Найдвар

2008 оноо үдэж 2009 онтойгоо учран золгоод өнгөрсөн одоогоо эрэгцүүлэн сууж байхдаа шинэ оныхоо эхний ажлыг блогоосоо эхэлмээр санагдаад интернэтээр блог уншаад явж байтал Игаа-гийн блог дээрх энэхүү зураг, тайлбар хоёр их сэтгэл хөдөлгөллөө. Блогт:
Энэ зурганд дэлхий гэмээр бөмбөрцөг дээр хөлөө нугалаад атиралдан суусан бүсгүй дүрслэгджээ, салбархай хувцастай, нүд нь боолттой, гартаа эртний грекийн чавхдаст хөгжим барьсан агаад тэрэнд нь ердөө ганцхан утас л үлдсэн ... бүсгүй толгой гудайн бүх л бие сэтгэлээрээ сүүлчийн ганц утасныхаа хөг эгшгийг сонсох гэж мэрийх мэт. Найдаад байх юм юу ч үлдээгээгүй атлаа энэ зургийн нэр - “Найдвар”. Мөн “Мөхөшгүй найдварын гал” хэмээн нэрлэсэн америкийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама зургийг анх хараад нулимс дуслуулан сэтгэл хөдөлж байсан тухай дурдатгал байдаг.
гэжээ. “Мөхөшгүй найдварын гал” гэдэг үг нь ÷ тэсвэр хатуужал бол хязгааргүй гэдгийг харуулах мэт. Энэ номыг орчуулж байгаа Игаа болон түүний багт амжилт хүсэе. Найдвар төрүүлж, мөрөөдөлд хүрэх орчин бий болгож чадсан орон бол АНУ гэж боддог. Тийм ч учраас "АНУ ба эрх чөлөө " эссэг минь найдвар хэмээх энэхүү зураг улам тодотгож (шудрага хууль, тогтолцоотой, хариуцлагаа хүлээдэг) өгч байгаа мэт санагдана.
