Жаргалсайханы санаа
..... Бид дотооддоо үйлдвэрлэх албагүй
-Манайхан “Уулын бугыг хараад унасан морио мартах” шиг болж байна. Эдийн засгийн өөр хөшүүрэггүй мэт бүгд уул уурхайг шүтэх нь арай л явцуураад байх шиг?
-Төр засгийнхны үг хэллэг маш гоё болсон. Эдийн засгийг төрөлжүүлнэ л гэнэ. Сүүлийн үед бүр “солонгоруулах” тухай ярьж байна. Ер нь хаа хаанаа гоё үг олширч, ажил хоцроод байна.
Уул уурхайн баялгийг хөрсөн доороос гаргаж ирээд, дээр нь хүмүүсээ ажиллуулаад, өрсөлдөх чадвартай эдийн засагтай болох хэрэгтэй. Гэхдээ тэдгээр нь чухам аль аль салбар вэ. Манайхан үүнийгээ дугаарлаж, яг ингэж хөгжүүлье гэж ярихгүй байгаа юм.
Энд мах, ноолуур, аялал жуучлал, мэдээллийн технологи, уул уурхайн ложистик орно. Австрали, Өмнөд Африкт монгол инженерүүд ажиллаж байна. Монголчууд тун авьяаслаг хүмүүс. Чадварын хувьд хэнээс ч дутахгүй.
Гагцхүү сайн ажиллах хэрэгтэй. Тухайлбал, “Mongolian cashmere” гэдгийг Холливуд өмсөх ёстой. Тэнд өмсөхөөр бүх дэлхий өмсөнө гэсэн үг. Монгол мах гэдэг үг дэлхийд бараг сонсогдохгүй байна.
Манай хонины махны талаар их сонин ойлголттой байсан, ялангуяа япончууд. Гэтэл одоо тэд хонины мах идэх гээд байна. Учир нь, монгол залуус сүмогийн ертөнцийг яагаад байлдан дагуулав гээд судалсан чинь нөхөд хонины мах иддэг байж таарсан.
Ноолуур гэж том салбар байна. Өнгөрсөн жил 220 сая ам.доллар хуваагаад өгчихсөн. Тэглээ гээд өрсөлдөх чадвартай болсон уу, үгүй. Харин мөнгөө зараад дууссан уу, тэгсэн. Одоо монгол ноолуур дэлхийд ноёл чадаж байгаа юу, үгүй. Тэгэхээр уул уурхайн орлогоороо бусад салбарыг тэтгэж, хөгжлийг түргэтгэх нь л чухал байна.

-Монгол төгрөг яагаад бусад валютаас сул байгаа юм бэ?
-Монголд инфляцийг барихад нэг зүйл маш саад болдог. Тэр нь төгрөгийн солилцооны түвшин. Ялангуяа доллар, төгрөгийн харьцаа. Учир нь бидний бүх хувцас гадаадад хийгдсэн байгаа. Яах вэ заримыг нь дотоодод хийсэн л байх. Гэхдээ материалыг нь оруулж ирсэн. Нэг үгээр монголчууд бүх зүйлээ гаднаас авч байна. Манай худалдааны эргэлт ДНБ-ээсээ том. Цаашид ч томорно. Яагаад гэвэл бид дотооддоо үйлдвэрлэх албагүй. 2.5 сая хүнд үйлдвэрлээд ашиггүй байх нь. Тухайлбал, машины үйлдвэр байлаа гэхэд, жилд доод тал нь 200 мянган машин үйлдвэрлэж, дотоодын зах зээлд гаргадаг байх хэрэгтэй. Ярьж байгаа зүйлийг үйлдвэрлэхийн тулд оруулж буй анхны хөрөнгө оруулалтыг баталгаатай зах зээлээс төлөх шаардлагатай.
Тэгэхээр Монгол Улсын хувьд үйлдвэрлэл нэг их ашигтай биш. Харин бусад орны хийгээгүй юмыг барьж авах ёстой байх. Тийм учраас бид бүх зүйлээ гаднаас авч ирж байгаа тохиолдолд тэдний инфляцийг оруулаад ирэх магадлалтай. Нөгөөтэйгүүр манайх бага эдийн засагтай учраас гадаадын хөрөнгө оруулалтын түвшинг барьж байх ёстой. ...
Жаргалсайханы санаа
Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
10:18 PM
Rating: