Таны амьдралыг өөрчлөх гоц хүмүүсийн хэлсэн үгс

Авах хvнд нэг vг ч эрдэнэ. Орхих хvнд мянган сургаал ч улиг.
Д.Равжаа
Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол, цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг.
Л.Түдэв
Эрдэм номыг сур ах дүү нар минь
Эрх биш нэгийг оролдоод эхэл
Эхэлсэн тэр нэг зүйлээ
Эцэст нь хүртэл оролдоод үз.
Д.Нацагдорж
Монгол гэдэг нэр бидний төрсөн заяа, амьдын гавьяа, бидний өмч, бидний хувь тавилан.
Ц.Мухар
Хүний дотор баясгалантай бол юутай сайхан
Хүний дотор зовлонгүй бол юутай сайхан.
Д.Нацагдорж
Сайхан санаа гэдэг бусдын сайхан санааны үргэлжлэл байдаг.
Ц.Баатархүү
Ямар нэгэн ажлыг хийхэд ухаан дутна уу л гэхээс илүүднэ гэж огт үгүй.
Д.Баяндалай
Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан
Д.Равжаа
Хэрүүл шуугиантай орчноос буян заяа зугтдаг
Д.Цэдэнгухаа
Таны аз жаргал цэвэр ариун, уураг тархи гэгээн тунгалаг, ухамсарлах сэтгэл үнэнч шударга, бие махбодь эрүүл саруул болж төлөвшихөд номын өглөгч чанар оршино.
Д.Баяндалай
Бие нь хүрэлцэж хиртэнэ. Хэл нь сонсож бохирдоно, Сэтгэл нь бодолхийлж гутна.
Д.Баяндалай
Хараалыг инээмсэглэлээр хариулж, уужуу сэтгэлээр эмчилнэ.
Д.Баяндалай
Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө
Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө.
Л.Түдэв
Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог
Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог.
Д.Нацагдорж
Хүн эхээс мэндлэхдээ гараа атгаж төрдөг, энэ дэлхийг орхиж явахдаа гараа дэлгэж оддог.
Д.Баяндалай
Багш өнгөрснийг таньж, одоог мэдэрч, ирээдүйг таамаглах амьд төхөөрөмж юм.
Д.Баяндалай
Нөхөргүй бүсгүй цэцэг шиг хатна, эхнэргүй эр элс шиг нурна.
Б.Гэрэл
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай.
Арслан мэт ноёдыг барс мэт түшмэл дагах, барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэл дагах, ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах, чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэл дагах.
Оюунтүлхүүр
Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг
Түүнийг дөнгөж цаана амжилт байдаг.
Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана
Өчүүхэн маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
Далай лам
Бурхан ч сэтгэлээс гардаг. Буг ч сэтгэлээс бүтдэг.
Данзанравжаа
Илт чадвартай хүмүүс их зүйлийг хүснэ.
Билл Гайтс
Амьдралынхаа өдөр бүрийг сүүлчийнхээ өдөр мэт төсөөлж амьдар
Стиви Жообс
Орчин тойрныхоо хамгийн ухаантай хүн нь байх гэж битий яар
Майкэл Дэлл
Бэлэг авах амархан, шийдвэр гаргах хэцүү
Жеф Безос
Хийх дуртай зүйл тань амжилтыг авчирна
Марк зукерберг
Хий хоосон ярих биш гол нь шургуу байх
Стиви Баллмер
Томоос том мөрөөдөл рүү тэмүүл. Тэнд өрсөлдөөн байхгүй
Ларри Пайжи
Бээлий өмссөн муур хулгана барьж чаддаггүй.
Бенжамин Франклин
Эрүүл мэнд бол хамгийн агуу бэлэг
Сэтгэлийн амар амгалан бол хамгийн агуу баялаг
Харин үнэнч шударга байдал бол хамгийн шилдэг харилцаа юм.
Будда
Хүмүүс сул дорой болохоороо нулимс унагадаг юм биш харин ч эсрэгээрээ хэтэрхий удаан сэтгэлийн хаттай байсан болохоор уйлж байгаа юм.
Жонни Депп
Би юу хийнэ түүнийгээ л амжуулдаг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгарах давуу тал.
Наполеон Бонапарт
Үнэн үг уран гоё байдаггүй.
Лаоз
Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.
Питтак
Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар .
Сенека
“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан.
Зенон
Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз.
Спиноза
Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн.
Сенека
Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг.
Сенека
Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж.
Августин
Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
Т. Фуллер
Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.
Сенека
Золгүй үедээ ч үүрэг хариуцлагадаа үнэнч байна гэдэг агуу үйлс
Демокрит
Ухаантай хүн ужиг хүсэлтэйгээ тэмцдэг. Тэнэг хүн боол нь болдог
Эпиктит
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг өөрөө түүнд оролцож байна гэсэн үг
Жан-Жак-Русо
Бусдын тухай хов жив ярьж суугаа хүнийг бушуухан гэрээсээ хөөж гарга
Фальс
Шунал тачаалыг захирч бай. Тэгэхгүй бол тэр чамайг эзэмдэнэ
Эпиктет
Хүнийг зөвхөн төрөлхийн төдийгүй олдмол чанарууд ч тодорхойлдог
Гёте
Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай
Платон
Юуг ч маргааш гэж хойш бүү тавь. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал
Э.Лабуле
Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ
Л.Монов
Ихэнх эрчүүд адилхан. Чамтай учирсан эр л бусдаас өөр.
Мае Вест
Зан чанар гэдэг зарчмын дагуу ажиллах чадвар
И.Кант
Уурандаа эхэлсэн зүйл ичгэвтэрээр дуусдаг
Л.Толстой
Хулчгар найз дайснаас ч аюултай
Л.Толстой
Нойр гэдэг сэтгэлийн зовлонг анагаагч
А.С.Пушкин
Илүүдсэнээ мэдмэгц яваад өгөх нь ухаантай хүний чанар
Жан-Жак-Русо
Бэрхшээл дунд ч боломж байдаг
А.Эйнштейн
Хөдөлмөр бол өлсгөлөнгийн эцэг, ходоодны өвөө, эрүүл мэндийн өвөг эцэг
М.Сафир
Агуу зүйлийг нэг өдөр хийдэггүй
Софокл
Өөрийгөө ажил хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг үйлдсэнтэй адил
Л.Н.Толстой
Эргэлзэнэ гэдэг хүч чадлаа алдана гэсэн үг
О.Бальзак
Хүн юу хийж байгаагаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулдаг
Гегель
Хүнийг хийсэн бүтээснээр нь үнэлж цэгнэ
М.Сервантес
Өглөө босохдоо юу хийх вэ, орой унтахдаа юу хийсэн бэ гэж өөрөөсөө асууж сур
Пифагор
Сайн эхлэл гэдэг ажлынхаа талыг хийсэнтэй адил
Платон
Ямар ч ажлын хамгийн хэцүү нь эхлэл
Ж.Русо
Хэн хүлээж чадна түүнд өөрийн цаг хугацаа ирнэ
О.Бальзак
Ихэнх хүмүүс өвчнөөс бус эмчээс болж таалал болдог
Мольер
Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй
Сократ
Архи гэдэг ууж байгаа хүнээсээ өшөө авагч
Леонардо да Винчи
Мөнгө бол амт, үнэргүй
Веспасион
Мөнгөөр мэдээж сайн үүлдрийн нохой худалдан авч болох ч түүний “сүүлээ шарвах”–ыг худалдан авч болохгүй
Дж.Биллингс
Зарим үед мөнгө шиг үнэтэй зүйл гэж үгүй
Р.Эмерсон
Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авья.Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү
А.Гитлер
Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгохгүй
Ю.П.Азаров
Гол гүнзгийрэх тусмаа дөлгөөн болдог
Шекспир
Би танд дэлгэрэнгүй захиа бичлээ. Богино бичих гэсэн боловч цаг зав болсонгүй
Б.Паскаль
Нар өөрөө өөрийгөө харж чаддаггүй дутагдалтай
Сократ
Эрчүүд чимээгүй байх татгалзсаных, эмэгтэйчүүд – зөвшөөрснийх
Л.Массиньон
Би гахайнд хайртай. Яагаад гэвэл нохой биднийг доороос дээш, муур дээрээс доош хардаг бол гахай эн тэнцүү хардаг
У. Черчилль
Та нохой тэжээдэггүй бол бушуу найз нөхөдтэй бол
Г.Малкин
Амьдрал зүүд хоёр нэг номны хуудаснууд
А.Шопенгауэр
Нулимс – хамгаалалтын шингэн
В.Блоньская
Нулимс ч гэсэн өөрийн урсгалтай
Станислав Ежи Лец
Хоёр хоёрын дөрөв гэж хэлэхийг эрх чөлөө гэнэ
Дж.Оруэлл
Манай эхнэрийн хамаатнуудаас надад би л хамгийн их таалагддаг
Дж.Кук
Үнэнч бармен гэдэг эзнээсээ яльгүй бага орлоготой хүн
Р.Орбен
Тогооч муу бол зөөгч эелдэг наалинхай байна
М.Генин
Хоолны цэс: дууссан хоолны дараалал
Леонард Луис Левинсон
Шинэ загвар амжилтгүй болсон бол хурдан сурталчил
А.Блох
Сурталчилгаа – ХХ зууны агуу урлаг
М.Маклюэн
Сурталчилгаагүй бизнес гэдэг будаг шунхгүй хүүхэнтэй адил
С.Бритт
Хайр сэтгэл бус, харин хардалт харлаган
Л.Даррелл
Хардалт бусад өвчний адил орой болоход ихэсдэг
П.Лотан
Хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг
Ф.Шиллер
Та шалнаас унахгүй унтана гэдэг согтоогүйн шинж
Д.Мартин
Тэвчээргүй хүмүүс үргэлжид хоцорч байдаг
Ж.Дютур
Найзаа уучлахаас дайснаа уучлах нь хялбар байдаг
У.Блейк
Та дайснаа уучил, гэхдээ нэрийг нь бүү март
Дж.Кеннеди
Хүн очоогүй зэлүүд газарт байгалийн сайхан байдаг
Б.Карман
Хаана хууль байхгүй, тэнд гэмт хэрэг ч байхгүй
А.Павел
Урьдчилж харна гэдэг удирдлагын нэг шинж
Б.Паскаль
Ямар ч засаглал түр зуурынх байдаг
Л.Рытов
Авсны үнэ өснө гэдэг амьжиргааны түвшин дээшиллээ гэсэн үг
М.Звонарев
Туслах гэж байгаа бол бүү саад бол
А.Адлер
Бүгд намайг уучлах юм. Гэхдээ хэн ч туслахгүй юм
Сенека
Би дарангуйлагч биш. Миний гадаад төрх л тиймэрхүү харагддаг байх
А.Пиночет
Улс төрч гэж нэг хонгилын үзүүрт гэрэл хараад нөгөө хонгил ухдаг хүн
Дж.Куинтон
Улс төрч гэж зөвхөн өөрийн гарт байгаа хөзрөөр тоглогч хүн
В.Гжещик
Хүн гэдэг улс төрийн амьтан
Аристотель
Хямдхан улс төрч гэж байдаггүй
Л.Питер
Улс төрд улсаа худалдах, эсвэл сонгогчдоо худалдах асуудал байнга тулгардаг. Би хоёр дахийг нь сонгоно
Шарль де Голль
Улс төрд хийж болохооргүй зүйлийг хийх үе олон тохиолддог
Т.Рузвельт
Улс төрд хүн 20 жилээс илүү явж чаддаггүй
Э.Фор
Улс төр гэдэг тодорхой бус шинжлэх ухаан
Отто фон Бисмарк
Ялалтыг өмчлөгчид олон байхад ялагдлын хариуцлагыг хүлээх хүн олддоггүй
Дж.Кеннеди
Ялагчдыг шүүдэггүй
Екатерина
Мөрөөдөл – толгой доторх төлөвлөгөө, төлөвлөгөө – цаасан дээрх мөрөөдөл
В. Гжещик
Өдрийн тэмдэглэл гэдэг Би, захидал гэдэг Чи
К.Выка
Сайн зохиол баатрын тухай, муу зохиол зохиолчийн тухай өгүүлдэг
Г.Честертон
Шувуухай л үнэгүй жиргэдэг
Ф.Шаляпин
Хэрэггүй үг, өгүүлбэр сэтгэлд хоногшсон байдаг
Дж.Таррант
Юу ч хийхгүй бол хэзээ ч алдаа гаргахгүй
Теодор де Банвий
Мөрөөдөгчид ганц бие байдаг
Э.Бомбек
Эмэгтэйчүүдийн хувцас – уран зураг, эрчүүдийн хувцас – баримал
Б.Ньюмен
Эр хүнийг эхнэрийн нь өмссөн хувцсаар үнэлдэг
Т.Дьюар
Хэрэв нохой хүнийг зуусан бол энэ шинэ мэдээ биш. Харин хүн нохойг зуусан бол . . .
Ч.Андерсон
Мөнгө гэдэг хамгийн сайн тайвшруулах эм
Л.Левинсон
Долоо хоногийн шагнал нь ням гариг
В.Брудзиньский
Лаа асааж бариад хүүхэн битгий хай
Станислав Ежи Лец
Морь унасан толгойгүй хүн байдгаас морь байдаггүй
Д.Рудый
Долоо хэмжээд тайрах эрхийг даргадаа өг
В.Колечицкий
Үгүй гэж хэлж сур
Нэнси Рейган
Дэлхий дээр үхэл, татвар хоёр шиг үнэн юм үгүй
Б.Франклин
Та хууль, дүрэм зөрчвөл торгоно, тэдгээрийг биелүүлбэл татвар авна
Л.Питер
Эхнэрүүд асуултаа цөөлбөл эрчүүдийн худлаа хэлэх багасна
Ю.Булатович
Энх тайван гэдэг хоёр дайны хоорондох түр амсхийлт
Ж.Жироду
Анагаах ухаан – түрүүвч ба амьдрал
К.Краус
Цэнгэлдэх хүрээлэнд болдог концертыг урлаг гэх үү, спорт гэх үү
А.Рубан
Хайр дурлал эмэгтэйчүүдийн мэргэжил, эрчүүдийн сонирхол
Ф.Трюффо
Сэлэлтийн олон төрөл байдаг ч живэх ганц төрөл байдаг
Э.Кроткий
Зарим нэг эм өвчнөөс ч аюултай
Сенека
Шинэ эм гарсан бол шинэ өвчин гарчээ гэсэн үг
Л.Кумер
Домог гэдэг түүхээс өргөж авсан “охин”
Э.Понсела
Алтан дундаж гэдэг хамгийн аюулгүй зам
Овидий
Сансарт хулгай гэж байдаггүй
Станислав Лем
Өөрийн алдаан дээр суралцдаг бол хүнийх дээр тушаал ахидаг
А.Фюрстенберг
Зөвхөн албан тушаалын төлөө үхэн хатан хөөцөлдөгчид өрөвдөлтэй
В.Эшкер
Албан тушаал сайхан ч хүйтэн шөнө хүнийг дулаацуулдаггүй
М.Монро
Цаг үеэ олж байраа тавьж өгсөн хүн хол явна
Э.Коркош
Албан тушаал ахихыг хүсвэл тушаал ахиж яваа хүнээс зүүгд
М.Келлог
Хэрэв хүн худалдаж авч байгаа бол урлаг мөн
Ф.Райт
Агуу хүмүүсийн нэрний ард заавал гудамж, талбай байдаг
С.Бруто
Хүний амьтнаас ялгарах нэг шинж нүдний шил зүүх
Гарри У.Смитс
Харааны шил зүүхэд ухаантай байхаас гадна хараа муутай байх ёстой
В.Дубинский
Толь, сонин хоёрт хэзээ ч бүү итгэ
Джон Осборн
Хэрэв та цалингаа голж байгаа бол эхнэртээ өгчих
Олег Сеин
Нэг хүний цалингаар гэр бүл амьдарч болох уу? Болно, гэхдээ нэг л өдөр
К.Мелихан
Цаг хугацаа гэдэг мөнгө. Хоёр долоо хоног гэдэг урьдчилгаа
Л.Леонидов
Хамгийн хэцүү үе сарын сүүл, ялангуяа сүүлчийн 30 хоног
А.Алле
Хуримын бөгж гэдэг таны дөнгөний эхний цагираг
Жарко Петан
Тэнэгүүд эхнэр авч, ухаантнууд нөхөрт гардаг
К.Мелихан
Хэрэв бүгд ухаалаг эхнэр авбал хөөрхөн хүүхнүүдийг яах вэ?
Д.Рудый
Хүнээс асуулт асуудаггүй, шүүмжилдэггүй ухаалаг нь – амьтад
Дж.Элиот
Зураг зурах мэргэжил, харин зарах нь урлаг
А.Жоансон
Хөлийг нь зураагүй хүнийг уралдаж байна гэж хүлээж авбал сайн зураач
К.Краус
Эмэгтэй хүн гэдэг алим, могойны хослол
Г.Гейне
Эмэгтэй хүн – Бурханы хоёр дахь алдаа
Ф.Ницше
Эмэгтэйчүүд эрчүүдийн хийх бүх зүйлийг хийж чадна. Гэхдээ ганцхан босоогоороо хана норгож чаддаггүй
Колетт
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг эрчүүдийн үүрэг
К.Краус
Ийм найз нөхөдтэй байхад надад дайсны ч хэрэггүй
Л.Питер
Турахыг хүсвэл өглөө, өдөр, оройн хоолноос татгалз
Ф.Райт
Орчин үеийн хүүхнүүд насаа бус жингээ нуудаг
Р.Тумановский
Хүүхдээ дуугүй байхыг сурга. Ярьж тэд аяндаа сурна
Б.Франклин
Томчуудын тухай яриа өрнөхөд хүүхэд сэм анхааралтай сонсдог
Э.Рузьвелт
Хөндлөнгийн хүний халаас дахь мөнгийг тоолох нэн сонирхолтой
Л.Рытов
Мөнгө мөнгөө төрүүлдэг
Т.Фуллер
Хүн мөнгөө дуусах үед л түүнийг яаж дахин олох тухай боддог
Э.Кроткий
Хамгийн анх төрсөн өдрөө тэмдэглэхийг санаачилсан хүнийг яах вэ? Алсан ч багадна
Марк Твен
Зөвхөн тэнэг хүн л үхэх өдөр ойртож буйг тэмдэглэнэ
Б.Шоу
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг
Платон
Намайг өвөө гэх нь яах вэ.Гол нь эмээтэй суусандаа ичиж байна
Граучо Маркс
Хаалганы хонх шиг түгшүүртэй зүйл үгүй
Ч.Лэм
Дуу хоолой гэдэг таны нүүр царай
Ж.Боэ
Зүрх, толгой хоёрын тулаанд ходоод хождог Станислав
Ежи Лец
Бүсээ чангалах үед ходоод зүрхэнд ойртож очдог
Д.Ополььский
Хүн бүрийн уур өөр өөр температурт буцалдаг
Р.Эмерсон
Баатруудын араас алиалагч нар тайзан дээр гарч ирдэг
Г.Гейне
Дайн дуусмагц баатрууд нуувчнаас гарч ирдэг
Ю.Булатович
Үзэгчгүй баатар гэж байдаггүй
А. Мальро
Генералууд үргэлжид өнгөрсөн дайнд бэлтгэдэг
У.Черчилль
Сонин гэдэг түүхийн анхны ноорог
Ф.Грэм
Ертөнцийг харах цонхыг сониноор таглаж болдог
Станислав Ежи Лец
Эхний хундагаас татгалзаж болдог. Харин хоёр дахиас эхлээд нэхэж эхэлдэг
Л.Берне
Зарим нэгний амьдрал 40 хүрээд тэгширдэг байхад заримынх нь 100 гр-ын дараа эхэлдэг
Л.Джевецкий
Би 100гр-аас илүү уудаггүй.Харин үүний дараа би өөр хүн болоод тэр хүн хэмжээгүй их уудаг
Э.Кроткий
Жинхэнэ дайсан чамайг хаяж явахгүй
Станислав Ежи Лец
Дайснууд чинь чамайг үргэлжид хурцалж байдаг
К.Хепберн
Хүүхдэд сургааль бус, жишээ хэрэгтэй
Ж.Жубер
Хүмүүжүүлэгч нь өөрөө хүмүүжсэн байх ёстой
К.Маркс
Хүмүүжүүлэх гэдэг сайн хэвшүүлэх
Платон
Тэнсэн ял авсан үедээ хэрэг бүү тарь
Ц.Черник
Бид бүгдээрээ өөрсдийн романы баатрууд
М.Маккарти
Дайны эцсийн зорилго – энх тайван
Аристотель
Ямар ч дайны эхний 30 хоног л сүр дуулиантай
А.Шлезингер
Дайныг дуусгах хамгийн хялбар арга бол бууж өгөх
Дж.Оруэлл
Эмэгтэй хүн 3 жилд нэг нас нэмдэг
М.Доннэ
Архийг даруулгатай, даруулгагүй гэсэн 2 нөхцөлд уудаг
Л.Стафф
Архи хэн нэгнийг согтооно. Харин үндэстнийг устгана
Ю.Тувим
Буруутан олдохгүй бол буруутныг тодруулдаг
А.Лебедь
Соёлтой байх гэдэг хараал хэлэхгүйгээр хараахыг хэлнэ
А.Давидович
Би мөнгөтэй ядуу хүн шиг амьдармаар байна
П.Пикассо
Ядууст туслах арга бол тэдний эгнээнд шилжихгүй байх
Л.Ханкок
Амьдрал гэдэг өөрөө зүүд
Кальдерон
Нойргүйдлээс ангижрах ганц зам – унтах
Э.Кроткий
Сур, сур бас дахин сур. Тэртэй тэргүй ажил олдохгүй юм чинь
В.Конюхин
Түүхэнд хамгийн агуу хүн хамгийн ядуу байдаг
Р.Эмерсон
Та цаг хугацаа хэмнэхийн тулд онч мэргэн үгс унш
Ю.Базылев
Дайнд шархадна гэдэг олзлогдсоноос хавьгүй дээр
Д.Эйзенхауэр
Жүжгийн зохиол муу байх тусам жүжигчид сайн тоглодог
А.Галлер
Орчин үед явган зорчигчдыг хурдан “амжигчид” ба хурдан “нүд анигчид” гэж 2 ангилдаг
Жан Риго
Ойлгох гэдэг зөвшөөрөхийн эхлэл
Б.Спиноза
Албан тушаал зарим хүний зан аашийг эвддэг
Сервантес
Муу ургац авсан ч дараа жил тарих хэрэгтэй
Сенека
Бээлийтэй муур хулгана барьж чаддаггүй
Б.Франклин
Өндөр авсан хүний урд зам дандаа уруу байдаг
П.С.Таранов
Онол бол хурандаа, дадлага түүний цэрэг
Леонардо да Винчи
Хүний оюун ухаан нударганаасаа хүчтэй
Ф.Рабле
Нулимс инээдтэй адил бусдад нөлөөлдөг
О.Бальзак
Бодлогогүй хүмүүс чалчаа байдаг
Р.Шеридан
Архи – шоронгийн материал техникийн бааз
А.Бодрираллар
Дайсан чинь магтаж байвал та алджээ гэсэн үг
А.Бебель
Мэдлэг гэдэг зэвсэг болохоос зорилго биш
Л.Н.Толстой
Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм.
Ральф Эмерсон
Hэгэнт өөрийгөө олж авсaн xүн хорвоo дээp aхиж юуг ч гээдэггүй. Hэгэнт доторx xүнээ тaньж aвсан бoл өpөөл буcдыг oйлгодог.
Стефан Цвейг
Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.
М.М.Пришвин
Залуу явахад бидний алдаа ашигтай. Харин түүнийг өтөл нас руугаа чирэн очиж л болохгүй.
Гёте
Хэн нэгэн чиний улыг долоож байвал, хазаж эхлэхээс нь өмнө гишгэж орхи.
Поль Валери
Хэрэв дайсан чинь магтаж байвал, хөөрхий чи тэнэг алхам хийжээ.
Август Бебель
Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг судал.
Күнз
Дадал зуршлаас илүү хүчтэй зүйл гэж үгүй.
Овид
Олон номтой байна гэдэг чухал биш, харин сайн номтой байх нь чухал.
Сенека
Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр.
Томас Фюллер
Ямар нэгэн зүйлийг дотоод сэтгэлдээ гүн бат итгүүлбэл, хүнд өөрийгөө ялах хүч, хүсэл эрмэлзэл үүсэн бий болж чадна.
Хонда Соичироо
Агуу хүнийг жирийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар нь тодорхойлно.
Т.Карлэйн


эх сурвалж: http://ohzaza.mn/2014/06/24/таны-амьдралыг-өөрчлөх-гоц-хүмүүсийн/
Таны амьдралыг өөрчлөх гоц хүмүүсийн хэлсэн үгс Таны амьдралыг өөрчлөх гоц хүмүүсийн хэлсэн үгс Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 6:45 PM Rating: 5
Powered by Blogger.