Ухаарлын мөртүүд


Зүрх сэтгэл нэгийг хүснэ
Бодит байдал өөрийг санал болгоно
Хүсэл мөрөөдөл нэг зүгт хөтлөнө
Харин би өөр зүгт алхана.
Алхаж буй зам шулуун атлаа
Ард үлдэх мөр муруй байх юм
Хажуугаар зөрөх хүмүүс гар барих хирнээ
Хамт байгаа нь хөтлөхгүй зовоохийн.
Угтах зам гэрэлтэй хирнээ
Урдах шатандаа би будэрнэ.
Шат шатаар би ахих хирнээ
Шал дэмий зогсоод эргэж харахийн
Хойноос ирэх хүн үгүй мөртлөө
Хэн нэгнийг хүлээгээд байх шиг.



Ухаарлын мөртүүд Ухаарлын мөртүүд Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 2:09 AM Rating: 5
Powered by Blogger.