Well Martin-амжилт


“ Чинээлэг хүмүүсийн өдөр тутмын амжилтанд хүргэдэг зуршил” номын зохиолч Томас Корлей номондоо бичихдээ амжилтанд хүрсэн чинээлэг хүмүүсийн зуршилыг Rich habits буюу Баян зуршил, Poor habits буюу Ядуу зуршил хэмээн 2 ангилсан бөгөөд амжилтанд хүрсэн чинээлэг хүмүүсийн 50 дээш хувь нь энэхүү Rich habits буюу баян зуршил байсан байна.
“Эдгээр зуршил бол яг л цасан ширхэн шиг тэд нэгдсээр амжилтын цасан хунгарыг бий болгодог.” М.Корлей
Энэ бол чинээлэг хүмүүсийн өдөр тутам зуршлын багахан хэсэг юм.
1. Зөвхөн зорилгодоо анхаарал хандуул.
“Би өдөр бүр өөрийн зорилгодоо анхаарлаа хандуулдаг”
Баян хүмүүс: 62% зөвшөөрсөн
Ядуу хүмүүм: 6% зөвшөөрсөн
Чинээлэг хүн болгон зорилгоо тогтмол тодорхойлоод байдаггүй ч тэдний 67 хувь зорилгоо үргэлж цаасан дээр буулгадаг байна.
2. Өдөр тутам юу хийх ёстойгоо тодорхойл.
Баян хүмүүс: 81% зөвшөөрсөн
Ядуу хүмүүс: 19% зөвшөөрсөн
3. Зурагт үзэх цаг үрсэн зүйл.
“Би өдөрт нэгээс бага цагаар зурагт үздэг”
Баян хүмүүс: 67% зөвшөөрсөн
Ядуу хүмүүс: 23% зөвшөөрсөн
Чинээлэг хүмүүсийн ердөө 6 хувь нь л зурагтаар реалити шоу гэх мэт зүйл үздэг бол харин ядуу хүмүүсийн 78% нь өдөр тутамдаа үздэг. Корлей тайлбарлахдаа “чинээлэг хүмүүс өөрийн цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглахаа мэддэг. Тэд зурагт үзэхээс зайлхийдэггүй зүгээр тэр талаар боддоггүй түүний оронд уншихыг илүүд үздэг” хэмээсэн байна.
4. Унш... гэхдээ зугаацах гэж бус.
“ Би унших дуртай”
Баян хүмүүс 86% зөвшөөрсөн
Ядуу хүмүүс 26% зөвшөөрсөн
Баян чинээлэг хүмүүс унших дуртай байдаг. Тэд өөрийгөө хөгжүүлэх зүйлсэд үнэхээр дуртай байдаг. Чинээлэг хүмүүсийн 88% нь өдөрт доод тал нь 30 минутыг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг бол ядуу хүмүүсийн ердөө 2% нь тэгдэг.
5. Азанд бүү итгэ
“Би тогтмол лоттерэйд оролцдог”
Баян хүмүүс: 6% зөвшөөрсөн
Ядуу хүмүүс: 77% зөвшөөрсөн
6. Эрүүл мэнд маш чухал.
“Би өдөр бүр авж буй калортоо анхаарал хандуулдаг”
Баян хүмүүс: 57% зөвшөөрсөн
Ядуу хүмүүс: 5% зөвшөөрсөн
Баян чинээлэг хүмүүс өөрийн эрүүл мэндийг эрхэмлэдэг хэмээн Корлей хэлжээ. Эрүүл биш хүн мянга амжилттай байлаа гээд амжилтын амтыг мэдэрж чадахгүй шүү дээ. Амжилтын хажуугаар биеэ бодох нь чухал юм.
7. Үргэлж инээмсэглэ.
“Би өдөр бүр инээмсэглэлдээ анхаардаг”
Баян хүмүүс: 62% зөвшөөрсөн
Ядуу хүмүүс: 16% зөвшөөрсөн
Ойлгомжтой шүү дээ.

Залхууралгүй уншаарай залуусаа үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байгаа.
Well Martin-амжилт Well Martin-амжилт Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 8:09 AM Rating: 5
Powered by Blogger.