Эд зүйлс ба харилцаа - сонголт ба тохиолдол
Эд зүйлс ба харилцаа - сонголт ба тохиолдол (хувь хүн) хоёрын хоорондох уялдааг хууль ёсны, эрх зүйт эдийн засаг, эрх зүйт систем нь бий болгож капиталыг хөгжүүлдэг гэдгийг бидэнд тодорхой болгож өглөө. Хэрэв энэ стандартыг тогтоож чадвал бид дэлхийн жишигт хүрэх болно гэдэг нь ойлгомжтой.
Ноён Сото дэлхий ертөнц эд зүйлс, харилцаа гэсэн хоёр чухал хэсгээс бүрдэж байна гэж үздэг. Үүнийг зөвхөн ганц үзгэн дээр жишээлэхэд, үзгийг хийхэд дэлхийн өнцөг булан бүрийн “оролцоотой” 5000 гаруй эд анги ордог. Эдгээр эд ангиудыг бүтээгчидтэй харилцаа холбоо байхгүйсэн бол хүний хөдөлмөр, баялаг гэдэг үнэ цэнээ алдах юм гэж тэрбээр тайлбарлав. Бидний сайн танил Карл Маркс, Адам Смит нарын хөдөлмөр бол капиталын үнэт зүйл гэсэн үзэл санааг харин тэрбээр алдаатай гэж үздэг аж. Яагаад гэвэл хэчнээн ч хөдөлмөрлөөд нэмүү өртөг бий болгож чадахгүй, эдийн засгийн харилцаанд оролцож чадахгүй байвал яахан капиталыг бий болгох билээ гэсэн санаа аж. Үүнийг Сото хоёр хүн нийлээд 14 үзэг хийх, 14 хүн нийлээд төдий хугацаанд 20 мянган үзэг хийхтэй жишин тайлбарлаж байна.
Эд зүйлс ба харилцааг бий болгох үндэс суурь болох нэгдсэн бүртгэлийн цахим системийн төвийг Монголд цогц хэлбэрээр нь байгуулах хэрэгтэйг олон жишээн дээр тайлбарлаж өглөө. Яг нөгөө “Live.Free.Or.Die.Hard[2007]” кино дээр гардаг шиг. Өмнө нь бид үүнийг яриж байсан. Жишээ нь "Ухаалаг иргэний үнэмлэх" (Тухайн иргэний үнэмлэх дээр цахим маягаар хүний бүх мэдээлэл). Гэвч одоо хүртэл хэрэгжүүлээгүй л байна. Хэрэв хийх юм бол үүнийгээ дагаад иргэний өмч хөрөнгийн халдашгүй байдлыг баталгаажуулсан хуулийн цогц шинээр гараад эхлэх тодорхой.
Сотогийн сонгодог жишээ: Сото үүнийг харилцаа болон бүртгэлийн асуудал дээр жишээ болгон тайлбарлав. Хятадад ургуулсан энэ алимыг Ерөнхийлөгч түүнд өгсөн байлаа гэхэд Эрнандо яг өөрийнх нь мөн үү, эсвэл хулгайлаад авчихсан ч юм уу гэдгээ батлах шаардлагатай болно. Энэ мэтчилэнгээр бүртгэл, баталгаажуулалтыг хийж чадвал алим ч “хэл” орон асар их мэдээллийг өгч болно гэлээ.
Бид нэгдсэн бүртгэлийн цахим системгүйгээс болж ямар үр дагаварт хүрсэн тухай доорхи судалгаан дээр дурдсан байна.
Сото сая ирэхээсээ өмнө бүтэн баг явуулж судалгаа хийлгүүлжээ. Манай үндэсний нийт бүтээгдэхүүнээс хоёр илүү дахин их хөрөнгө албан ёсжоогүй учир эргэлтэнд орж чадахгүй хий хэвтэж байна гэжээ. Өөрөөр хэлбэл Монголд өнөөдөр 7,1 тэрбум ам.долларын эд хөрөнгө бүртгэлээс гадуур, үхмэл байдаг аж. Манай улсын валютын нөөц 1,1 тэрбум ам.доллар, гадаадын зээл тусламж 2,2 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт нэг тэрбум /Сотогийн илтгэлийн хавсралт материалд танилцуулснаар бол/ ам.доллар гээд бодохоор маш их мөнгө.
Ноён Сотогийн тодотгосноор манайд өмчийн баталгаажуулалт “0”. Монголчуудын гэрээнд хандах хандлагыг эдний судалгааны багийнхан сонирхож үзэж. Ямарваа нэг гэрээнд монгол хүн хэр итгэлтэй хандаж байгааг асуухал “нэг жилийн л настай” гэх маягийн хариулт өгчээ.
Бид нэгдсэн бүртгэлийн цахим системтэй болох сонголтыг эрс шийдэмгий хийх үү?. Эсвэл тохиолдолыг хүлээсээр суух уу?