Эдийн засгийг нэг хуудсан дээр
Марк Скаузэны "Эдийн засгийг нэг хуудсан дээр" энэхүү бүтээл нобелийн шагналт Мильтон Фридманд их үнэлэгдсэн бүтээл юм. Тиймээс ч би энэхүү бүтээлийг ямар ч байсан алхам алхамаар орчуулч тавихаар шийдсэн. Эдийн засгийг нэг хуудсанд багтааж бичихдээ эдийн засгийг 16 хөшүүргээр энгийн оновчтой хэлбэрээр тайлбарласнаас би одоо зургааг нь орчуулж тавилаа. Эдийн засгийн мэдлэг нимгэн бидний хувьд маш их хэрэгтэй бүтээл гэж би бодож байна.
Эдийн засгийг нэг хуудсан дээр (Economic in one page)
1.Хувийн эрх ашиг: Бид эхээс төрөнгүйт жам ёсны эрх чөлөөтэй байх нөхцөл бүрддэг бөгөөд энэ нь өнөөг хүртэл няцаагдаж байгаагүй” (Адам Смит). Хувийн сонирхол байснаараа хэн нэгэн эрэгтэй, эмэгтэй ямар ч хүмүүсийн хяналтгүй зарцуулалт багасна.
2.Эдийн засгийн өсөлт: Хадгаламжийн өсөлт, капитал бүтээмж, боловсрол, мөн технологи зэрэг нь амьдралын түвшинг өндөрт өргөдөг түлхүүрүүд юм.
3.Худалдаа: Худалдагч ба худалдан авагчийн аль аль нь сайн дурын солилцооны үр дүнд шаардлагатай гэсэн мэдээллээ олж мэддэг. Түүнчлэн аль аль талын улс оронд ашигтай тусдаг бөгөөд хувь хүн, бүлэг хүмүүсийн хооронд худалдаа нь өсөлтийг нэмэгдүүлдэг.
4.Өрсөлдөөн: Орчлонгийн амьдралд хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээнд хангах, засгийн газрын зарлиг, бүх олон нийтийн нийгэмлэг зэрэг ч өрсөлдөөнгүйгээр оршин тогтнож чадахгүй.
5.Хамтын ажиллагаа (Корпораци): Хөлсний ажилчин, газрын эзэд, капитал, мөн пүүсүүд үр дүнтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг хамтран явуулж хэрэгцээгээ хангахын төлөө бараг бүхий л байгалийн нөөцийг хувирган өөрийн хангалттай биш хэрэгцээгээ хангаж, илүү бие даасан байдлыг бий болгох нь корпорацид чухал юм.
6. Хөдөлмөр хуваарилалт ба харьцангуй давуу тал: Үндэстэн, пүүс, хувь хүн бүр харьцангуй давуу талын онол, специализацаяд өмч хөтлөгдөж байдаг бол мэдлэг, оюун ухаан, билиг авьяасыг хөдөлмөр хуваарилалт хөтөлдөг. (үргэлжлэл бий ...)