Технологи ба Хүмүн капитал

Once you think that you can clamber the most difficult mountain you could do it

Once you think that you could cross the largest ocean, you could be beyond it

Давашгүй давааг давая гэж бодвол дээр нь гарюу
Гэтэлшгүй далайг гэтлэе гэж бодвол цаана нь гарюу
Чингис Хааны сургаалиас


Хүнд давашгүй даваа, гэтлэшгүй далай гэж байх аа больжээ. Ийм боломжийг олгогч зүйл бол технологи юм. Жишээ нь интернэт... Технологийг бид зөвхөн хэрэглэдэг болохоос үйлдвэрлэддэггүй. Уг нь технологийн үйлдвэрлэлт биет хөрөнгийн хуримтлалыг бий болгож эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөөлдөг байна. Үүний дагаад нэг хүний ажлын бүтээмж эрс нэмэгддэг. Биет хөрөнгийн тухай Нобелийн эдийн засагч Мильтон Фридманы хэлдэгээр "Үйлдвэр, уурхай, конторын барилга, засмал зам, цахилгаан станц, хөргөгч, угааллагын машин зэрэг эцэс төгсгөлгүй олон янзын биет хөрөнгийн хуримтлал нь эдийн засгийн өсөлтөд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Эдгээр хөрөнгийн хуримтлал буй болоогүй бол бидний өнөөгийн бахархаад байгаа эдийн засгийн өсөлт хэзээ ч гарахгүй байлаа" гэжээ. Мөн үүний зэрэгцээ мэдлэг, чадвар, эрүүл мэнд, урт наслалт гэх мэтийн хүмүн капиталын хуримтлал нь ч чухал үүрэгтэй байдаг байх нь энэ хоёр төрлийн хөрөнгө харилцан шүтэлцээтэй. Биет хөрөнгө нь багаж олгож хүмүүсийн бүтээмжийг дээшлүүлнэ. Эргээд чадавхи гэдэг маань шинэ биет хөрөнгийг буй болгоно. Биет хөрөнгийн шинэ хэлбэрийг бий болгох чадавхи, биет болон хүмүн капиталыг аль болох үр дүнтэйгээр ашиглаж сурах, эдгээрийг илүү том хэмжээнд зохион байгуулах нь биет капиталыг үр өгөөжийг илүүтэйгээр нэмэгдүүлнэ. Биет болон хүмүн капиталыг анхаарч арчилж цаг тухайд нь сольж байх хэрэгтэй юм. Биет хөрөнгөтэй харьцуулахад хүмүн капитал нь илүү өртөгтэй, илүү нарийн төвөгтэй тусах ба биет хөрөнгийг бодвол хамаагүй хурдан үр өгөөжөө өгдөг онцлогтой. Биет хөрөнгийг бий болгогч технологийг эдийн засагтай холбож 1987 оны эдийн салбарт нобелийн шагнал авсан Р.Солоу эдийн засгийн өсөлтөнд технологи ямар үүрэгтэйг судалсан байна. Тэрээр нэг тонн төмөр байг. Үнэ нь Х төгрөг. Энэ төмрөөр машин механизм хийе. Жин нь 1 тонн, харин үнэ нь 100 дахин өсөж 100Х төгрөг болдог. Хэрэв 1 тонн төмрөөрөө нисдэг төхөөрөмж хийвэл үнэ нь 10000Х төгрөг, бүр ахиж компьютер хийвэл 1000000Х төгрөг хүрдэг байна. Анхны үнэ сая дахин өсжээ, гэтэл төмрийн орц хэвээр. Энэ бол барууны эдийн засагчдын дунд яригддаг, бодит тоо материалаар шалгагдсан жинхэнэ жишээ. 1 тонн жин бүхий төмөр, машин, онгоц, компьютерүүдийн хоорондох үндсэн ялгаа нь юунд орших вэ? Энэ асуултанд технологи, түүнд суурилсан бүтэц гэж хариулдаг. Технологи 1 төгрөгийг 1 сая төгрөг болгодог ид шидтэн юм. Үүнтэй адил нэг эрдэмтэн 100000 энгийн хүнтэй тэнцдэг гэсэн судалгаа ч бий гэнэ шүү. Ирээдүйн технологийн хөгжил шинэ үе лүүгээ дэвшин орж байна. Үүнийг томьёолбол Мэдээллийн технологи+Биотехнологи+Нано технологи=Ирээдүйн хөгжил.

Технологи ба Хүмүн капитал Технологи ба Хүмүн капитал Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 5:23 AM Rating: 5
Powered by Blogger.