ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА В.ЯНЖАА: ЭНЭ УДАА ЭХ ОРНЫХОО НЭРИЙН ӨМНӨӨС ТЭМЦЭЭНД ОРНО
Монголын
нэрийг дэлхийн тавцанд гаргаж, амжилттай яваа залуусыг Ub.Life онцолдог. Ой
тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван ч медальтай В.Янжааг бид
“Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн болж, тус нэвтрүүлгийн хагас
финалд шалгарснаар сайн мэднэ. Тэрээр дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Швед
улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод
дүүргэжээ. Мөн Стокгольмийн их сургуулийг хоёр жилийн дотор дүүргэж, бакалавр
зэрэгтэй болсон бөгөөд одоо хиймэл оюун ухааны чиглэлээр АНУ-д суралцаж байгаа
юм. В.Янжаа удахгүй болох Азийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээнд
оролцохоос өмнө эх орондоо ирэхэд нь түүнтэй ярилцах завшаан тохиосон юм.
Биднийг товлосон газраа очиход АНУ-ын кино багыхан В.Янжаа болон ой тогтоолтын
тамирчдын тухай баримтат кино бүтээхээр мөн ирээд байсан юм. Тэд зураг авалтаа
Америк, Герман, Швед, Монголд хийж байгаа аж.
-Өдрийн мэнд, Янжаа. Монголдоо хэзээ ирсэн бэ?
-Өнгөрсөн долоо хоногт ирсэн.
-Эндээ хэр удах вэ?
-Энэ сард Хонг Конг хотод “Азийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээн” болох тул удахгүй явна.
-АНУ-д амьдарч байгаа гэсэн. Хаана сурч байгаа вэ?
-Остин хотод “Artificial Intelligence” буюу хиймэл оюун ухаанаар сурч байгаа. Шинэ салбар учир, судлагдсан зүйл багатай ч маш их боломж бололцоотой салбар гэж боддог. Энэ салбарыг зөв ашиглаж чадвал их боломж байгаа учраас суралцаж байна.
-Дөрвөн настайдаа Швед явсан гэхэд монгол хэлээрээ сайн ярьж байна шүү.
-Тэгэхэд ээжтэйгээ шведээр ярихад төдийлөн ойлгохгүй байхыг хараад монгол хэлээ сурч эхэлсэн ч сүүлд ээж минь намайг монгол хэлээ сураасай гэсэндээ мэддэг ч мэддэггүй мэт арга хэрэглэсэн байсан (инээв). Гадаадад байгаа монголчууд монгол хэл сурах боломж байдаггүй. Тиймээс бие дааж, ном уншиж, одоо ч сурсаар л байна. Одоо монголоор философийн ном их уншиж байгаа. Эндээс олон ном авч явна аа.
-Англи, швед, герман, испани, хятад, япон зэрэг 14 хэлтэй гэж сонссон. Тэдгээр хэлээ хэрхэн сурсан бэ?
-Олон хэл зэрэг сурахад бүгдийг нь сайн сурах хэцүү. Мэдээж хэл бүрийг өөр төвшинд сурч байгаа. Англи, швед, монголоор чөлөөтэй ч бусад ашиглахгүй удсан хэлээ мартах нь бий. Тиймээс хэл бүрээ сэргээж, ашиглахыг хичээдэг. Ялангуяа монгол хэлээ байнга сурахыг хүсдэг. Бусад төдийлөн хэрэглэдэггүй хэлээ сэргээхээр “Duolingo” гээд аппликейшнийг их ашигладаг. Саяхан Швед найзуудтайгаа уулзахад тэд намайг сэтгэж, ярьж байгаа нь “америкжсан” байна гэсэн. Харин Аргентин найзуудтайгаа испаниар ярихад дүрмийн алдаа бага сага гаргаж байсан зэргээр мэдээж бүгдийг нь бүрэн сураагүй, одоо ч суралцсаар л байна.
-Ахлах сургуулиа Кенид төгссөн гэсэн тэр үеэ дурсвал?
-Шведэд сурч байгаад Кенид сурахад боловсролын чанарын ялгаа төдийлөн байгаагүй. Шведийн томоохон их сургуулийн бэлтгэл ахлах сургуульд явдаг байсан. Хичээл нь маш хүнд өдөр олон цагаар хичээллэдэг байсан болохоор ч юмуу, Кенид очиход дасах гэж төдийлөн зовоогүй гэх үү дээ.

-Хэл сурахад ном унших, кино үзэхийг зөвлөсөн байсан? Унших ном,
үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?
-Гадаад хэл дээр адал явдалт кино үзье гэж бодвол хадмалыг нь өөр хэлээр үздэг. Миний бодлоор залуус маш сайн “google”-дэж сурах хэрэгтэй байх. Хайж л чадвал маш хэрэгтэй зүйл интернетэд үнэгүй байдаг. Жишээ нь, би ой тогтоолтыг бие дааж сурсан. Сургалт болон ямар нэг сургуульд сураагүй. Интернэтээр өөрөө л хайгаад сурсан. Монголын Оюун Ухааны Академийн Х.Хатанбаатар ахын зөвлөгөөг их үзэж, англи шведээр мэдээлэл хайж байсан. Олсон мэдээллээ ойлгохгүй бол мэдэх хэлээрээ орчуулна, интернетийн орчуулга “google translate” хэдий бага зэрэг алдаатай байлаа ч хамаагүй ойлгох төвшинд тусалж чаддаг.
-Анх яагаад ой тогтоолтоор хичээлсэн бэ? Хамгийн анхны тэмцээнээ дурсвал?
-2014 онд анхны ой тогтоолтын тэмцээнд орсон. Шведийн их сургуулийн гурван жилийн хөтөлбөрийг оюутнууд ихэвчлэн 4-5 жилд дуусгадаг. Би их сургуулиа хурдан төгсөөд хувийн компаниа байгуулахыг хүссэн учраас тэр хөтөлбөрийг хоёр жилд маш их шахаж байж дуурсгасан учраас тэмцээндээ сайн бэлдэж чадаагүй. Гурван хоногийн өмнө бэлдээд л орж байсан. Багадаа ээжтэйгээ гурван зүйлийг тохирсон юм. Түүний нэг нь их сургуулиа заавал төгсөх байсан учир амлалтдаа хүрч чадсан. Ой тогтоолтын тухайд нэг удаа номын санд санамсаргүй ой тогтоолтын номыг сонирхож үзсэн юм. Тэгээд тэр номоос анхны мэдэгдэхүүнтэй болж, техникүүд нь хэцүү биш санагдсан учир ер нь нэг тэмцээнд оролцоод үзье гэж бодогдсон. Тухайн жилдээ багаараа Дэлхийн аварга болсон. Тэр үеэс хойш урам аваад тэмцээн уралдаануудад оролцож байхаар шийдсэн.

-Тэмцээндээ хэрхэн бэлддэг вэ. Өдөр бүр бэлтгэл хийдэг үү?
-Би их залхуу болохоор юм уу, тэмцээн ойртоход л бэлтгэл хийдэг. 2015 оны тэмцээний үеэр хятад хэлээ сайжруулахаар маш завгүй хичээллэж байсан болохоор сайн бэлдэж чадаагүй гээд их сандарсан. Гэсэн ч амжилт гаргаж, дэлхийн рекордыг эвдчихсэн байсан.
-Өдрөө хэрхэн төлөвлөдөг вэ?
-Би өглөө босоод бас унтахаасаа өмнө “gratitude journal” хөтлөдөг. Энэ нь тэр өдөрт талархаж байгаа бүхнээ бичдэг тэмдэглэл юм. Хүн ямар ч амжилтанд хүрсэн түүнээсээ аз жаргал мэдэрдэг, баяртай байхгүй бол нэг л хоосон болчихдог юм шиг санагддаг. Өглөө гучин минут биеийн тамир хийнэ. Оройдоо илүү хүч шаардсан дасгал хийнэ. Хоёр цагаас илүү хөдөлгөөнгүй байж болохгүй. Толгой сэргэг байхын тулд биеийн тамир маш их хэрэгтэй. Оюун ухаан сэргэлэн байхад биеийн тамир, хоол, нойр маш чухал. Найз нөхөдтэйгөө уулзах, чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх ч чухал.
-Монголынхоо тухай мэдээллийг хэр их уншдаг вэ?
-Найз нөхдүүдийн ярианаас, сошиал хуудсуудаас олж хардаг. Танай сайтыг ч бас үзсэн шүү. Олон нийтэд зориулсан мэдээнээс илүү найз нөхөд, хамаатан садангаа сонсдог. Би интернетээр ажиллах учир хаана ч амьдарсан ялгаагүй санагддаг. Болж өгвөл Монголдоо амьдрахыг хүсдэг ч одоогоор хараахан бололцоо нь бүрдээгүй байна.
-Олон нийт чамаас голчлон юу асуудаг вэ?
-Оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх вэ гэж сошиалаар их асуудаг. “Хөөе охион, монгол хэл мэддэг үү?” гэж ч асуудаг.
-Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд Монголын багтай хамт оролцоно гэсэн. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Анхны тэмцээндээ Шведийн багтай оролцсон учир тухайн үедээ харамсаж байсан. Эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд орох болсондоо баяртай байгаа.

-Юм санах, тогтоох арга байгаа шиг мартах техник бий юу?
-Америкийн цэргүүд амралтын үеэр их хэмжээний кино үзэх, өөр зүйл хийх зэргээр маш завгүй байдаг гэж уншиж байсан. Учир нь хийх юмгүй байх тусам цэрэг тулааны аймшигтай зүйлс ихээр бодогддог. Тиймээс өөр зүйл хийж мартдаг. Бүх тэмцээний үеэр цээжилсэн нэрсээ нэгтгэвэл 20 мянга гаруй болох байх. Тэр бүр ямар ч ашиггүй мэдээлэл тул мартах ёстой учраас өөр зүйл хийдэг. Жишээ нь, энэ удаагийн тэмцээний дараа би “Game Of Thrones” цувралын хоёрдугаар улирлыг үзнэ. 4,5 жил үзэх юмсан гэж бодсон ч зав чөлөө таараагүй учраас үзнэ гэж бодож байна.

-Ой тогтоолтын олон аргууд байдаг. Та алийг нь ашигладаг вэ?
-Би тоог үгчлэх, утгачлах аргуудыг хэрэглэдэг. Жишээ нь, 6-ийн тоог Б үсэг, 0-ийн тоог О үсэг зэргээр үг бүтээж түүний түүх болгож хөгжилтэй аргуудаар цээжилдэг. Зарим хүмүүс аймшгийн түүх зохиодог бол надад хөгжилтэй, сонирхолтой зүйлс таалагддаг. Нэр цээжлэхэд олон хэлтэй байх ашигтай. Өнөөдрийн бэлтгэл дээр “Фүрүяама” гэх үг ирсэн. Япон хэлгүй хүн бол төсөөлөхөд бэрх. Харин японоор бол “фүри” гэдэг нь “хийх, орох” гэсэн үг, “яама” гэдэг нь “уул”, “ame furu” гэх үг нь “бороо орж байна” гэсэн утгатай. Тэгэхээр “фүрүяама” гэдэг үгийг “уул орж байна” гэж төсөөлж болно. Тэгээд тэр хүний царай төрхтэй холбож төсөөлнө. Дараалсан олон зүйлийг төсөөлөхийн тулд өөрийн маш сайн мэддэг зүйлээрээ орлуулдаг. Жишээ нь, би эмээгийнхээ байрыг маш сайн мэддэг учраас цээжлэх утгаа, үйл явдлаа тэр орон зайдаа байрлуулдаг.

-Таны цаашдын зорилго, хүсэл тэмүүлэл юу вэ?
-Багадаа “James Bond”, “Lara Croft : Tomb Raider” зэрэг адал явдалт, тагнуулын тухай кино үзээд том болоод дэлхийгээр аялдаг, олон хэлтэй хүн болох юмсан гэж боддог байсан. Одоо хувиараа технологийн компани байгуулахыг зорьж хөрөнгө оруулагч нартай уулзалт хийгээд явж байгаа.

Эх сурвалж: Ub life
ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА В.ЯНЖАА: ЭНЭ УДАА ЭХ ОРНЫХОО НЭРИЙН ӨМНӨӨС ТЭМЦЭЭНД ОРНО
Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
3:59 AM
Rating: