Нелсон Мандела

20 дугаар зууны амьд түүх болсон агуу хүмүүсийн сүүлчийнх гэж болох Нелсон Мандела 95 насандаа таалал төгсөөд байгаа билээ. Түүнийг ирэх Ням гаригт буюу 12 сарын 15-нд оршуулахаар болжээ.
Ингээд түүний хэлсэн сургамжтай, урам хайрласан үгсээс хүргэж байна.
  1. Би ерөнхийдөө их өөдрөг үзэлтэй нэгэн. Энэ нь төрөлхийн эсвэл олдмол гэдгийг хэлж мэдэхгүй. Өөдрөг үзэлтэй бүхэн үргэлж нар руу харж, урагш алхаж байдаг. Миний амьдралд хүнд хэцүү цаг үеүд байсан ч би хэзээ ч цөхөрч, бууж өгч байгаагүй. Энэ зан минь л намайг ялагдлаас үхлээс аварч байсан юм.
  2. Миний ойлгож авснаар зүрх зориг бол юунаас ч айдаггүй хүнд байдаг эд биш. Харин айдсыг ялсан хүнд байдаг юм. Нэг үгээр хэлбэл зоригтой хүн бол айдсыг ялсан хүн болохоос айдаггүй хүн биш.
  3. Зовлон зүдгүүр зарим хүнийг мохоодог бол зарим хүнийг нь босгодог юм. Хүсэл зорилгоор зэвсэглэж түүндээ шаргуу зүтгэх хэнийг ч зогсоох зэвсэг энэ хорвоод байхгүй. Тэр эцэстээ заавал зорилгодоо хүрдэг.
  4. Үр дүнд хүрэх хүртлээ бүгд л бүтэшгүй мэт санагддаг.
  5. Улс орон, хүн ардынхаа төлөө хийсэн бүхнээ өөрийн үүрэг гэж бодсон хүн л диваажинд очдог.
  6. Жинхэнэ манлайлагч хүн бусдын эрх чөлөөний төлөө өөрийгөө золиослоход бэлэн байх ёстой.
  7. Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг.
  8. Намайг амжилтаар минь бүү үнэл, харин хэдэн удаа унаж, хэдэн удаа боссоноор минь дүгнэ.
  9. Хүний сайхан сэтгэл бол нууж болдог ч, хэзээ ч унтардаггүй гал юм.
  10. Атаа хорсол бол дайснууддаа өгөх гэж байсан хороо өөрөө уухтай адил
  11. Би бие даасан үзэл бодолтой хүмүүст дуртай, учир нь тэд намайг асуудлыг олон талаас нь харахад тусалдаг.
  12. Сайн толгой, сайн сэтгэл бол дийлдэшгүй хослол
  13. Хүмүүс нэг чигт хандаж чадвал юуг ч давж гарна
Эх сурвалж: http://www.ikon.mn/
Нелсон Мандела Нелсон Мандела Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 1:56 AM Rating: 5
Powered by Blogger.