Монгол ардын зүйр цэцэн үгсийг англи хэл дээр - Шинэ ном

Улсаа аваръя гэвэл үндсээ авар
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг авар
Чингис Хаан
To save the nation, you must save the roots
To save the roots, you must save their minds
Chinggis Khaan


Монголын оюуны үнэт зүйлс, хүмүүн капиталын илэрхийлэл болсон энэхүү номынхоо анхны дээжийг та бүхэндээ хүргэж байгаадаа бид сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд МУИС-ын багш профессор Э. Равдан, англи, орос хэлний багш Б.Туяацэцэг, энх тайван корпусын багш Жулия Каннон, орчуулагч Н.Ганхуяг гэсэн маш чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж энэхүү номоо дуусгаж чадсандаа би баяртай байна. 228 хуудас бүхий 540 гаруй монгол ардын зүйр цэцэн үг, дэлхийн алдартай зүйр цэцэг үг, хайр дурлал ба нөхөрлөлийн зүйр цэцэн үг, Орос, Хятадын ардын зүйр цэцэн үг зэргийг англи хэл дээр мэдэх боломжийг энэхүү ном олгосон юм. Өвөг дээдсээс минь уламжлан ирсэн зүйр цэцэн үгийн тусламжтайгаар бид мэдлэг, чадвар, эрүүл мэнд, урт наслалтыг хэрхэн хамгаалж, хөгжүүлж алдаагаа багасгах, безнисээ эрхлэх гэх мэт олон асуудлыг шийдэх арга ухааныг олж авдгаараа нэн сургамжтай бөгөөд аливаа зүйлсийг тун мэргэн онж хэлдэгт оршино. Мэргэн ухаан шингэсэн Монгол зүйр цэцэн үг хэллэгийг элдэв тайлбаргүйгээр яг байгаар нь англи хэл дээр бид хүргэхийг зорьсон. Орчуулгыг хийхдээ орос, хятад хөршүүдийнхээ мөн бусад улс, орнуудын хэвшмэл болон өвөрмөц хэллэгийг орчуулсан туршлага дээр үндэслэн аргачлал зохиосон юм. Жишээ нь


Аавын сургаал алт

Ээжийн сургаал эрдэм

Father’s teachings are gold

Mother’s teachings are knowledge

English version: Experience is the father of wisdom


Ганц мод гал болохгүй

Ганц хүн айл болохгүй

One piece of wood can’t make a fire

One person can’t make a family

Meaning: You can’t make a fire with one piece of wood

You can’t have a family with one person

English version: No knot can be tied with one hand


Далай амар бол

Загас амар

Нуур амар бол

Нугас амар

If the ocean is tranquil

The fish will be tranquil

If the lake is tranquil

The duck will be tranquil


Хийхэд хэцүү

Хэлэхэд амархан

Doing is hard,

Saying is easy

English version: Easier said than done


Даахгүй нохой булуу хураах
A dog saves bones, although he can’t lift them
Meaning: An expression describing a person who likes to save unnecessary things which he can’t handle
English version: Like a pack rat
Variation: Although old a dog saves bones


гэх мэтээр орчуулсан байгаа билээ. Та бүхний таашаалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ номын талаархи санал бодол, шүүмжлэлийг доорх имэйл хаягаар илгээгээрэй бид талархан хүлээн авах болно. Та бүхний ухаан хурц, оюун мэргэн байх болтугай.
Жич: Энэхүү номыг “Интерном худалдаа”, “Hi, Fi” –ын номын дэлгүүрүүдээр зарагдаж байна. Мөн
Имэйл хаяг: sunnymn@gmail.com гэсэн хаягаар захиалга авна.

Монгол ардын зүйр цэцэн үгсийг англи хэл дээр - Шинэ ном Монгол ардын зүйр цэцэн үгсийг англи хэл дээр - Шинэ ном Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 4:39 PM Rating: 5
Powered by Blogger.