- тасралтгүй хийж дуусгах хүч
Надад авъяас байхгүй, гоц гойд ухаан ч байхгүй, амжилтанд хүрнэ гэдэг ч дээ гэж бодож байгаа юм биш биз дээ
Эргэн тойрноо нэг хардаа. Маш толгой сайтай, мундаг авъяастай хирнээ тийм ч хангалуун сайхан амьдардаггүй хүмүүс байдаг биз дээ.
Эсрэгээр дундаж сургууль төгсөж , их сургуульд сураагүй хирнээ биенесст амжилттай явж , тансаг сайхан амьдралыг бүтээж байгаа хүмүүс байдаг.Амжилтанд хүрдэг хүн, хүрдэггүй хүнийг хооронд харьцуулж үзэхэд төрөлхийн авъяас билэг, гоц гойд ухаан биш өөр зүйлээр ялгагддаг байна. Энэ юу вэ гэвэл одоо америкт ихээр тархаж байгааGRIT- онол юм.
Энэ нь юмыг дуустал нь хийх, чадахын төлөө тасралтгүй зүтгэх хүч гэсэн утгатай үг юм.
GRIT-гэдэг онолыг анх гаргаж ирсэн хүн бол Angela Lee Duckworth- боловсролын ухааны доктор юм. GRIT-онолын ач холбогдлыг өөрийн биеэр мэдэрч, судалсан энэ эмэгтэйн ном хамгийн их борлуулалттай номоор шалгарсан. GRIT- нь дуустал нь хийх гэсэн утгатай бөгөөд өөрөөр тайлбарлавал бага багаар хүч хөдөлмөрөө зарцуулж гараас гаргах гэсэн утгыг агуулж байдаг.
Дунд сургуулийн сурагчдад тооны хичээл зааж байхдаа Анжелиа бүсгүйнд энэ онолыг анх анзаарсан юм. Тооны хичээлд угийн авъяастай , дасгал ажлыг ганц хараад л хариуг нь олчихдог сурагчаас илүү эхлээд огт ойлгохгүй чадахгүй байснаа бага багаар суралцаж өдөр бүр хичээж байгаа сурагч нь илүү сурлагын амжилтаараа илүү гарч төгсдөг байна. Ингээд доктор маань Пенсилван их сургуулийн магистрийн ангид элсэн суралцаж элитүүд суралцдаг Imperial Japanese Army Academy-сурагчдыг судалгаандаа хамруулсан. Үүний үр дүнд дараах дүгнэлтэд хүрсэн. Сургуулийн элсэлтийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан сурагчдын ихэнх нь суралцаж байгаад шантарч , сургуулиа хаясан байна.
Өндөр шалгууртай, оюутнуудаа их хичээлээр шахдаг энэ сургуулийг амжилттай төгсөж чадсан оюутнуудын ихэнх нь элсэлтийн шалгалтандаа дундаж оноог авсан жирийн л сурлагатай байсан байна.
Доктор Анжелиа нь судалгааны хүрээг тэлж алдартай спортын багийн тамирчин, ой тогтоолтын аварга тамирчид, шилдэг борлуулагч зэрэг хүмүүсийг хамруулсан. Үүний үр дүнгээр амжилтанд хүрдэш хүн хүрдэггүй хүн хоёрын хооронд GRIT –эзэмшсэн эсэх дээр ялгагддаг гэж гарсан байна.
Төрөлхийн авъяас билэг, год гойд ухаан биш хүн бүрт өөртэй бий болгож болох тэр л хүч болох GRIT юм.
GRIT –хүчийг хэрхэн эзэмших вэ?
Доктор Анжелиа доорх 4 зүйлийг чухал зүйлийг нэрлэсэн.
Үүнд
- Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дурлах
Өөрийн дуртай зүйлээ хийвэл хичнээн удаан цаг зарцуулсан ч түүнийгээ хийхээс дургүйлэхдэггүй.
Өөрөө юу хийх дуртайгаа мэдэхгүй байгаа бол та өөрийгөө олон зүйлийг хийж, сорьж үзэх хэрэгтэй.
- Дасгал, сургуулилт хийх
Тухайн салбартаа өөрөө маш сонирхолтой бол өөрийн чадварыг дээшлүүлэхийн тулд юу хийх талаарх зорилтууд гаргах. Түүнийгээ хэрэгжүүлж гүйцэтгэсэн бол арилгаж дараад дараагийн зорилго руугаа төвлөрөх. Ингэж өөртэйгээ тэмцэж байхдаа GRIT хүчийг бага багаар эзэмшиж байдаг. Гэхдээ зүгээр л хичээгээд хийгээд байж болохгүй. Тодорхой зорилтонд хүрэхдээ өөрийн сул тал , чадахгүй байгаа зүйлээ анзаарч түүнийгээ засахын тулд , чаддаг болохын тулд өдөр бүр хичээх зорилт руу чиглэсэн хичээл сургуулилт бол хамгийн чухал зүйл юм.
- Зорилготой байх
Чиглэлээ тодорхойлохгүй замаар яваад үз дээ. Алхаад л байна шүү дээ. Харин очих цэгээ мэдэж байвал түүнрүүгээ хэрхэн яаж хурдан хүрэх гээд олон зүйлийг бодож тунгааж идэвхтэй явна. Ажил дээр ч гэсэн тийм. Та юуг хийх гэж байгаа юунд хүрэх гэж байгаа , таны хийж байгаа ажлын сайхан нь юу вэ? талаарх зүйлийг бодоод хийвэл бүтээмж нь илүү байдаг. Мөн танд үлгэр дуурайлал болох хүнээс суралцаж түүн шиг болохыг хичээх нь хамгийн чухал юм.
- Найдлага тавьж сурах
Амжилтанд хүрдэг хүмүүс нь үр дүнд огт санаа зовдоггүй. Тэд өөрөө чадна гэж итгээд эргэлзэлгүйгээр амжилттай болно гээд зориг шулууддаг. Итгэл, найдвар бол амжилтын үндэс /GRIT-ын гол мөн суурь/ гэж мэддэг болохоор юм.Аливаа зүйлийг хийж эхлэхдээ болохгүй талаас нь бодох биш эерэг талаас нь харж болохгүй зүйлийг болгох гэж байгаа, заавал чадна гэсэн чин эрмэлзлэл байдаг болохоор амжилтанд хүрдэг.
Үргэлж биднийг дэмждэг эрхэм уншигч танд энэ нийтлэл таалагдсан гэдэгт итгэж байна.
GRIT- Юмыг дуустал нь хийж, чадахын тулд та шантралгүй хичээгээрэй. Гарцаагүй та амжилтанд хүрнэ.
эх сурвалж: http://jbc.mn/article/425
- тасралтгүй хийж дуусгах хүч
Reviewed by https://paradigmmn.blogspot.com/
on
3:07 PM
Rating: