Зөн совин уу тохиолдол уу?
Хэзээ ч мартагдахгүй нэгэн өдрөө эргэн дурсая. Сурагчдын зуны амралт эхлээд удаагүй ямдаг. Нэгэн сайхан өдөр эхэлж үүр цайх үед би өглөө эртлэн босоод ээждээ үнээгээ саахад нь тусалж, үхэр, тугалаа бэлчээрт гаргалаа. “Энэ жил 7-р анги төгсөж 8-р ангид орох тул энэ мэтийн ажлыг хариуцан хийж чаддаг болсондоо өөрийгөө бахархан” бодсоор цайгаа уучихаад ертөнцийн зүгээр бол зүүн талын худаг рүү хардаг цонх руу хартал АНУ-аас ирсэн энх тайвны корпусын англи хэлний Алли багш өөрөөсөө гадна гурван найзын хамт морь унаж яваа харагдлаа. Явж байгаа чигийг нь харахад Эх сүүж рүү яваа нь тодорхой байв. Тэр хэдтэй монгол хүн явж байгаа харагдсангүй. Би Алли багшийг морь унаж явах дуртайг мэдэх тул төдийлөн гайхсангүй. Өмнө нь манай ангийн Мөнхтөгсийн адуунаас морь авчруулж унаж байсныг мэддэг юм л даа. Гэтэл тэднийг манай байшингийн цонхоор харагдаад арваад минут өнгөрсөний дараа Алли багш мориноос уначих юм шиг санагдаад ер болдоггүй. “Эх сүж хол шүү дээ ядаж ойчих үед нь ойр хавьд хүн байхгүй хэцүү еэ, морь унах туршлагатай шүү дээ тэр, яагаад заавал Алли багш” гэсэн эсрэг тэсрэг бодлууд толгойноос салахгүй хэсэг сууллаа. Ер нь дагаж явья гэж шийдээд тугланд явахдаа мөн зодоонтой кино үзэхээрээ сэтгэл хөөрч эргүүлж тоголдог хоёр метр орчим модоо аван тэдний замыг товчлон уул өөд давахаар гүйлээ. Тэд тэр уулыг тойрон морио алхуулж явсан учир намайг уулын оройд хүрэхэд дөнгөж тойроод уулын нөгөө талд хүрч байлаа. Би уул уруудан тэднийг холоос ажиглан явсаар Эх сүүжийн булаг дээр очин ус уунгаа “Миний бодол шал дэмий зүйл, илүү юманд санаа зовох юм. Эд нарыг хар морио услаад сүрхий явж байхад” гэж өөрийгөө зэмлэн бодож буцаж эргэн гэрийн зүг гэлдэрлээ. Зам уруудаад буцаад уул өгсөөд явж байтал Алли багш ганцаархнаа тоос татуулан дөрөөн дээрээ босцон нэлээд давхиж байгаад буцаж эрэглээ. Буцаж давхиж байгаад мориноосоо уначихдаг байна шүү. Ёстой эвгүй унасан. Би ч сандарч гүйсээр очлоо доо. Мөн цаанаас булгаас ус аваад явж байсан ах, голын дэргэд тоглож байсан хэсэг хүүхдүүд, хойноос явж байсан найз нөхөд нь Алли багш дээр яаран сандран ирцгээж босоход нь туслах гэсэн боловч багшийн хөл эвгүй болсон бололтой босож чадахгүй байсан юм. Намайг багш хараад “Энэ бол минийн шавь” гэж амьсгаадан хэлэхэд найз нарын дундаас нэг ах “Чи морь унаж яваад машин олоод ир, Дашзэвэг даргынх гэж байна шүү”. Би англиар хэлснийг нь халтур, мултар гадарлаад Алли багшийн унаж явсан халтар морийг ус түрж явсан ахаар эмээлийнх нь олмыг чангалуулж аваад Дашзэвэг даргынх руу хар хурдаараа давхилаа. Манайхтай ойрхон байдаг учир аль болохоор зам товчлон худгийн тэнд очиход манай гэрийн ойролцоо байдаг манай ангийн нөгөө л дөрвөн охин төмөр дээрээ суугаастай хи хи хөхөрөлцөн ярилцангаа над руу харж “Энэ одоо морь унаж чаддаг юм байх даа” гэсэн янзтай нээх том гайхсан харцаар харцгааснаа тас тас хөхрөн инээлдсээр ард үлдлээ. Дашзэвэг даргынд очиж хэл дуулгахад бидэнд математикийн хичээл заадаг Өлзийбилэг багш сандран “Чи энэ Ариунболдод морио өгөөд машин асаахад туслаад өг наадах чинь Аллигийн найз нарын моридыг авчраг” гэдэг байгаа би ч дурамжхан мориноосоо бууж Ариунболдод өгөв. Учир нь Алли багшид үргэлжүүлэн туслахыг хүссэнээс гадна нөгөө ангийнхаа охидуудын хажуугаар морь хэр сайн ундагаа харуулж хажуугаар дахин салхи татуулан давхихыг хүссэнтэй холбоотой байх. Ариунболд бол нөгөө дөрвөн айлгүй охидуудын маань нэг болох Ариунаагийн дүү бөгөөд эднийд морио маллахад туслассаныхаа шанд морь унах хорхойгоо дардаг над шиг нэгэн юм. Би ч машин асаахад нь туслаж хашааны хаалгыг нь онгойлгож өгчихөөд гэртээ хариллаа. Ариунболд төд удалгүй моридоо хөтөлсөөр манай хашааны дээгүүр явж байгаа харагдана. Машинтай яваа хүмүүс харагдахгүй байхыг бодвол тэд шууд эмнэлэг рүү явсан байх. Хожим нь сонсоход Алли багшийн гэмтэл гаагүй болж инээмсэглэсээр хөл дээрээ босоод ирсэн гэсэн шүү. Би энэ өдөрт болсон үйл явдлыг тохиолдол уу эсвэл зөн совин уу? гэдгийг би үнэндээ одоо ч ялгаж салгахыг хүсдэггүй юм. (бодит болсон явдал, эндээс англи орчуулгыг харж болно- http://sunmn.blogspot.com/)
Зөн совин уу тохиолдол уу?
Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
5:45 AM
Rating: