Авъяас&амжилт хүсье
“Хэрэглээгүй авъяас ууршдаг, ашиглаагүй булчин агшдаг, тогтоол ус өмхийрдөг, салхигүй агаар мууддаг, түлхээгүй цаг зогсдог, хэнч орохгүй бол хаалга гацдаг. Харин маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг.” гэж нэгэн ухаантан бичжээ. Энэ үгнүүд үгний үнэ цэнийг ямар гайхалтай харуулсан гэж санана. Энэ мэт хэлц үг, зүйр үгсийг бидэнд өвөг дээдэс маань үлдээснийг бид хажуугаар нь огт анзаарахгүйгээр өнгөрөөж, цаг хугацаагаа үр дүнгүй өнгөрөөж байдаг нь харамсалтай. Оюутан байранд амьдарч байхдаа нэгэн сонирхолтой гэр бүлийн тухай сонсон юм. Тэр гэр бүлийн аав, ээж хэрэв хүүхдүүд нь буруу зүйл хийсэн тохиолдолд тэднийг үглэж, яншиж загнахын оронд зүйр цэцэн үгээр сургаж ойлгуулдаг гэжээ. Зарим эцэг эх сургамжит үг, сургааль үгс хэлэхдээ үнэхээр учир дутагдалтай байдаг. Доор бичсэн шиг сургамжит үгийг хүүхдүүд ээ ядаж л хэлбэл сэтгэл нь бал бурам амссан юм шиг урмаар тэжээгдэх болно. Амжилт гаргаж, түүндээ урамшиж үргэлж өглөө болгон шинэ амьдрал эхэлж, орой болгон шинэ зүйлийг сурч найз нөхдийнхөө алдааг нь бусдын дэргэд биш зөвхөн өөрт нь шивнэж, бусад үргэлж баяр баясал бэлэглэх сайхан зүйлийг ярьж, олны дунд нэр хүндтэй, бусдын бахархал нь байж, бусдад хэзээ ч мууг саналгүй, тэднийг үргэлж сайнаар бодож, аз жаргалын эрэлд өглөө бүхэн мордож, өдөр болгон өөрийгөө дайчилж, энэ насандаа биелэхээргүй санагдах том зорилгыг өөртөө тавьж түүнд хүрэхэд гарах бэрхшээлүүдийг тунгааж бодолгүй зүгээр л хийж эхэлж, бусад хүний мууг нь түрүүлж олж харахаасаа өмнө сайныг нь олж харахыг оролдож, олж харсан сайн зүйлээ тэдэнд заавал дуулгаж, өөртөө үргэлж сэтгэл хангалуун байхын тулд өөртөө байнга санаа тавьж, бусдыг халамжилж хайрлаж, хүн өөрийн аз жаргалыг зөвхөн өөрөө л бүтээж чаддаг гэдгийг санаж, бусдад найдаж өөрийгөө гаргуунд нь хаяахгүй байж, хүссэн бүхнээ авахын тулд оролдож, хүлээсэн хүнтэйгээ уулзахын тулд чармайж, ээж аавыгаа өөрөөсөө ч илүү хайрлаж, өрөөл бусдыг өөртэйгээ тэнцүү хайрлаж, чин сэтгэлээр ажилдаа хандаж, чигээрээ зөвхөн урагшаа, учраагүй бүхнээ харж, мөнгөний төлөө бус мөрөөдлийн төлөө ажил хийж байвал амжилт гаргана. Найз минь чи бол өөрийнхөө амьдралыг бүтээгч нь шүү. Өнөөдрийн бодол чинь маргаашийн чинь үйлдэл. Чиний амьдрал гэдэг бол чи өөр хэн ч юу ч биш. Урагшаа найз минь, улам ихийг хийгээрэй. (http://ganaas.blogspot.com/)