Амьдралдаа зорилгоо тавиагүйгээс болж бусад хүмүүсийн гаргасан зорилгыг биелүүлэхийн тулд насан туршдаа ажиллана гээд боддоо
Аймшигтай сонсогдож байгаа биз дээ.
Би энэ удаад та бүхэнтэйгээ хэрхэн амьдралдаа зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлэх вэ гэдгийг хуваалцах зорилготойгоор энэхүү нийтлэлээ бичиж байгаадаа маш баяртай байна. Ямар нэгэн үг үсэг найруулгын алдаа гаргасан бол намайг уучлаарай.
Магадгүй та бухэнд миний бичсэн нийтлэл утгагүй ч юмуу мэдээжийн юм шиг санагдаж болно. Учир нь хүн бур өөрийн гэсэн зорилготой байдаг. Гэвч нийт хүн амын гуравхан хувь (3%) амьдралдаа тодорхой нарийн зорилго тавихаас гадна түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө бичиж боловсруулснаар амьдралынхаа бүх талбарт амжилт гаргаж чаддаг байна. Үүний дотор зөвхөн нэгхэн хувь (1%) нь бичиж боловсруулсан төлөвлөгөөгөө байнга уншиж, тунгаан боддог юм.
Та энэ 3%-д багтахыг хүсэж байна уу? Тийм бол үүнийг тэвчээртэйгээр дуустал нь уншаарай.
Амьдралдаа зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах нь амжилтанд хүрэх гол арга зам юм. Зорилгоо бичихийн тулд танд цаас харандаа л хэрэг болно.
Хүмүүсийг дотор нь 2 ангилна.
- Амьдралд нь юу ч тохиолдсон түүнийгээ хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ эвлэрсэн хүмүүс. Эдгээр хүмүүс нь «Би ийм л хувь тавилантай төрж, бурханы зурсан зураг төөрөг маань ийм л байх учиртай байж гэж боддог. Харамсалтай нь ихэнх хүмүүс энэ бүлэгт хамрагддаг юм.
- Амьдралд нь юу ч тохиолдсон түүнийгээ даван туулах эрмэлзлэлтэй, хувь тавилангаа өөрөө зохионо, миний амьдрал миний гарт, миний амьдрал надаас 100% хамааралтай гэдгийг мах цусандаа сайн шингээж өгсөн, амьдралаа сайн сайхан болгох арга замыг байнга хайж явдаг хүмүүс юм.
Зорилго тавих ерөнхий 5 зарчим
1-рт: Агуу зуйлсийг мөрөөдөх. Хэрвээ таны бодол хязгааргүй гэж бодоход юу мөрөөдмөөр байна? Танд бух боломж нь байна гэж үзвэл юу хийхийг хусэж байна? Амьдрал тань ямар байгаасай гэж бодож байна?
Юу л бол юу л мөрөөдмөөр байгаа биз дээ. Харамсалтай нь ихэнх хүмүүс маш хязгаарлагдмал бодолтой байдаг. Бид бүгдээрээ өөрсдийнхоо бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээх чадвартай мөртлөө тэр чадвараа бүрэн ашиглаж чаддаггүй. Үнэн биз дээ? Ингэж ашиглаж чадаагүйгээс болж бид дэндүү энгийн, хэвийн, тогтсон, зуршсан, уйтгартай амьдралаар амьдарч, өдөр хоногийг арай гэж өнгөрөөж насыг бардаг билээ.
2-рт: Амьдралдаа гаргасан зорилгоо заавал бичиж тэмдэглэх. Бичихдээ одоо цаг дээр яг болж байгаагаар бичээрэй. Одоо цаг дээр бичсэнээр зорилгоо илүү бодитой болгохоос гадна туундээ итгэх итгэлийг улам нэмэгдүүлж өгөх юм. Ингэж бичиж тэмдэглэсэн цаасаа байнга өөртөө авч явж, боломж гарвал дахин дахин уншиж, шаардлагатай бол өөрчлөлт хийгээрэй.
3-рт: Гаргасан зорилгуудаа хооронд нь баланслуулах (тэнцвэржүүлэх).
Нийт зорилгуудыг хувааж үзэхэд дотор нь 3 ангилна.
А. Бизнес, Ажил Мэргэжил, Санхүү
Б. Гэр Бүл, Эруул Мэнд, Хувийн Амьдрал
В. Өөрийгөө Хөгжүүлэх, Мэдлэг Мэргэжлээ Дээшлуулэх
Гэр бул, эрүүл мэнд, хувийн амьдралаа (А) сэтгэл хангалуун байлгахын тулд бизнес, ажил мэргэжил, санхүүгийн (Б) зорилгуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Ихэнх хумуус дээрх А болон Б зорилго-уудыг хооронд нь хольж хутгадаг тохиолдол бий.
А болон Б зорилгуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээс В буюу өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэргэжлээ дээшлуүүлэх зорилго гарч ирж байгаа юм.
Өөрөөр хэлбэл зорилго нь гэр бүл, эрүүл мэнд, хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд бизнес, ажил мэргэжил, санхүүгийн зорилгонд хүрэх. Бизнес, ажил мэргэжил, санхүүгийн зорилгонд хүрэхийн тулд өөрийгөө хөгжүүлж, мэдлэг мэргэжлээ хэрхэн дээшлүүлэх вэ гэдэгт оршино. Эдгээрийг хооронд нь тэнцвэржүүлж чадаагүйгээс болж гэр бүл салалт, үр хүүхэддээ анхаарал бага тавих, эрүүл мэнд болон өөрийгөө зөнд нь хаях г.м. сөрөг нөлөөтэй байх жишээтэй.
4-рт: Гаргасан зорилгуудын аль нь хамгийн чухал болохыг өөрсдөө сонгох хэрэгтэй. Аль нь бусдыгаа байлдан дагуулахаар байна? Алийг нь эхлээд биелүүлэхэд бусад нь дөхөм болж байна? Энэ асуултанд хариулахын тулд өөрөөсөө эдгээр асуултуудыг асууж үзээрэй.
Хэрвээ та нэг өдрийн дотор саятан болбол
- Хамгийн түрүүнд юу хийх вэ?
- Амьдралынхаа юу юуг нэн даруй өөрчлөх вэ?
- Та юу хийж эхлэх вэ?
- Амьдралдаа юуг илүү ихээр хийж, юу хийхээ шууд зогсоох вэ?
Эдгээр асуултны хариулт нь ихэвчлэн та үнэхээр юу хийх сонирхолтой вэ? гэдгийг тодорхойлж өгөх юм. Юу хийх сонирхолтой вэ гэгдэг маань та яг одоо юу хийж байх ёстой вэ гэдэгт хариулж өгч байгаа юм.
- Юунд ч ялагдахгүйгээр амжилтанд хүрэх цорын ганц хийж чадах юмаа нэрлээд орхи гэвэл тэр чинь юу байх вэ?
- Яг юу хийхэд таны сэтгэл санааг өөдрөг болгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг вэ?
- Та яг ямар үйл ажиллагаа явуулах дуртай вэ?
Эдгээр асуултуудад хариулснаар зорилгоо илүү тодорхой болгоход тусалж байгаа юм.
Өглөө болгон өдрийнхөө төлөвлөгөөг гаргахаас өмнө ирээдүйн амьдралынхаа 3 том зорилгыг (А Б В зорилгуудаа) гучхан секундны (30 сек) дотор бичиж сурах ба үүнийгээ өдөр бүр хийж зуршил болгохыг хичээгээрэй.
5-рт: Ингээд гаргачихсан зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн анхны алхам ҮЙЛДЭЛ авч эхлэх л үлдлээ. ҮЙЛДЭЛ –гүйгээр зорилгоо хэрэгжүүлж чадахгуй бизээ. Зорилгондоо хүрэх төлөвлөгөө хэр их нарийн тодорхой байна төдий чинээ амжилт илүү их байх болно. Гаргасан төлөвлөгөөндөө ТОВЛОСОН ӨДӨР гаргахаа мартуузай.
Та ингээд төлөвлөгөөгөө нарийн тодорхой гаргаснаар топ 3 хувьд багтаж байгаа юм. Өөрсдийнхөө ирээдүйн зорилгын төлөө амьдарцгаая!
Зорилгоо хэрэгжүүлэх арга замууд
- Гаргасан зорилгоо аль хэдийн биелэгдсэн байгаагаар төсөөлөх. Зорилго тань биелэгдсэн бол танд ямар мэдрэмж төрөх тухай нудээ аньж байгаад сайн төсөөлөн бодоод түүндээ итгэх хэрэгтэй. Ямарваа юманд мэдрэмжтэйгээр итгэвэл тэр юм чинь таны бодит амьдралд биелнэ.
- Зорилго болон түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөг өдөр болгон өөрөө өөртөө дахин дахин чангаар уншиж ухаан санаандаа шигээж өгөх. Ухаан санаандаа бодож, төсөөлж байгаа бүх юмаа хүн өөртөө татдаг юм.
- Юу ч хийсэн өөртөө 100%-ийн хариуцлагыг ав. Ямар нэгэн шалтаг тавихаас татгалз. Бусад хүмүүсээс тусламж гуйхаас өмнө эхлээд өөрийнхөө бүх л бололцоог ашиглаарай.
- Өдөр болгон зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн алхамыг заавал хийх. Шууд зорилгоо биелүүлнэ гэж байхгүй алхам алхмаар урагшилж байвал зорилгондоо алхам алхмаар ойртох юм.
- Зорилгоо хэрэгжүүлэхэд яг одоо танд юу саад болж байна гэдгийгээ тунгаан бодож бүгдийг тодорхойлож жагсаалтуудыг нэг нэгэнгүй гаргаж Өөрөөс шалтгаалж байна уу? Өрөөлөөс шалтгаалж байна уу? гэдгийг тогтоож түүн дээрээ ажиллах.
- Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлэх. Ном унших, мэргэжлээ дээшлүүлэх, сургуульд явах, мэргэжлийн дагуу эсвэл сонирхолын дагуу видео бичлэгуудийг узэх г.м.
- Эцэст нь таныг дэмжих, танд туслах болон хамтран зүтгэх магадлалтай хүмүүсийн нэрийн жагсалт гаргана биз дээ.
Зорилго гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх алхам авч эхэлсэн тэр мөчөөс эхлээд таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хараад та гайхах болно.
Цаг зав гарган уншсанд баярлалаа.
Танд амжилт хүсъе!