Уорен Баффет “Чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хий.”
Уорен Баффет бол 72 тэрбум долларын хөрнгөөрөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд тогтвортой байсаар ирсэн гайхалтай хөрөнгө оруулагч билээ. Тэр өөрийнхөө хөрөнгө оруулж байгаа зүйлээ үнэлж, сайн мэддэг. Түүний зөвлөгөөг хүмүүс сонсдог. Тэрээр хүмүүс аль болох ихээр хөрөнгө оруулалт хийж байгаа зүйлд ихээр хөрөнгө оруулалт хий , хүн бүр хандах боломжтой зүйлд хөрөнгө оруулалт бага хийхийг зөвлөсөн юм.
Түүний бий болгосон гайхалтай хөрөнгө юу вэ?
Энэ бол та. Таны хамгийн том хөрөнгө бол та. Тиймээс
өөртөө аль болох их хөрөнгө оруулалт хий. Өөртөө жинхэнээсээ хөрөнгө оруулалт
хийхээсээ илүү амьдралдаа эргэж буцах хэрэггүй.
Дараах гурван зүйлээ эрүүл байлга.
·
Оюун
санаа,
·
Бие
махбод,
·
Сэтгэлээ
эрүүл байлга.
“Та ганц сэтгэл, ганц бие махбодийг олж төрсөн. Түүнийгээ
амьдралынхаа туршид хэрэглэнэ. Гэхдээ та өөрийн оюун санаа, бие махбодид
анхаарал тавихгүй бол хэдэн жилийн дараа та харамсч магадгүй. “ Үүнийг
хийхэд хэцүү эсвэл цаг үрсэн байх албагүй. Зүгээр л өөрийгөө сайжруулах талаар
бод.
Дараах зүйлсийг хий:
Оюун санаа: Ном, сэтгүүл унш. Өдөрт нэг хуудас уншсан ч
болно. Шинэ санаа гарга.
Бие махбод: Дасгал хий. 7 минут дасгал хийсэн ч болно.
Сайн хоол идэж, ус их уу. Орой сайн унтаж амар.
Сэтгэл санаа: Мөргөл залбирал хий. Эсвэл талархал илэрхийлж
ч болно. Хүмүүстэй эелдэг байж, талархлын жагсаалт гарга.
Эерэг дадал бий болго. Тэдгээр дадлуудаа өдөр тутамдаа ашигла. Та өөрөө өөрийгөө хэр сайнаар мэдэрдэг вэ?
Дасгал хийж байхдаа эсвэл ажилдаа анхаарал төвлөрч байх үедээ юу? Та өдөр
бүр өөрийгөө сайн сайхнаар мэдэрч болно. Энэ нь юу хийхийг хүсч байгаагаас л
хамаарна.
Багаас эхэл. Нэг эерэг дадлыг өнөөдрөөс эхлээд хэрэгжүүл.
Маргааш дахиад хий. Нэг дадлыг нэгэнт эзэмшсэн бол өдөр бүр гайхалтай байж
чадна.
Үргэлж суралц. Уорен Баффетын амжилтын гайхалтын нууцын нэг
нь үргэлж суралцах байв. Баффетын компаний дэд дарга Чарли Мангер дараах
зүйлсийг ярьсан юм:
"Уорен Баффеттай уулзсан цагаас л тэр гайхалтай хөрөнгө
оруулагч байв. Хэрэв бид ямар нэг шатан дээр гацчихсан бол түүнээс илүү муу
зүйл үгүй. Тиймээс суралц. Сурах дургүй хүмүүс ч суралцсаар байдаг гэж би
боддоггүй." Ихэнх хүмүүс сургууль төгсөөд суралцах үйл явц дууслаа гэж
боддог. Гэхдээ бид ямар нэг зүйлээ борлуулж байдаг. Амьдрал тэр чигтээ сургууль
юм.
Суралцах маш олон арга бий:
·
Хурал
цуглаан, семинарт оролц.
·
Үнэгүй
онлайн хичээл үз.
·
Хүмүүстэй
ярилц. Тэднээс асуулт асуу. Ярихаасаа илүү сонс.
·
Сонирхож
байгаа ямар нэг зүйлээ судал.
·
Аял
.
Өөрийгөө гайхалтай хүмүүсээр хүрээлүүл. Та
дунджаар 5 хүнтэй хамгийн их цагийг өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл та өөрөө ямар
хүн болохыг хүсч байна, түүнтэйгээ ижил буюу өөрөөр хэлбэл таньд хамгийн их
нөлөө үзүүлдэг хүмүүстэй цагийг өнгөрөөдөг. Таны амьдралд байгаа хүмүүсийг
эргэж нэг хараад өөрөөсөө дараах асуултыг асуугаарай:
·
Тэд
таныг сайжруулж байна уу? Эсвэл муутгаж байна уу?
·
Та
ихэнхдээ эерэг байдаг уу эсвэл заримдаа сөрөг байдаг уу?
·
Та
тэдэнтэй байхад сайхан санагддаг уу эсвэл муухай санагддаг уу?
Хэрэв хэн нэгэн таньд сөргөөр нөлөөлж байгаа бол түүнтэй хамт
байх албагүй. Гэр бүлийн гишүүд, хамтран ажиллагч аль нь ч бай сонсоход хэцүү
байж болох юм. Гэхдээ та өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь байхыг хүсвэл
үйлдэл хий.
Өөрийгөө таньж мэдэхэд цаг гарга. “Би өдөр бүр зүгээр
суугаад боддог. Энэ чанар Америкийн бизнесүүдэд нэг их байдаггүй. Би уншаад
дараа нь боддог. Би их уншиж, боддог. Тэгээд өөрөө өөртөө урам өг, түлхэц өгөх
хэрэгтэй. Ихэнх хүмүүс ингэдэггүй. Би ийм маягаар амьдрах дуртай.”
УоренБаффет
Таны цаг хугацаа маш үнэ цэнэтэй. Өөрийгөө илүү сайн таньж
мэдэхэд цаг гарга. Энэ туршлага таныг жинхэнээсээ хэн бэ гэдгээ олж мэдэхэд
тусална:
·
Бясалгал
хий. Бясалгал хийж чадахгүй гэж боддог байсан бясалгал хий.
·
Йог
хий.
·
Өглөө
таньд урам зориг өгөх тэмдэглэл хөтөл.
·
Өөрийнхөө
дуртай зүйлс, хоббиг ол.
Та юу хийх дуртай вэ? . “Та юу хүсч байгаагаа
олж мэдэх цаг хугацаа таньд бий. Хийх дуртай ажлаа хий. Өглөө босоод л та
дургүй ажлаа хийж байна уу? Яагаад гэвэл та резюме-ийн оноогоо сайжруулах
үүднээс л хийж байна. Дуртай ажлаа хойшлуулах хэрэггүй. “УоренБаффет
Та нэг л удаа амьдарна.
Яагаад бүрэн дүүрэн амьдарч чадахгүй байна вэ? Одооноос эхлээд өөртөө аль болох
их хөрөнгө оруулалт хий.Эх сурвалж: https://www.linkedin.com/pulse/B9-ognoon
Уорен Баффет “Чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хий.”
Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
2:56 AM
Rating: