Ядуурал


Ядуурал гэдэг бол харьцангуй ойлголт. Гэхдээ олон улсын стандартаар авч үзвэл, монголчууд баян оронд амьдарч буй ядуус хүмүүстэй ижил түвшинд байгаа. АНУ, Европ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд хөдөлмөрийн орлого нь ДНБ-ийхээ 60-70 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл Япон улс 100 иений бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүний 70 нь хөдөлмөрийн орлого болж өрхүүддээ хүрдэг. Миний тооцоолсноор, 2014 оны байдлаар манай үндэсний нийт бүтээгдэхүүний дөнгөж 22 хувь нь цалин хөлс байна. Хэрвээ өрхийн үйлдвэр үйлчилгээнээс олох орлогыг хөдөлмөрийн орлогод оруулаад хүчээр тооцвол энэ тоо дөнгөн данган 33 хувь хүрнэ. Монгол бол уг нь баян орон. Гэтэл Монголын нийт өрхүүд эх орондоо ядуу амьдарч байгаа нь хэр ойлгомжтой хэрэг вэ?

Эх сурвалж: БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - КАНАДЫН КОНКОРДИА ИХ СУРГУУЛИЙН АССОШИЭТ ПРОФЕССОР, ЭДИЙН ЗАСАГЧ Д.ЛХАГВАСҮРЭНhttps://www.unread.today/posts/post/1100

КАНАДЫН КОН

Ядуурал Ядуурал Reviewed by https://paradigmmn.blogspot.com/ on 2:03 AM Rating: 5
Powered by Blogger.