Дэйм Стефани Ширли Яагаад зорилготой эмэгтэйчүүд хавтгай толгойтой байдаг вэ?
0:11Би өөрийн намтар номоо бичихэд хэвлэлийн газрынхан их гайхсан. Энэ миний дайнаас дүрвэсэн хүүхэд насны тухай юу, эсвэл 1960-аад онд програм хангамжийн компани байгуулан, компани нь хувьцаагаа худалдан яваандаа 8500 ажилтантай болсон тухай юу? Эсвэл аутизмтай хүүхэдтэй ээжийн тухай юу? Үгүй бол маш их мөнгө хандивласан сайн үйлстэний тухай юу? Харин би энэ бүгд юм байна. Та нарт би түүхээ ярьж өгье.
0:50Энэ бүхэн намайг 10000 еврей хүүхдүүдийг Нацист Европоос аварсан хүүхэд тээврийн нэг хэсэг болон Виенээс галт тэргэнд сууснаар эхэлсэн. Тавхан настай байсан би 9 настай эгчийнхээ гараас барин, юу болоод байгааг сайн ойлгохгүй байлаа. "Англи гэж юу вэ? Яагаад би тийшээ явж байгаа юм бэ?" Өнөөдөр амьд байгаа минь олон жилийн өмнө сайхан сэтгэлтэй хүмүүс надад тусласны ач юм. Би азтай байсан, бүр ч илүү азтай учир нь би эцэг эхтэйгээ дахин уулзсан. Харамсалтай нь би тэдэнтэй дотносож чадаагүй юм. Гэхдээ ээж минь намайг галт тэргэнд суулгасан тэр муухай өдрөөс хойш 70 гарам жилийн туршид би хэзээ ч төсөөлөөгүй их зүйлсийг хийсэн юм. Намайг өргөж авсан Англи оронд би хайртай. Зөвхөн хүний эрхээ алдсан хүн л ойлгохоор их хайртай. Би авдрагдсан амьдралаа үнэ цэнэтэй байлгахыг хүссэн. Тэгээд л би үргэлжлүүлсэндээ. (Инээд)
2:101960 онд буцаад очъё. Тэр үеийн хүйсийн тэнцвэргүй байдлыг даван гарахын тулд би Британий анхны гарааны бизнесүүдийн нэг болох програм хангамжийн компаниа байгуулсан. Энэ нь эмэгтэйчүүдийн байгуулсан, эмэгтэйчүүдэд зориулсан компани байлаа, анхны нийгэм чиглэсэн бизнесүүдийн нэг байлаа. Хүмүүс санааг минь шоолж байсан. Учир нь тэр үед програмыг техник хангамжтай үнэгүй дагалдуулан өгдөг байлаа. Хэн ч програм авахгүй. ялангуяа эмэгтэй хүнээс.Эмэгтэйчүүд сайн боловсрол эзэмшиж байсан боловч бидний өмнө хүрч боломгүй саад байсан. Би тэр саадыг олон мөргөсөн болохоор, бусад эмэгтэйчүүдэд боломж өгөхийг хүссэн.
3:03Гэрлэлтээс болж ажлаа орхисон, эсвэл анхны үрээ хүлээж буй мэргэшсэн эмэгтэйчүүдийг олж,тэдэнд зориулсан гэрээсээ ажиллах загвар боловсруулсан. Бид эмэгтэйчүүд урт хугацааны дараа ажилдаа эргэн орох гэдэг ойлголтыг анх удаа нэвтрүүлсэн. Бид мөн ажлаа хуваах, ашиг ноогдуулах, яваандаа хамтран эзэмших зэрэг өөр уян хатан, шинэлэг ажлын тогтолцоог анхлан санаачлан,компаний дөрөвний нэгийг ажилтнуудад шилжүүлэхэд ганц надаас л зардал гарсан. Олон жилийн турш би анхны тийм ч эмэгтэй, цорын ганц ийм ч эмэгтэй байсан. Тэр үед би үнэт цаасны арилжаанд ажиллаж, автобус, онгоц нисгэж болохгүй байлаа. Нөхрийнхөө зөвшөөрөлгүй банкинд данс ч нээлгэж болохгүй байсан. Миний үеийн эмэгтэйчүүд ажиллах эрхийн төлөө мөн ижил цалин авахын төлөө тэмцсэн.
4:09Хэн ч эмэгтэйчүүдээс ажил эсвэл нийгмийн оролцоог хүлээгээгүй. Учир нь тэр үеийн хүлээлт зөвхөнорон гэр болон гэр бүлийнхэнтэй хамаатай байсан. Би энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй тултухайн үеийн нийгмийн хэв хэмжээг сорьж эхэлсэн. Бүр боломжоо алдахгүйн тулд бизнесийн захиандаа нэрээ Стефанигаас Стив болгон өөрчилж, хаалгаар орохоос өмнө өөрийгөө эрэгтэй бишэмэгтэй гэдгийг мэдэгдүүлдэггүй байлаа. (Инээд)
4:43Манай компанийг "Бие даасан програмчид" гэдэг ба бид яг л ийм компани байсан. Маш жижигхэн эхэлсэн: хоолны өрөөний ширээн дээр төлөвлөж, цалин болон байшингийн зээлээр өнөөдрийн 100 доллартай тэнцэх санхүүжилтээ хийж байлаа. Миний сонирхол шинжлэх ухаанч, зах зээл харин арилжааных байлаа. цалингийн тооцоо зэрэг нь надад уйтгартай санагддаг байсан. Иймд би үйл ажиллагааны судалгааг сонгосон ба энэ нь миний сонирхдог оюун ухааны сорилт, хэрэглэгчдийн үнэлдэг худалдааны үнэ цэнийн цогц байлаа. Бид ачааны вагоны цаг тооцоолох, автобусны хуваарь боловсруулах, мөн маш их хувьцааны удирдлагын ажил хийдэг байлаа. Яваандаа ажил орж ирсэн.Бид гэрээр болон хагас цагаар ажилладаг системээ нуун, тогтсон үнэ гаргасан нь анхдагчдын нэг байлаа. Хэн ер нь Суперсоник Конкордын нислэгийн хар хайрцагын програмыг гэрээсээ ажиллаж буй хэдэн эмэгтэй хийнэ гэж санах вэ дээ. (Алга ташилт)
6:18Бидний зүгээр л "ажилчиддаа итгэх" зарчим болон энгийн утсыг ашигласан. Бид бүр ажил горилогчдоос "Та утастай юу?" гэж асуудаг байсан.
6:33Анхны төслүүдийн нэг маань удирдлагын протоколын програм хангамжийн стандартыг боловсруулах байлаа. Програм өмнө ч, одоо ч хянахад маш төвөгтэй байдаг учир асар үнэ цэнэтэй байдаг. Бид өөрсөддөө стандарт тогтоон, үүнийгээ улам сайжруулахын төлөө мөнгө авч, улмаар үүнийг НАТО-д ашиглагдах болсон. Манай хөгжүүлэгчид зөвхөн эмэгтэйчүүд, гей болон трансжендэр хүмүүс байсан ба харандаа, цаас ашиглан хийх алхам бүрийг тодорхойлсон алгоритм зохиодог байв. Ингээд тэд код бичнэ. Ихэвчлэн машины код, заримдаа хоёртын код бичин, цаашаа дата төв рүү шуудангаар илгээнэ. Код цаасан тууз эсвэл картан дээр шивэгдэж, баталгаажуулахын тулд дахин шивэгддэг байсан. Энэ бүгдийг компьютер түгээмэл болохоос өмнө хийж байлаа. Энэ 1960-аад оны програмчлал байсан юм.
7:421975 онд, компани байгуулагдснаас 13 жилийн дараа, ижил боломжийн тухай хууль Британид гарчманай зөвхөн эмэгтэйчүүд авах дүрмийг хууль бус болгосон. Үүний санаандгүй үр дагаврын жишээ болж, манай компани эрчүүдэд хаалгаа нээсэн. (Инээд)
8:10Би эмэгтэйчүүдийн компаниа байгуулахад, эрчүүд "Сонирхолтой л юм, жижиг учраас л болж байгаа юм" гэсэн. Дараа нь нилээд томроход тэд хүлээн зөвшөөрч, "Яахав том юм, гэхдээ стратегийн ач холбогдол байхгүй" гэсэн. Дараа нь компани 3 тэрбум долларын үнэ хүрч, 70 гарам ажилчид маань саятангууд болоход тэд, "Сайн ажиллаа, Стив!" гэсэн. (Инээд) (Алга ташилт)
8:52Та нар зорилготой эмэгтэйчүүдийг толгойны хэлбэрээр нь таньж болно. Зөөлөн цохиулсаар байгаад тэдний толгой хавтгай болчихсон байдаг юм. (Инээд) (Алга ташилт) Бид мөн том хөлтэй байдаг нь гал тогооны угаалтуураас хол зогсох гэж тэр. (Инээд)
9:12Та бүхэнд амжилтын 2 нууцаас хуваалцъя. Өөрийгөө хамгийн мундаг мөн өөрийн дуртай хүмүүсээр хүрээлүүл, ман. ханиа маш болгоомжтой сонго. Учир нь нэг удаа би "Миний нөхөр сахиусан тэнгэр" гэхэд нэг эмэгтэй "Чи азтай" юм, "минийх одоо болтол амьд" гэсэн. (Инээд)
9:44Амжилт гаргах амархан байсан бол бид бүгд саятан байх байсан. Гэхдээ миний хувьд амжилт гэр бүлийн хямрал дунд ирсэн. Миний талийгч хүү Жайлс айлын ганц, хөөрхөн, аз жаргалтай хүүхэд байсан. Жайлс хоёр ой хагастайдаа яг л үлгэрт хүүхэд солигддог шиг дөнгөж ярьж эхэлснээ, ярихаа больж, хэцүү, дуулгаваргүй хүүхэд болсон. Жирийн 2 настай хүүхдийн ааш биш, хүнд аутизмтай байсан ба дахиж хэзээ ч яриагүй. Жайлс миний байгуулсан анхны халамжийн газрын анхны хүүхэд байсан ба энэ миний аутизмын эсрэг тэмцлийн эхлэл болсон. Мөн анх удаа аутизмтай сурагчдад зориулагдсан Прайрын Корт сургууль байгуулагдаж, аутизмийг судлах эрүүл мэндийн судалгаануудад хандивлаж байлаа. Учир нь би нийгмийн үйлчилгээнд дутуу зүйл харах бүрдээөөрчлөхийг хичээдэг байлаа. Би шинэ зүйлс хийх болон бүтээх дуртай. Би саяхан аутизмд зориулсан 3 жилийн судалгааны ажил эхлүүлсэн.
11:12Тэгэхээр миний хөрөнгөний зарим хэсэг анх эхэлсэн газар руу минь буцаж орох юм. Би мөн Оксфордын Интернэт Институт болон бусад мэдээллийн технологитой холбоотой газруудыг хамтран байгуулсан. Оксфордын Интернэт Институт нь зөвхөн технологи төдийгүй, интернэтийннийгмийн, эдийн засаг, хуулийн болон ёс суртахууны асуудалд анхаардаг.
11:34Жайлс 17 жилийн өмнө санаандгүй өнгөрсөн. Би түүнгүйгээр амьдарч сурсан, түүний намайг гэх хэрэгцээгүйгээр амьдарч сурсан. Одоо би гагц сайн үйлсийн ажил л хийдэг. Одоо би хэзээ ч төөрөхөөс санаа зовдоггүй учир нь буяны байгууллагууд гялс намайг олчихно шүү дээ. (Инээд)
12:11Үйлдвэрлэлийн санаа байх нэг хэрэг, гэвч энд байгаа хүмүүсийн мэдэж байгаагаар санаагаа ажил болгох нь тун хэцүү ба маш их эрч хүч, өөртөө итгэх итгэл, зүтгэл, мөн гэр бүлээ золиослох зориг шаарддаг ба 24/7 зогсолтгүй ажиллах ёстой нь бараг л солиотой гэмээр. Тиймээс би ажлын донтой гэдэг нь сайн хэрэг. Би ажлын сайн сайхан нь ажлыг зөв бөгөөд даруу хийхэд оршдог гэдэг итгэдэг.Ажил бол би оронд нь өөр зүйл хийж байх юм гэсэн зүйл огт биш. Бид урагшаа тэмүүлж амьдардаг.
12:58Энэ нь надад юуг заасан бэ? Би маргааш хэзээ ч өнөөдөр шиг байхгүй гэдгийг сурсан, мөн өчигдөр шиг ч байхгүй. Энэ намайг өөрчлөлтөнд дасан зохицоход тусалж, яваандаа би өөрчлөлтийг дуртайяа хүлээн авдаг болгосон, Гэхдээ намайг одоо ч хэцүүхэн хүн гэдэг юм. Маш их баярлалаа.
13:24(Алга ташилт)
Дэйм Стефани Ширли Яагаад зорилготой эмэгтэйчүүд хавтгай толгойтой байдаг вэ?
Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
3:09 AM
Rating: