Хайрын галыг сэтгэлдээ тээх нь жинхэнэ баялаг



Хөрөнгө мөнгө, эд хогшил, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч гэсэн тэр нь үнэндээ өр өвдөх зүйл огтхон ч биш л дээ. Хүн гээч амьтан энэ бүхэндээ аминаасаа илүү хайртай байдаг. Гэвч энэ бүхэн хүний зүйл биш. Харин хүн өөрийн хүнлэг эрхэм чанараа гээж үгүй хийвэл тэр нь л хамгаас хайран байх болно. Үнэн чанартаа хүний хамгийн эрхэм дээд өмч хөрөнгө бол гарцаагүй хүнлэг зан чанар билээ. Хэн нэгнийг хайрлах, газарт унасан хүүхдийг өргөж босгох их хайрын галыг сэтгэл зүрхэндээ тээгчийг жинхэнэ баян хүн гэж ойлгодог. Тэрхүү хайр, хүн чанарыг олж авдаг ёс суртахууны сургууль бол гэр бүл юм. Аз жаргалтай сайхан амьдралын түлхүүр бол гагцхүү хүний дотоод сэтгэлийн хайр юм. Хэн ч зовлон зүдгүүрт амьдралыг хүсэхгүй шүү дээ. Урсан өнгөрөх цаг хугацаа, өдөр хоногууд таны хайр эрхэм чанараар дүүрэн жаргалтай амьдралын тань бүтээн цогцлоож байгаа билээ. Хайр гэдэг мөн чанартаа тархиараа бодох биш зүрхээрээ мэдрэхийг хэлдэг билээ. Бидний амьдралаас хүсдэг зүйлс бүгдээрээ үнэтэй. Гэтэл яг үнэн чанартаа биднийг хамгаас илүү сэтгэл хангалуун байлгаж чадах зүйл ямар ч үнэ төлбөргүй байж л байдаг. Тэр бол баяр баясал, хайр энхрийлэл, хүнлэг чанар. Та бид хүнээрээ байхын тулд энэ бүхнийг зүрхэн тольдоо хадгалах хэрэгтэй юм байна аа. 

Я.Баярбаатар “Өдрийн сонин” 2011.10.01
Хайрын галыг сэтгэлдээ тээх нь жинхэнэ баялаг Хайрын галыг сэтгэлдээ тээх нь жинхэнэ баялаг Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 3:10 AM Rating: 5
Powered by Blogger.