгаар тогтнох үедээ (1971 онд Их Британаас тусгаар тогтносон) тэмээ
унасан нүүдэлчид л байсан. Тухайн үед 2000 хүрэхгүй ам долларын ДНБ-тэй
байсан бол өнөөдөр нэг хүнд ноогдох ДНБ нь 50 мянган ам доллар болтлоо
өсөж дэлхийд эхний 6-д явж байна. Дэд бүтэц, нийгмийн суурь аж
үйлдвэрүүд маш сайн хөгжсөн байдаг. Хүн амьдрахад хамгийн тааламжтай,
хүний бүхий л хэрэгцээг хангасан орон болж чаджээ.
Харин
1995 оноос газ, нефть зэрэг байгалийн баялаг нь нээгдэж ,мөн үүнтэй
холбоотойгоор хөгжил нь хурдассан. Эмират улс ядуу буурай орон байгалийн
баялагтай болоод орлого нь нэмэгдээд тэр орлогоо зөв зарцуулсаны үндсэн
дээр яаж үсрэнгүй хөгжилд хүрч чадсаны тод жишээ болдог.
Харин Монголчууд байгалын баялагаа зөв зарцуулж бүтээн байгуулалт, боловсрол мэдлэг зэрэгт зарцуулахгүй цөөхөн хэдхэн улс төрч нэртэй олигархиудын хоол болоод дуусч байгаа нь харамсалтай.
1963
онд 95,000 байсан хүн ам 2010 онд 8,264,070 болж маш хурдацтайгаар
өссөн нь гадны цагаачдыг их хэмжээгээр оруулж ирсэнтэй холбоотой.
Үндэстний бүтцийн хувьд нийт хүн амд эзлэх хувиар: Өмнөд азийнхан 50%,
Эмиратчууд 19%, Бусад Арабчууд болон Иранчууд 23%, европчууд болон зүүн
азийнхан 8 %-ийг эзэлж байна. Энд нэг аюул дагалдаж байгаа нь энэ
үндэстэн устаад алга болох вий дээ гэсэн болгоомжлол юм. Нийт хүн амын
20 хүрэхгүй хувийг л Эмиратчууд эзэлж байна шүү дээ.
Эмиратад
нийт их сургуульд элсэх сурагчдийн 80% ийг гадаадын их дээд
сургуулиудад сургадаг.Араб хэл дээр дэлхийн хэмжээний мэдлэг боловсролыг
сурах боломж, бололцоо байхгүй учраас АНУ, Герман зэрэг орнуудад
боловсон хүчнээ бэлддэг. Исламын шашинтай учраас эмэгтэйчүүд боловсрол
эзэмших нь хаалттай байдаг. Эндээс үзвэл нийт хүн амын 50% болох
эмэгтэйчүүд нь боловсрол эзэмшихгүй гэсэн үг.
Харвардын их сургуулийн профессор Лестер Робин хэлэхдээ:
Эрэгтэй хүн мэдлэгтэй болсоноор эрэгтэй хүнийг мэдлэгтэй болгодог харин Эмэгтэй хүн мэдлэгтэй бол гэр бүлээ мэдлэгтэй болгодог.
Энэ нь эмэгтэйчүүдийн боловсрол
мэдлэг улс оронд ямар их хэрэгтэй байдгийн илрэл юм. Өөрсдөө мэдлэггүй,
мэдлэгийг бүтээгээгүй ч хүн төрөлхтний мэдлэгийг эзэмшиж яаж хөгждөгийг
Эмират улсын жишээнээс харж болно. Харин Монголчууд бид өөрсдөө
мэдлэггүй байж, хүн төрөлхтний мэдлэгээс хүртэх төрийн бодлогыг
явуулахгүй байна. Үүнээс болж залуу үе хохирч, улс орны хөгжил саатахад
хүрч байна. Хүн төрөлхтнөөс суралцахын оронд уламжлал хэмээн ярьсаар
байх нь ямар ч утгагүй хий хоосон зүйл.
Эмиратад
нэгэнт техник технологи байхгүй учир, аж үйлдвэрийн технологуудаа
гаднаас авчирч, гадны их сургуулиудад бэлтгэгдсэн боловсон хүчнүүддээ
ажлын байрыг бий болгосон.
Монголоос гадны оронд сурч буй оюутны тоо нилээд байгаа ч эх орондоо ирээд ажлын байр байдаггүй нь буцаад л явахад хүргэдэг.
Өнөөдөр Эмират улсын ДНБ 257,736
тэрбум ам доллар ба үүнээс ХАА1.6%, Аж үйлдвэр 61.8%, үйлчилгээний
салбар 36.6%-ийг эзэлдэг. Нэг хүнд ноогдох ДНБ $49,499 ам доллар байгаа
нь үнэхээр өндөр үзүүлэлт юм. Эмиратын экспортын бүтээгдэхүүн нь
байгалын баялаг дээрээ тогтдог. Ингэхдээ маш зөв оновчтой эдийн засгийн
бодлогыг төрөөс нь явуулдаг. Эдийн засгийн өсөлт, орлогоо томоохон
төслүүд болон ирээдүйн техник технологийн хөгжилд зарцуулдаг.
Ямар ч байсан Эмиратчууд олсоноо
идэж уугаад, халамжинд тараагаад дуусгасангүй, бүтээн байгуулалт,
боловсрол, дэлхийн хэмжээний томоохон төслүүддээ шингээжээ.
Д.Санчир
Эх сурвалж: http://tsagtur.mn/
Хөгжлийн гайхамшиг цувралаас: Арабын Нэгдсэн Эмират улс
Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
3:58 AM
Rating: