Арнолд Бенчмэн (Arnold Beichman)
2004.05.30
Ф.А.Хаекийн “Боолчлогдох зам” бүтээл нь хэвлэгдэн гарснаас хойш жаран насныхаа ойтой золголлоо. IX-р зуунд “ Дас Капитал” бүтээл нь хүн төрөлхтөнийг хордуулж байсан шиг XX-р зууны номнуудаас ганц энэхүү бүтээл нь илүү ач холбогдолтой гэж тооцогдсон байдаг.
Хаек сэтгэлгээний агуу гайхамшгийг гаргаж ирснээр дэлхийд ноёрхсон эдийн засгийн хоосон онол болох марксист социализмыг капитализмаар солих алхамыг илэрхий болгосон. 1991 онд ЗХУ задрахаас өмнө дэлхийн нийт хүн амын 60 хувь нь социализмын эрхшээлд амьдарч байсан юм. Тиймээс Хаек дээрх бүтээлээ бичиж байхдаа Хилэри Биллокын “Материаллаг баялгийн үйлдвэрлэлд хяналт тавина гэдэг бол хүний амьдралд хяналт тавина гэсэн үг” гэдгийг онцлон ишилсэн нь бий. Чухамдаа “Боолчлогдох зам” бүтээлийн нэгэн бүлгээс түүний булшны бичээсэд Хилэри Белокийн энэхүү ишлэлийг авч хэрэглэсэн.
Үнэндээ 1991 оноос өмнө социализмын уналт эхэлсэн. Энэ үеэс эхлэн Хаекизм дэлгэрч ёс суртахуунд хүчтэй нөлөөлөхүйц оюун ухааны тэсрэлтийг Жэн Жэкис Роусс (Jean Jacques Rousseau) улам хүчирхэг болгосон.
Энэ үйл явц нь бүх нийтийн санал хураалт болж байгаа юм. социалист улс орнуудад ямар нэгэн байдлаар хохирсон сая сая хохирогчид марксист социализмаас чадах чинээгээрээ тэд цахилгаан хүчдэлтэй өндөр хашаа, хойд хятадын тэнгис дэхь далбайт завьтай далайн дээрэмчид мөн Карибын тэнгис дэхь Фидэл Кастрогийн довтолгоо, амьсгал давчдам дүүртэл нь ачсан эрсдэл өндөртэй машинууд, гэрийн нөхцөлд хийсэн нисэх онгоцоор г.м ямар нэг аргаар саад тотгорыг даван туулж зугтаж байсан билээ.
Австрид төрсөн Хаек 1992 онд нас барахынхаа өмнө тэрээр “Хүний хамтач үйл ажиллагааг (human coopertion) эмх цэгцэнд оруулж өргөжүүлэх тусам хувь хүний энгийн зүйлд хэв журам тогтоож зарим талаараа буруу ташаа ойлгогдож капитализм мэт санагдана” гэж дурьдсан байдаг. Тэрээр хожим нь “Осолтой уран сэтгэмж:Социалимзмын алдаа” зохиолдоо үүнийг илүү нарийн тусгаж өгсөн бөгөөд тухайлбал “Хуучны ЗХУ мэт дарангуйлан захирах засагтай мөн дайны дараах Их Британ мэт саналыг хайрцгаар авч байсан хувьсгалт улс орнуудын аль алинд нь социализм нь мөн чанар, агуулгаараа хэзээ ч оршин тогтнож байгаагүй юм.”гэсэн байдаг. Социализмыг Хаек нобелын шагнал авч байхдаа хомсдлын эдийн засаг гэж томьёолсон.
Хаек хэлэхдээ социалист системд мэдээллийг ил тод гаргах чадвар дутагдаж байдаг нь эрх мэдэл бүхий байгууллагуудын механизмд тодорхой үзэл суртлын үүднээс үүссэн хүнд сурталтангаас болдог бөгөөд энэ нь ихээхэн хор хөнөөлтэй.
“Economic” сэтгүүлд Хаекизмыг тайлбарлахдаа: Социализм бол бодит үнэнийг гажуудуулдаг (капитализм яагаад хөгжсөнийг худлаа тайлбарладаг учраас) мөн логикийг гажуудуулсан (үйл ажиллагаанд шаардлагатай байдаг мэдээллийн цогц байдлыг үгүйсгэдэг учраас) гэжээ.
Хаек чөлөөт зах зээлийн үед эдийн засгийн системд тохируулж өрсөлдөж чадсан нь ялагч болдог гэдгийг тайлбарласан. Үүнийг тодоруулж эдийн засагч Жон Кассиду (John Cassidy) тайлбарлахдаа “Хэдийгээр гоц чадвартай сайн төлөвлөгч байсан ч нийгмээ төлөвлөхдөө хүний оюун ухаан мөн капитал, хөдөлмөр хуваарилагдсан нөөцүүд...г.м тус тусдаа сая үйлдлүүдийн үнийг ямар ч арга ухаанаар шийдвэр гаргагч маань дураараа тодорхойлох боломжгүй юм” гэдгийг тодорхойлсон.
Телефон холбооны систем (telecommunications system) нь зууны бодит гайхамшгийн нэг болсон шиг капитализм нь өөрөө өөрийнхөө механизмыг үүсгэж авч явах чадвартай гэсэн бодит байдлыг Хаек харж чадсан. Жон Кассиду өгүүлэхдээ “XX-р зууныг Хаекийн зуун гэж дурдахад хэтрүүлэг болохгүй биз ээ ”гэсэн байдаг. АНУ-ын их дээд сургуулиудын нийгмийн шинжлэх ухааны тэнхимүүдэд нь социализмтой адилхан захиргаадалтын ягшмал онол зонхилсоор байна.
Бид оюун ухааны шатаар өгсөх тусам нэгэн цагт Хаек шиг оюунлаг хүний тухай бид ярих бөгөөд цаашид ч социалист итгэл үнэмшлийн эсрэг зогсох нь улам нэмэгдэнэ.
Гэтэл өнөө үед дэлхий нийт Марксизмын хор хөнөөлийг хүлээн зөвшөөрч түүний эсрэг санал өгсөн байхад түүнд итгэгчид оновчтой, гүн гүнзгий утга санаа агуулсан асуултуудыг улам ихээр тавьсаар байна. Ялангуяа Хаекийн хэзээ ч няцаагдашгүй “Боолчлогдох зам” бүтээлийн ойг тэмдэглэж байхад шүү.
Арнолд Бенчмэн (Arnold Beichman), Хүүвэрийн Их Сургуулийн судлаач, “Вашинктон таймс”-д өгүүлэл бичигч.