Францын элчин дэхь хүннүгийн үеийн үзэсгэлэнг үзсэн нь
Полито, Ариунзаяа, Лука бид хvннvгийн археологийн судалгааны 15 жилийн ойн vзэсгэлýнг vзэхээр Францын элчин рvv орсон билээ. Үнэндээ би хүннүгийн тухай бага зэрэг мэддэг боловч тэдний тухай музей байдаг эсэхийг ч мэддэггvй байлаа. Гэтэл санамсаргүйгээр үүнийг мэдэх аз завшаан тохиосон юм.
Улаанбаатраас өрнө зvгт шууд нисвэл 350 км орчим км-т Хангайн нурууны гайхамшигт ар талд орших Гол модны орчин нь шинэ чулуун зэвсгийн vеээс Түрэгийн үеийн соёлыг илэрхийлсэн харуулсан нээлттэй том ном гэлтэй. МФХАЭ-ийн эрэл хайгуулын талбар болсон энэхvv агуулахад хvннvгийн үеийн 387 булш хадгалагдан бий. Монголын язгууртны ариун дархан 6 оршуулгын газрын нэг болох энэхvv оршуулгын газрын зарим булшны хэмжээ 60 м-с давсан бөгөөд далан умардад чиглэлтэй байхад үүдэвч өмнө зүгт чиглэсэн байх. Эдгээр агуу байгууламжуудаас гадна чулуун цагиргаар тодорхойлогддог жижиг оршуулгууд байдаг тухай дурьдсан байсан.
Гол мад Т1 булш
Гол мад Т20 булшны малтмал
Хүннүчүүд энэ амьтныг их шүтдэг байсан
Сvйх тэрэг ба хөгжсөн нийгэмлэг
Хvний биеийн vлдэгдэл олдворууд болон монгол болон европ хvмvvс хамтран амьдарч байсныг илэрхийлсэн бөгөөд тэдний нас, хvйс, биеийн ба тархины хэмжээ, зарим өвчнийг нь тодорхойëсон. Амьтдын vлдэгдлээр ангилал, хүйс, нас, муулсан цаг хугацаа зэргийг судалж гаргасан. Сvйх тэрэг болон морины хазаар чимэглэлийн баялаг байдлаас морь нь хvннv нарын нийгмийн амьдралд дээд зэргээр байр эзэлж байсныг харуулсан байна. Сав суулга, зэр зэвсэг, даавуу болон чимэглэлтэй холбоотойгоороо хөгжсөн нийгэмлэг байсныг нь илэрхийлсэн.