Наху гүний байлдаан

Хэнтий аймгийн Биндэр сумын дурсгалт газруудаар явж байхдаа нутгийн нэгэн ахаас соёмбын тухай сонирхолтой түүхийг сонсож билээ. Соёмбын тухай википедиад өндөр гэгээн Боржигон овогт Гомбодоржийн Занабазар зохиосон соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм гэж тэмдэглэжээ. Харин тэрээр хэлэхдээ Соёмбо нь Чингис хааны үеэс хэрэглэж ирсэн хамгийн сайн байлдааны тактик байсан гэж үзэж Наху гүний байлдаантай холбон тайлбарласан юм. Чингис хаан найман улстай байлдах цагт цэргээр цөөн тул саарь хээрийг дэлгэн бууж амьд хүн бүр 5-н хэсэг гал түлж олон цэрэгтэй мэт сэтгэгдэл төрүүлж буй тухай Монголын нууц товчоонд гардаг гардаг. Тэгээд Найман нарыг олон цэргээр маневарлах бололцоо олгохгүйн тулд Наху гүний уулын давчуу хөндийг сонгоод Харгуна зорчлоор хатгалдаж, нуур байрлалаар байрлаж, цүүц хатгалдаанаар цөмөрч тулая хэмээснийг тайлбарлавал: 1) Харгуна буюу харлаг галууны зорчин нисэх мэт байрлал гэдэг нь толгойн хэсгийг 1000 шилмэл баатар цэрэг юм. 2) 1000 шилмэл баатар хоёр жигүүрийг хааж явах ба байлдааны шийдвэрлэх үүргийг гүйцэтгэлцэх шилдэг отрядаас бүрдэнэ. 3) Нуур байрлалтай гол хүч. 4) Хавирган саран хэлбэртэй цүүцэн үзүүз, их цэргийн хоёр жигүүрийг хааж байлдах бөгөөд дайсныг дарах магадлалтай болмогц бүслэн авдаг. Мөн Монголчууд цагаан сарын битүүнд шагайгаар алаг мэлхий тоглоом өрж тоглодог нь морин цэрэг засаж байлдаанд оруулах шилмэл байрлалын дүрс юм.” гэж тайлбарлаж өгсөн. Шагайгаар алаг мэлхий өрж тоглохдоо өнгөөр ялгаддаг нь цаанаа бас учир утгатай байх нь шүү. Соёмбо үсэг тухайн үедээ хамгийн шилдэг байлдааны тактик байсан эсэхийг түүх судлаачид маань нотлох биз ээ. Соёмбын тухай мэдээллүүдийг дараах сайтуудаас үзээрэй www.mglpass.com, www.shuuder.mn, www.origo.mn


Наху гүний байлдаан Наху гүний байлдаан  Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 4:20 PM Rating: 5
Powered by Blogger.