аз жаргалын мөрдлөгө

500 хүн оролцсон нэгэн семинарын үеэр илтгэгч яриагаа завсарлан, одоо бүгд бүлгийн ажиллагаанд оръё гэв. Тэгээд хүн бүрт нэг шаар өгөөд, дээр нь фломастераар нэрээ тавихыг хүслээ. Дараа нь бүх шаарыг хурааж аваад, өөр нэг өрөөнд хийв.
Үүний дараа семинарт оролцогсдыг нөгөө өрөөнд оруулж, нэрээ тавьсан шаараа 5 минутын дотор олохыг даалгав. Бүгд нэрээ хайн яарч, мөргөлдөж түлхэлцэн, тэнд хөл толгой нь мэдэгдэхгүй үймээн боллоо.
5 минутын дараа гэхэд нэг ч хүн шаараа олоогүй байв. Тэгээд илтгэгч хүн бүр гарт таарсан шаараа аваад нэр бичсэн хүнийг нь олоод аваачиж өгөхгүй юу гэж хүслээ. Тун удалгүй бүгд шаараа олсон байлаа.
Илтгэгч:
"Бидний амьдралд ийм л юм болдог. Хүн бүр эргэн тойрноосоо жаргал хайн яарч сандрах атлаа хаана байгааг нь ч мэддэггүй.
Бидний жаргал бусад хүмүүсийг жаргалтай байлгахаас хамаардаг. Бусдад жаргал, сайн зүйл хийх аваас та өөрөө жаргалтай болно. Энэ бол хүмүүний амьдралын зорилго ... аз жаргалын мөрдлөгө" гэжээ.

аз жаргалын мөрдлөгө аз жаргалын мөрдлөгө Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 7:50 PM Rating: 5
Powered by Blogger.