Хаварын улирал болоод ч тэр үү өглөө агаар ямар сайхан юм вэ? Ёстой янзтай... Чихэвчээрээ сайхан дуу сонсоод өглөө гүйх үед зөөлөн салхинд уусах мэт сэтгэгдэл төрж билээ. Үнэхээр таатай байлаа. Өглөөний энэ тогтуун сайхан агаар хүнд ямар сайхан эрч хүч, энерги өгдөг гэж санана. Үнэхээр сайхан шүү...хэхэ. Гэтэл цахилгаан хөрөөний дуу хангинахад гол харлах шиг.... Учир нь эрч хүч, энерги бэлэглэх агаарыг энэхүү мод бидэнд бэлэглэдэг шүү дээ. Мөн дээрээс нь байгалиа хайрлах сэтгэл дутагддаг нь харамсалтай юм. Эцэст нь бид цөлжсөн хөрстэй, чулуужсан модтой үлдэх вий дээ.
Энэ нь юу гэсэн үг вэ? Гэвэл Бид модоо тайрч, газраа сэндийлэхээс өөр мэдлэг, чадвар, амьдрах ухаанд суралцах þìсан даа. Амьдрах ухаанд суралцахын тулд зөв сэтгэлтэй, ёс суртахуунтай, аливаа зүйлийг суралцах хүсэлтэй байх хэрэгтэй гэнэ шүү та минь. За тэгээд энэ талаар жаал эрэл хайгуул хийж, ухаж, түнхэж байж нэг хэд хэдэн материалаас иш татахаар шийдэв. Эдгээр ойлголтууд үнэхээр ихийг ойлгуулна гэжугам.
Зөв сэтгэл гэж юу вэ?
Зөв сэтгэл гэдэг нь хувь хүний дотор бүрэлдэх хэмжүүр бөгөөд, юу зөв болоод сайн үйл болох, эсвэл юу буруу болоод муу үйл болохыг хүнд өөрт нь ялгаж мэдүүлэн, сайныг үйлдүүлж, муугаас зайлсхийж ёс суртахуун, мэдлэг-ухамсар юм. Харин эрх чөлөө гэдэг бол зөв бурууг ялган харах чадвартай машид боловсрол хувь хүний зөв сэтгэл дээр тулгуурлагдах ухаагдахуун юм гэс үзэж байжээ.
Ёс суртахуун
Ёс суртахуун бол хүн хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлийн агуулга, хэм хэмжээг тогтоох оюун сэтгэлийн чанар юм. Харин ухамсар бол ойлгоц, ойлгох ухамсарлах чадвар, мэдрэмж билээ.
Суралцахын практик онол ба үнэн
Суралцахын прагматик онол, түүний дотор үүссэн бүтээлч сэтгэлгээний талаар ярихын өмнө уг онолын үндсийг тавигчдын дунд болж байсан маргалдааныг сонирхоё.
...Ноён Пийрс (Pierce) та өөрийн буй болгосон прагматизмын зарчмын мөн чанарыг бидэнд хэлнэ үү?
-Пийрс: Мэдлэгийн агуулгыг түүний практик үр дагавраар тодорхойлдог уг зарчмыг л би прагматизм гэдэг үг нь өөрөө грек үг бөгөөд pargma-ажил үйл гэсэн утгатай.
... Ноён Джемс (James) та прагматизмыг дэмждэг тэгвэл таныхаар үнэн гэж юу вэ?
-Джемс: Үнэн бол бидэнд илүү үйлчилж, амьдралын хэсэг тус бүрд сайтар тохирч, бидний туршлагын бүхий л нийлбэр цогцостой холбогдох бүхэн” юм.
-Дивей: За тэгвэл гурвуулаа “үнэн” гэж юу бэ гэдэг дээрээ л сайн тохирч чадвал суралцахын тухай онолыг гаргах байх гэж бодож байна. Байгаль дээр байгаа үнэн ямарваа нэг байдлаар юу ч үгүй болдог. Тэр алга болсон зүйлийн үнэн гэдгийг утга санаа үгүй болох уу?
-Пийрс: Ноён Дивэй та хүний нүдний өмнө байгаа бодит зүйл алга болдог ч түүний “үнэн” гэсэн ерөнхий утга санаа алдагддагүй гэж хэлэх гээд байна үү?
-Дивей:Тиймээ би яг л ингэж хэлэх гээд байна.
-Пийрс: Та хоёрын яриж байгааг би зөвшөөрч байна. Гэхдээ надад асуулт байна. Яагаад зарим хүн зорьсондоо хүрс сайн сайхан амьдардаг яагаад зарим нь чаддаггүй юм болоо? Та хоёрын яриад байгаатай чинь их холбогдолтой юм шиг санагдах юм.
-Дивей, Джемс хоёр бодлогошронгуйгаар нэг нэг үрүүгээ харахад
-Пийрс: Миний бодлоор хүний дотоод зөн билэг дэх үнэн өөрөөр хэлбэл “Би тийм хүн болмоор байна гэсэн хүсэл” түүнийгээ хэрэгжүүлэх суралцахын буюу жинхэнэ үнэний хоорондын харилцаа л бидний асуултын хариулт болох гээд байна.
-Джемс: Тиймээ энэ бол маш гайхамшигтай санаа. Одоо бид “суралцах аргачлалыг “тэр” үнэн” гэдэгтэй чинь нийлүүлэх хэрэгтэй байна. Ингэснээрээ бид жинхэнэ мэдлэгийг буй болгож чадах бөгөөд “Суралцах бол үнэн” гэж би хэлмээр байна.
Ингэж тэд “Суралцах бол үнэн гэсэн” гэсэн ахны томьёог гаргасан юм.
Хэрвээ хүн төрөлхтний мэдлэг туршлагын өсөлтийн энэ үр дүнтэй хувилбарыг аль нэг философич олж хараагүйсэн бол прагматизм гэж байхгүй биз ээ. Олон олон философичид прагматизм бол суралцахын болон үнэний холбоос руу чиглэдэг. Ингэхдээ мэдлэгийн энгийн замчмыг буюу холбоосыг ашигладаг. Хэрвээ бүх юмыг эхлээд сурах ёстой бол, хэрвээ мэдлэг үнэнд чиглэгддэг юм бол сурахын арга зүй нь үнэн рүү чиглэгддэг. Энэ энгийн томъёолол нь суралцах 3 ерөнхий хандлага байдгийг үзүүлдэг.
1. Бидэнд үнэний бодит байдлын талаар хангалттай ойлголт байна уу? Дараа нь бид суралцах аргачлалыг тэр “үнэн”*-тэй нийлүүлэх хэрэгтэй ба ингэснээр ямар мэдлэг хэрэгтэйг ойлгож болох юм.
2. Үүнтэй зэрэгцээд, бид хэрхэн яаж суралцдаг талаар мэдлэгийн суурь бидэнд хэр зэрэг байгаа билээ? Ингэж асуудлыг тавьснаар үнэний тухай бидний таамаглал аяндаа зохион байгуулагддаг бөгөөд суралцсанаар, /суралцах бол үнэн/ гэдгийг ойлгоно.
3. Суралцахуй, үнэн хоёр холбоотой юм бол мэдлэгийг эзэмшиж болохуйц юм. Үүнээс мэдлэг бол боломжийн гэсэн ойлголтыг гаргасан. Гэхдээ мэдлэгийн боломжийн тухай бид скепцист байх ёстой гэж тэд үзсэн.
Маргалдаан болж эцэст нь философичдийн зам нь рационалист байр суурь дээр хуваагддаг байсан. Тэд үнэний үзэгдэх байдлаас эхэлж дараа нь тэр үнэнийг ойлгох ойлгоцын хүч чадал хэрхэн хүний ой тойнд бүрэлддэгийг төсөөлсөн. Философчид тэр нарийн жим зам гэхийн оронд “Empiricists” гэсэн нэр томьёог оруулж үүнийгээ үргэлж тэгж нэрлэх болсон. Тэд юуг мэдэж болохуйц зүйл вэ? мөн мэдэж болохуйц зүйл дэх үнэний бодит байдлыг тодорхойлох замаар хүн төрөлхтний суралцах онолыг эхэлсэн юм.
“Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй” номноос