АНУ ба эрх чөлөө

Хүн бүр өөрийн зөв гэж үзсэн үнэ цэнтээ зүйлсээ олж авах гэж тэмүүлэх эрхтэй иргэдээс бүрдсэн түүхэн дэх анхны ард түмэн бол Америкийн Нэгдсэн Улс юм. Тиймээс ч эрх чөлөөний хөшөөн дээрхи бичигтээ:

Эмгэнэлт гуйлгачин ядуучуудаа нааш нь өг
Эрх чөлөөгөөр боогдсон хүмүүсээ өг
Гишгэх хөлгүй болсон иргэдээ өг
Гэр оронгүй шуурганд зүдрэгсэдээ өг
Алтан хаалгыг бамбараар гэрэлтүүлээд
Амрыг эрэн би тэднийг угтья

гэж дурьдсан байдаг. Хувьсгалын үр дүнд АНУ байгуулагдсаны дараа гурван зуугаад жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн хүмүүс нүүдэллэн ирж цувсаар XIX зуун гэхэд тасралтгүй урсах мөрөн болсон сая сая хүмүүс Атлантын далайг гатлан ирж гуйланчлал, дарангуйлалд нэрвэгдсэн тэд Америк үндэстэн хэмээх өөрийн давтагдашгүй, олон талаар давамгай шинэ имижийг бий болгожээ. Эрх чөлөөгөөр овоглосон АНУ-ын тухай энэхүү эссэндээ түүх, нийгмийн онцлог, сонирхолтой статистик тооны талаар өгүүлэх болно. Ертөнцийн тухай, газар зүйн тухай шинэ шинэ ойлголттой болсон Европчууд дорно зүгт Атлантын далайг дамжин хүрэх арга замыг хайж байх үед Италын нэхмэлчний хүү Колумбад Марко Пологийн Азид аяласан тэмдэглэл их аялалынхан үндсэн шалтгаан болсон. Колумбын төлөвлөгөөг дэмжсэн Испанийн Арагоны хунтайж Фердинанд, хатан хаан Изабелла нар түүний саналыг анхааралтай судалсан. Учир нь захидалд хэрэв Испани энэхүү саналыг хүлээж авахгүй бол Франц юм уу, Португал санаачлагыг авна гэсэн дохио нь тэр хоёрт нэгийг бодогдуулсан гэдэг. Газар зүйн нарийн мэдлэггүй ч дэлхий бөөрөнхий гэдгийг таамагласан Колумбын Өрнөдөөс Энэтхэгт далайгаар хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл, дэмжлэг авах хөшүүрэг болсон захидал хоёр нь Америк тивийг нээх эхлэл нь болсон юм. Тэрээр очсон шинэ газраа Энэтхэгт хүрсэн, уугуул иргэд нь индиос буюу энэтхэг хүн гэж эндүүрснээс хүн төрөлхтний түүхэнд ташаа нэр орж ирсэн нь энэ ажээ. Умард Италын Флоренц хотноо төрсөн Америго Веспуччи (1452-1512) газар зүй сонирхдог бөгөөд Испанид ирж Колумбын экспедицэд тусалж байжээ. Америго Веспуччи, Алонсо де Охедагийн хамт Испанийн аялалд оролцож хэд хэдэн удаа далай гаталж аялсаар Бразилийн эрэгт, Амазонка мөрөн, Рио дэ Жанейрод хүрч байгаль, газар зүйг сонирхон зураг хийж, нутагтаа захидал бичиж шинэ нутгийн сонин, индиануудын амьдрал ахуйн талаар өгүүлсэн нь 1504 оны 8 сард Мундус Новус буюу шинэ ертөнц (Mundos Novus. Florence. 1503) гэдэг үг хэрэглэж бичсэн захидал нь Латин, Франц, Герман, Фланаманд хэлээр нэг бус удаа гарч байжээ. Хожим нь Францын Лоран хотод газрын зураг үйлдэж байсан Мартин Вальдзе Мюллер хэвлүүлсэн зурагтаа Америгогийн дурсгалд зориулан түүний нэрээр тивийг Умард, Өмнөд хоёр ангилж нэрлэсэн.
АНУ-ын түүхийн нилээд хэсэг нь Тусгаар тогтнолын тунхаглалыг амьдралын хэлэнд буулгах гэсэн оролдлого юм. Цуст иргэний дайнаар шувтарсан боолчлолын эсрэг тэмцлээс авахуулаад хүн бүрд ижил бололцоо олгох үзлээр дамжин саяхнаас буй болсон тэгш хуваарилалт буй болгох гэсэн оролдлого хүртэл. Томас Жефферсон тусгаар тогтнолын тунхагт “Бүх хүмүүс тэгш заяагдсан, Бурхан тэдэнд сайхан амьдрал, Эрх чөлөө, Аз жаргалтай байх бүрэн эрх олгосон гэсэн үнэнийг бид баримталж байна” гэжээ. Жон Адамсын “Массачусетсийн захидлууд”, Томас Жефферсоны бичсэн “Британийн Америкийн эрх зүйн тойм” мөн Александр Хамильтоны “Фермерийн няцаалт”, “Их хурлаас товлосон арга хэмжээг бүрэн хэрэгжүүлье” зэрэг өгүүлэл найруулал нь колонийн тусгаар тогтнол, эрх чөлөөний үзэл санааны чухал зэвсэг, үндсэн чиглэл болсон бол Томас Пейнийн “Хар ухаан” /Common Sense/ хэмээх нийтлэл нь хувьсгалжуулагч нөлөө үзүүлж байжээ.
Америк нь соёл, иргэншил, уламжлал, зан заншилын хувьд Өрнийн иргэншил дээр суурилагдсан. Өрнийн иргэншил нь Герег, Ром, Византийн иргэншил дээр суурилагдаж Хятад, Энэтхэг тэр байтугай Инк, Азтекийн иргэншлийн нөлөөгөөр хэлбэр дүрсээ олон баяжсан.
Иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютэр Кингийн домогт “Би мөрөөдөж байна” /I have a Dream/-ээс хойш АНУ-ын үндэстэн бүр соёл иргэншлийн төлөөлөгч, төлөөлөгч бүр төрийн, нийгмийн, хуулийн тэгш эрхтэй байх цоо шинэ нийгмийг босгож ирсэн. Хар, шар, улаан, цагаан арьстай хэдэн зуун хэл соёлтой иргэншлийн янз бүрийн хэлбэрийн төлөөлөгчдөөс бүрдсэн энэ ард түмэнг манай үеийн гайхамшигтай түүх бичээч Поол Жонсон дүгнэж “Америкийн ард түмэн бол өөр ямар ч үндэстэнтэй харьцуулахад илүү хүчирхэг, илэн далангүй, итгэл үнэмшилдээ туйлбартай, заримдаа алддаг боловч үргэлж өгөөмөр, зоригтой, цаанаасаа шудрага” гэж “Америкийн ард түмний түүх” хэмээн шинэхэн номныхоо эхэнд бичжээ. АНУ 9,629,091 квадрат км нутагтай. Атлант, Номхон далайгаар хүрээлэгдсэн Умард Америкийн өргөн уудам нутгийг эзлэн орших агаад усан хилээр 22680 км, хуурай газраар 9 мянган км урт юм. Умараас өмнөд хязгаарын цэг хүртэл 2575 км, зүүнээс баруун хязгаарт хүртэл 4500 км ажээ. Нутгийн хамгийн умард цэгийг Аляскийн Пойнт Бэрроу, өмнөд цэгийг Хавайн Ка Лай гэж үзнэ. АНУ 2006 оны байдлаар 296,667,612 хүнтэй, нэг хүнд ногдох ДНБ $42.000, эдийн засгийн өсөлт 4,4 хувь, засгийн газрын ДНБ-нд эзлэх хувь 2004 оны байдлаар 15,4 хувь, хүн амын 75 хувь нь хот суурин газарт, 25 хувь нь хөдөө нутагт суудаг. АНУ-д ойролцоогоор 80,000,000 гаруй өрх гэрүүд, 16,000,000 пүүсүүдтэй. Ямар боловч эдийн засгийн үйл явцын жинхэнэ утга болдог хэрэглээгээ авч үзье. Кокс, Алм нарын үзэж буйгаар 1970-1990 оны хооронд амьдралын түвшний дараах өөрчлөлтүүд гарчээ: байрны хэмжээ 450-аас 624 кв/метр болсон. Өнгөт телевизортэй айл 33.9%-иас 96.1%, кабелийн телевизтэй айл 4 саяас 55 сая, дүрс болон дуу бичлэгийн техник хэрэгсэлтэй айл нэг ч байхгүй байсан бол одоо 67 сая, бичил долгион зуухтай айл 79%-иар тус тус өсчээ. АНУ шиг газар бол үйлдвэрлэлийн хамгийн гол хэрэгслэлийн нэг нь хувийн чадавхи байдаг, үүнийг эдийн засагчид “хүмүүн капитал” гэж нэрлэдэг. АНУ-ын зах зээл дэх нийт орлогын гүйлгээний дөрөвний гурав нь цалин, ажлын хөлс, нэмэгдэл гэх мэт хөдөлмөр ашигласны төлбөр хэлбэрээр бүрддэг ба үлдсэнийх нь хагас нь хөдөө аж ахуй хийгээд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн эзний орлого байдаг, тэр нь цаашаа хөрөнгө эзэмшний болоод хувийн үйлчилгээний төлбөр хоёрын нийлбэр байдаг.

АНУ нь эхнээсээ төрийн тогтоц болоод хуулийн сууриа маш сайн хийсэн. Хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө гэсэн хоёр зүйл хавсарснаар АНУ-д хамгийн сайхан үр жимсээ өгсөн юм. АНУ-ын иргэд нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн холимог үндэстэн учир соёл, нийгэм нь үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Энд заяагдмал хүний сэтгэлийн угт байдаг либертари үзэл нь хувь хүнийг дээдлэх үзэл, хувийн өмч, капитализм, хуулийн доорх тэгш байдал гэх мэт сэтгэлгээний загварыг тогтоодог.

"АНУ-ыг хэн сайн мэдэх вэ?" уралдаанд тусгай байр

АНУ ба эрх чөлөө АНУ ба эрх чөлөө Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 11:41 PM Rating: 5
Powered by Blogger.